Бүх цаг үеийн хамгийн үнэтэй уран зургууд

Дэлхий дээр олон мянган уран зураг, урлагийн бүтээл бий. Харин тэр олон зургаас жинхэнэ сод бүтээлчийн хөдөлмөр хөлс, мэдрэмж мэдрэхүй шингэсэн бүтээл л ялгаран маш их үнэд хүрч, алдаршдаг билээ. Ингээд хүн төрөлхтний түүхэнд хамгийн өндөр үнэд хүрч, хэн нэг эрхмийн хананд хадаастай, эсвэл бүр хойморт залаастай буй уран зургуудыг танилцуулж байна.  

Бүх цаг үеийн хамгийн үнэтэй уран зургууд
Хит кинонууд 50% хямдарлаа!
Хаах
Сурталчилгаа

14 “Flag” - 119,400,000 доллар

2 Солонгос улсын дайн дууссанаас жилийн дараа буюу 1954 оны нэгэн шөнө, зураач Жаспер Жоннс (Jasper Johns) төрийн далбаа зурж байна гэж зүүдэлжээ. Тэрээр маргааш өглөө нь сэрээд юу ч бодолгүй шууд л АНУ-ийн төрийн далбааг зурсан байна. Энэ зураг нь түүний зурж байсан хамгийн үнэтэй зураг аж.

“Flag” - 119,400,000 доллар

13 “Scream” - 119,900,000 доллар

Зураач Эвдард Мүнч (Edward Munch)-ийн 1983 онд зурсан “Хашгираан” бүтээл нь орчин үеийн уран зургийн охь дээж юм. Мэдээж тус зургийг үнэтэй зурагнуудын жагсаалтанд орсонд гайхах зүйл огт алга. Энэхүү бүтээлийг хараал, ямар нэг далдын хүч шингэсэн ч гэж хүмүүс ярьдаг. 

“Scream” - 119,900,000 доллар

12 “Salvator Mundi” - 127,500,000 доллар

Алдарт зураач Леонардо Да Винчи (Leonardo da Vinci)-ийн 1506-1513 оны хооронд зурсан тус зураг нь хэдэн зуун жилийн турш чимээ аниргүй байсан байна. Харин 2005 онд Да Винчигийн шавийн танил гэх хөгшин эр тус зургийг олонд дэлгэн алдаршуулжээ.

“Salvator Mundi” - 127,500,000 доллар

11 “Bal du moulin de la Galette” - 141,500,000 доллар

Зураач Пеирэ Аувгустэ Рэниор (Pierre-Auguste Renoir) нь тус бүтээлийг 1976 онд зуржээ. 1977 онд тэрээр өөрийн анхны уран зургийн үзэсгэлэнгээ гаргасан ба үүнд нь “Bal du moulin de la Galette” бүтээл нь ч бас багтсан юм.

“Bal du moulin de la Galette” - 141,500,000 доллар

10 “Three Studies of Lucian Freud” - 144,700,000 доллар

Энэ бол уран зургийн хөгжлийн төлөө хамтран зүтгэж байсан өрсөлдөгч, зураач Лүсиан Фрэүдэд зориулан, зураач Франчис Бэкон (Francis Bacon)-ы 1969 онд зурсан бүтээл юм. Хүн төрөлхтний оюуны хосгүй үнэт өв, хүнд байж болох бүхий л мэдрэмжийг багтаасан жинхэнэ урлагийн бүтээл гэж хэлж болно.

“Three Studies of Lucian Freud” - 144,700,000 доллар

9 “Portrait of Dr. Gachet” - 149,900,900 доллар

Уран зураач гэхээр хамгийн түрүүнд санаанд ордог хүн бол мэдээж Винсент Ван Гог (Vincent Van Gogh) билээ. Тус зургийг алдарт зураач маань өөрийг нь эмчилж, асарч байсан эмч Гэйчэтэд зориулан 1890 онд зурсан аж. Ван Гогийн алдар нэрд гарсан зурагнуудын нэгд энэхүү бүтээл зүй ёсоор багтдаг байна.

