Адал явдалд дурлагч бүсгүй Монголд иржээ

Швейцарийн иргэн Сара Маркюс (Sarah Marquis) хэмээх энэ бүсгүй бага байхын л аялах, байгаль дэлхийтэй ойр байхыг, найзуудтайгаа хамт тоглохоос илүүд үзэж өсчээ. Томрох тусам хот дотроо аялах нь ихэсч, 8 настайдаа бүр нохойгоо дагуулаад ой модонд хоёулахнаа хоносон байна. Харин тэрээр 3 жилийн өмнө дэлхийг ганцаараа тойрон аялахаар зориг шулуудаж, энэхүү аяллаа Сибирээс эхэлжээ.

Адал явдалд дурлагч бүсгүй Монголд иржээ
Киногоо үзээд бэлгээ аваарай!
Хаах
Сурталчилгаа

Өмнө нь тэрбээр Шинэ Зеланд, АНУ-аар дамжин, нийт 14,000 км алхаж буцаад нутагтаа ирсэн гэнэ. Харин 2010 онд Сибирээс Австрали хүртэлх 2 тив дамнасан аялал нь 16,000 км-тэй тэнцсэн бөгөөд энэ бүх хугацаанд бүхэл бүтэн 3 жил зарцуулагдаж, 8 гутлыг элээсэн ажээ.

Түүний аяллын маршрутыг товчхон дурьдвал Сибирээс эхлэн, Монголын өмнөд хэсэг, Хятадын баруун хойд хэсгээр тасралтгүй үргэлжлэх өргөн уудам их элсэн Говь цөл, Хятад, Лаос, Тайланд, Австрали гээд нийт 6 улсын эзгүй тал хээр, хад асга, ой модоор хэсүүчлэн аялсан аж.

“Монголын нутаг хамгийн хүйтэн нь байсан. Зарим шөнө бүр амьд үлдэх эсэхтээ ч эргэлзэж байлаа”

Монголын нутгаар явж байх үед нь энэхүү нүүдэлчин эр таарсан байна. “Тэр намайг маш их гайхаж, ганцаараа төөрчихсөн яваа юм болов уу гэсэн харцаар харж байлаа. Хэл нэвтрэлцэхгүй тул надад тамхи санал болгож байсан” гэж Сара хэлжээ.

“Говь цөлийн өмнөд хэсгийн хад асгатай уулархаг нутгаар дэлхийд ховор цасны ирвэс нутагладаг юм билээ.  Би арай л гэж амжиж зургийг нь дарсан. Нутгийн хүмүүс энэ амьтныг Алтайн бар гэж нэрлэдэг болохыг сүүлд мэдсэн” 

“3 жилийн турш 16,000 километрийг алхаж туулахдаа миний баттай ойлгосон зүйл гэвэл хүй нэгдлийн үеийн хүмүүс хоол хүнсний төлөө хичнээн их замыг, ямар их бэрхшээлийг туулж байсан юм бэ?? Эцсийн эцэст энэ л амьд үлдэх цорын ганц арга зам шүү дээ”

Аяллын туршид түүнд мэдээж асар олон цөхөрч шантармаар зүйлс тохиолдсон байж таарна. Нэгэн удаа тэрээр говьд майхандаа хоноглож байх үеэр хажууханд нь чоно улих дуулджээ. Гэвч айхаас илүүтэйгээр, байгальтай нэгэн цул болсноо л мэдэрч байсан гэжээ.

Зарим үед тэр өөрөө айх биш, түүнээс хүмүүс айх тохиолдол ч гарч байв.

Нэгэн удаа түүнийг Лаосын ширэнгэн ойд байх үеэр зэвсэглэсэн хэсэг дээрэмчид ирэн айлгасан байна. Түүгээр ч зогсохгүй өнгөтэй өөдтэй гэсэн хамаг эд зүйлсийг нь аваад явжээ. Ер нь Лаост эмэгтэйчүүдийн эрхийг зөрчих нь энгийн л нэг үзэгдэл болсон тул хүмүүс ч иймэрхүү явдлыг юман чинээ тоож үздэггүй аж.

Хэдэн мянган бээрийн аян замын шороо тоост дарагдсан түүний царайнаас ихэд аяншиж ядарсан байхыг нь түвэггүйхэн харж болох аж. Энэ зураг дээр Сара Лаосын ширэнгэн ойд байна.

“Харин Хятадад бол ганцаараа яваа эмэгтэй хүний биеэ үнэлэгч хэмээн шууд боддог юм билээ” гэжээ.

Сибирээс Австрали хүрэх замын түүний цор ганц хань DJ нохой. 

Сарагийн мөрөн дээр 3 жилийн турш “үүрүүлсэн” ачаа сэлт.

Түүний энэ хүнд хэцүү аяллын гол зорилго, утга учир нь өөрөө өөрийгөө танин мэдэх, “Би хэн бэ?” гэдэг асуултын хариутай үлдэх байжээ. Үүнийгээ ч олсон хэмээн Сара ихэд итгэлтэйгээр хэлжээ.

171
таалагдаж байна

7
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()