Сурталчилгаа (15)
Хаах

Үнэртэй усаа хэрхэн зөв сонгох вэ?

2016-03-10, 15:25
34,084

Өөрт тохирсон, аятайхан үнэртэнг худалдаж авна гэдэг нэг бодлын “дайн” юм. Яагаад вэ гэж үү? Учир нь хурц, зөөлөн, төрөл бүрийн үнэртэй сүрчгүүдийг үнэрлэсээр хамар цоргиж, толгой эргэсээр сүүлдээ бүр үнэрээ ч ялгахаа байдаг шүү дээ. Ямар сайндаа л сонголт сайтай томоохон дэлгүүрүүдэд бүхэл үрийн кофе хүртэл байдаг. Энэ нь аливаа үнэрийг ахин шинээр ялгах боломжийг бидэнд "олгож" байгаа хэрэг юм. Ингээд та бүхэндээ сүрчигний төрөл болоод үнэрээ хэр удаан барих, орц найрлагаараа ямар ялгаатай зэргийг танилцуулж байна.

Үнэртэй усаа хэрхэн зөв сонгох вэ?

Үнэртэй ус нь дотроо охь найрлагын агууламж, хурц зөөлөн үнэр, анхилуун үнэрээ барих хугацаа зэргээсээ хамааран "Perfume", "Parfum", "Toilette", "Cologne", "Fraiche" зэрэг төрлүүдтэй байдаг. 

1 "Eau de Perfume"

"Perfume" буюу сүрчиг нь бусад төрлүүдээсээ хамгийн их концентрацтай, өртөг ихтэй тансаг сүрчигт тооцогддог. Тус сүрчигний гол төлөөлөл бол 20-р зууны хамгийн сайхан бүсгүй гэгддэг домогт жүжигчин Элизабет Тайлор юм. Түүний нэрийн “White Diamond” хэмээх үнэртэн нь сүрчигний загалмайлсан эх гэгддэг. Ийм төрлийн сүрчиг нь тансаг, хурц, нялуун үнэртэй байдаг тул сэрүүний улиралд, үдшийн цэнгүүн, үдэшлэгт түрхвэл илүү тохиромжтой. Харин өдөр тутамд болон дулааны улиралд түрхэхэд тохиромжгүй. Сүрчигний найрлагад, 90%-ийн спиртэд агуулагдах анхилуун охь нь 20-30%, түүнчлэн маш олон төрлийн ургамлын ханд, агуулагддаг. Энэ төрлийн сүрчигнүүдийг дурдвал, Chanel-ийн “Chanel №5”, Nina Ricci-ийн “L'Air Du Temps”, Jean Patou-ийн “Joy”, Guerlain-ийн “Shalimar” нар юм. Анхилуун үнэрээ бүтэн өдрийн турш барьдаг.

"Eau de Perfume"

2 "Eau de Parfum"

Францаар “Eau de Parfum" хэмээн нэрлэдэг тус үнэртэн “perfume”-ийг бодвол илүү зөөлөн сэнгэнэсэн үнэртэй.  Үнэртэй усны найрлагад, 90%-ийн спиртэд агуулагдах анхилуун охь нь 15 – 20 % байдаг. Энэ нь сүрчгийг бодвол үнэрээ барих тал дээр бага гэсэн үг юм. Иймд тус үнэртэй усыг өдрийн сүрчиг ч хэмээн нэрлэх нь бий. Энэ төрлийн үнэртэй ус нь анхилуун үнэрээ дунджаар 5-7 цаг барьдаг.  Өглөө түрхсэн ус үдэш хүртэл үнэрээ хадгалж чадахгүй тул өдөртөө сэргээн цацах шаардлагатай.  Тус үнэртэй усыг эхлээд түрхэхэд хурц үнэртэх боловч аажимдаа шингэж анхилуун үнэртдэг. Энэ төрлийн сүрчигнүүдийг дурдвал, Lancome-ийн “Trésor”, Givenchy “Dahlia”,  "Yllozuria” уснуудыг нэрлэж болно.

"Eau de Parfum"

3 "Eau de Toilette"

Францаар "Eau de Toilette" хэмээн нэрлэх бөгөөд дээр дурьдсан хоёр сүрчгийг бодвол илүү хөнгөн сүрчиг юм. Энэхүү үнэртний найрлагыг авч үзвэл 80-85% спиртэд 5-15% анхилуун охь агуулагдана. Тус үнэртэн нь үнэрээ төдийлөн удаан барьдаггүй, 2-5 цаг барьдаг учраас өдөрт хэд хэдэн удаа түрхэх хэрэгтэй. Ихэвчлэн зөөлөн сэнгэнэсэн үнэртэй тул зуны сүрчиг ч хэмээн нэрлэх нь бий. Энэ төрлийн сүрчигнүүдийг дурдвал, Шанелийн “Allure”, Jil Sander-ийн “Style Summer”, Marc Jacobs-ийн “Daisy”, Burberry-ийн “My Burberry” нар багтана.

"Eau de Toilette"

4 "Eau de Cologne"

Үнэртний төрлүүдээсээ хамгийн зөөлөн, сэнгэнэсэн тул бүхий л биеэрээ түрхэж болдгоороо онцлог. Дунджаар 2 цагийн турш үнэрээ барьдаг. Үнэртний найрлагад, 90%-ийн спиртэд агуулагдах анхилуун охь нь 2-4 % байдаг байна.  Тус үнэртний хамгийн эртний алдартай ус бол “Guerlain” юм. Энэхүү үнэртнийг эртний хатад өдөрт тутамдаа хэрэглэдэг байсан түүхтэй. Өнөө цагийн энэ төрлийн хамгийн гайхамшигтай уснуудыг нэрлэвэл, “Victoria's Secret”, “Tablots”, “Lil Claiborne”, “Giorgio Armani”, “Todd Oldhem” зэрэг тэргүүлж байна. Энэ төрлийн бүтээгдэхүүнд цор ганц үнэртэн бус, анхилуун охь бүхий биеийн хөөс, саван, тос, ванны хөөс зэргүүд ч багтдаг.

"Eau de Cologne"

5 "Eau de Fraiche"

Үнэртэнг илүү шингэрүүлж, ургамлын найрлагыг нэмэгдүүлснийг “Fraiche” хэмээн нэрлэдэг. Нэг талаар биеийн үнэр дарагч (деодарант)-тай ижил үүрэгтэй. Биеийн эвгүй үнэрийг дарах, ариун цэврийн үүргийг давхар гүйцэтгэдэг гэсэн үг. Үнэртний найрлагад, 90%-ийн спиртэд агуулагдах анхилуун охь нь 1-3% байдаг байна. Ойролцоогоор үнэрээ 1 цаг барьдаг.  Уг төрлийн сонгодог төлөөлөл нь Dior-ийн “Addict”, “Miss Dior” болон Karen Low-ийн “Pure” зэрэг уснууд юм.

"Eau de Fraiche"

116
таалагдаж байна

18
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()