“Portrait of Dr. Gachet” - 149,900,900 доллар

8 “Portrait of Adele Bloch-Bauer I” - 158,500,000 доллар

Зураач Густов Климт (Gustav Klimt) өөрийн баян найз агаад ивээн тэтгэгч Аделе Блөүч-Баер (Adele Bloch-Bauer)-т зориулан үүнийг 3 жилийн турш зурсаар, 1907 онд дуусгажээ. Одоогоор тус зураг нь Нью-Йорк хотын “Neue” галлерэйн хананд өлгөөтэй байдаг.

“Portrait of Adele Bloch-Bauer I” - 158,500,000 доллар

7 “Les Femmes d’Alger” - 179,400,000 доллар

“Мэтиссагийн энэ зурагт хэн ч над шиг хамаг анхаарлаа хандуулж чадахгүй байх...” хэмээн алдарт зураач Пабло Пиккасо (Pablo Picasso) нэгэнтээ хэлсэн байдаг. Пикассогийн бүтээлүүд дундаас хамгийн алдартай зураг нь “Les Femmes d’Alger” юм. Тэрээр үүнийгээ 1955 онд зурж байсан аж.

“Les Femmes d’Alger” - 179,400,000 доллар

6 “Pendant portraits of Maerten Soolmans and Oopjen Coppit” - 180,000,000 доллар

1634 онд 2 хосын хуриманд зориулан зураач Рэмбрэнт (Rembrandt) зурж байжээ. Тус зураг нь хоёр хосын үүрдийн хайрыг бэлгэддэг гэнэ.

“Pendant portraits of Maerten Soolmans and Oopjen Coppit” - 180,000,000 доллар

5 “No. 6 (Violet, Green and Red)” - 186,000,000 доллар

Тус зургийг 1951 онд зураач Марк Ротко ( Mark Rothko) зурсан аж.

“No. 6 (Violet, Green and Red)” - 186,000,000 доллар

4 “Number 17A” - 200,000,000 доллар

Зураач Жэйсон Поллок (Jackson Pollock) 1948 онд тус зургийг зурж дуусгасан байна. Тэрээр хийсвэр сэтгэлгээт зураач учраас түүний зургийг сонирхох хүмүүс чамгүй олон байдаг юм.

“Number 17A” - 200,000,000 доллар

3 “The Card Players” - 272,000,000 доллар

Тус зургийг зураач Паул Цезани (Paul Cézanne) 1983 онд зурж байжээ. Хэдийгээр энэ зураг нь нилээдгүй шүүмжлэл дагуулж байсан ч маш их үнэ хүрч чадсан юм.

“The Card Players” - 272,000,000 доллар

2 “When Will You Marry” -300,000,000 доллар

Зураач Паул Гаугейн (Paul Gauguin) 1891 онд тархиа амрааж, зургийн шинэ санаа олохоор Тахати арал руу аялсан байна. Тэнд байх хугацаандаа “When Will You Marry” гэх зургийн санаагаа олж 1892 онд зурж дуусгасан аж.

“When Will You Marry” -300,000,000 доллар

1 “Interchange” - 300,000,000 доллар

Бүх цаг үеийн хамгийн үнэтэй энэхүү бүтээлийг зураач Виллиам Дэ Күүнинг (Willem de Kooning) 1955 онд зурж байжээ. Уг зургаараа ирээдүйн дэлхий ертөнц хэрхэн өөрчлөгдөх талаар дүрсэлжээ. Гэвч зөвхөн хүрээлэн буй орчин ч биш, хүний сэтгэлгээний өөрчлөлтийг ч гэсэн давхар харуулсан мэт. Одоогоор тус зураг нь Чикагогийн их сургуульд түр хугацаанд байгаа аж.

“Interchange” - 300,000,000 доллар

Уншигч та уран зургийн цаад мөн чанар, утга учрыг тайлж уншихыг хүсвэл өөрт тань заяасан хэд дэх мэдрэхүйгээрээ ч харж басхүү сонсож ч болно... 

40
таалагдаж байна

8
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()