Та үүнийг мэдэх үү?

Бидний амьдарч буй дэлхий ертөнц дээр олон олон хачирхалтай, сонирхолтой зүйлс болж байдаг. Хүмүүсийг уулга алдуулж, ухаан балартуулам ч үйл явдлууд болсоор ирсэн. Гэхдээ та эдгээр зүйлсийг анзаарч хардаг уу? Үгүй бол доорхи сонирхолтой баримтуудыг танд зориулъя.

Та үүнийг мэдэх үү?
Дараагийн үед тавтай морил
Хаах
Сурталчилгаа

1

1881  онд Эльфрэд Пи. Сөүтвик (Alfred P. Southwick) гэх эмч, нэгэн согтуу эр цахилгаан үүсгүүрт хүрэн, тогонд цохиулж нас барсныг дуулан, цахилгаан сандлыг зохион бүтээсэн байна.

2

“National Geographic” сэтгүүлд, 2060 он гэхэд дэлхийн нийт хүн амын 1-2%-ийг бүрдүүлдэг улаан үстнүүд устаж үгүй болно хэмээн таамагласан байна.

3

Нэрт сагсан бөмбөгчин Дэннис Рөүдмэн (Dennis Rodman)-ы аав 16 удаа гэрлэсэн ба 29 хүүхэдтэй гэнэ.

4

Алдарт “Louis Vuitton” брэнд нь тухайн улиралд зарагдаагүй үлдсэн бүх бараануудаа шатаадаг байна.

5

Гүзээлзгэнэ болон бөөрөлзгөнө нь энгийн жимс биш аж. Эдгээр нь олон үрнээс бий болж нэг цэцэгнээс ургадаг, нийлмэл жимс юм.

6

Шинжээчид эмэгтэйчүүд эрчүүдээс илүү их унтах хэрэгтэй хэмээн дүгнэсэн байна. Пропессор Жим Хорне (Jim Horney) “Эмэгтэй хүн бага унтсанаар сэтгэл санаа тогтворгүй болох, тавгүйтэх, уур хүрэх, стресстэх зэрэг сөрөг шинж тэмдгүүд илэрдэг. Харин эрчүүдэд тийм зүйлс байдаггүй” хэмээн өөрийн лекцийн үеэр дурджээ. Унтаад л байж дээ, бүсгүйчүүд минь!

7

Гайхалтай зохион бүтээгч, физикч Никола Тэсла (Nikola Tesla) интеграл тооцооллыг цээжээрээ боддог байсан бөгөөд багш нар нь түүний авьяас чадварт эргэлзэн, мэхэлж байна гэж боддог байсан аж.

8

АНУ-д жил бүр ойролцоогоор 40,000 гаруй хүн 00-ийн суултууртай холбоотой асуудлаас болж бэртдэг гэнэ.

9

“Синестэшиа” (Synesthesia) гэдэг нь бидний харах, сонсох зэрэг үйлдлүүдийг удирддаг мэдрэлийн системийг хэлдэг байа.

10

АНУ-ыг үүсгэн байгуулагчдын нэг, улс төрч Бенжамин Франклин (Benjamin Franklin) 11 насандаа усанд сэлэхэд дэмжиж өгдөг “сарвууг” бодож олжээ.

11

АНУ-ын “Grand Canyon”-д Уугуул Америк отгийнхон өнөөг хүртэл нүүдэллэн амьдардаг байна. 

12

Нас бие гүйцсэн эрвээхийнд хоол боловсруулах болон ялгаруулах эрхтэн байдаггүй аж.

13

Лего тоглоомны толгой нь хоёр талдаа нүхтэй байдаг нь хэрвээ хүүхэд залгих юм бол утсаар холбосон лего тоглоомыг нэгнээс нь татаж гарган, хүүхдийн аюулаас аврах боломжтой гэсэн үг юм. 

14

2002 онд Виллиам Камвамба (William Kamkwamba) гэх 14 настай хүү нарны эрчим хүчийг ашиглан усны насосыг зохион бүтээсэн байна. Тэрээр сургуулиа орхисон бөгөөд номын санд суун хичээллэдэг байсан аж.  Ингэснээр амжилтанд хүрч өөрийн нутагт шаардлагатай байсан ундны усны асуудлыг шийдэж өгсөн байна.

15

1918 онд ягаан өнгийг эр хүнийг илэрхийлдэг хүчирхэг өнгө хэмээн үздэг байсан гэнэ.

16

Ига Жасика (Iga Jasica) гэх 19 настай охин тархины хагалгаа хийлгэхдээ сэрүүн байсан аж. Тэрээр ямар нэгэн өвдөлт мэдрээгүйгээс гадна эмчтэйгээ хагалгаа ямар болж байгааг ярилцаж байсан байна.

17

Шинжээчид өндөр температур, даралттай Санчир, Бархасбадь зэрэг гарагуудад алмазаар бороо ордог байж болзошгүй хэмээн дүгнэж, үүнийгээ батлахаар зорьж байна.

18

Герион гэх мансууруулах бодисыг тайвшруулах болон өвчин намдаах үйлчилгээтэй эм болгон ашигладаг байжээ.

19

Япон улс дахь цахилгаан системт хамгаалалттай “Сармагчин судлалын төв”-өөс өмнө нь 15 сармагчин оргож байжээ.

20

Мөрөөдөл гэдэг нь таны хайрт өөрийг тань хуурч байгааг зүүд байгаасай хэмээн хүсэхийг хэлнэ гэж олон эрдэмтнүүд дурьдсан  байдаг. 

21

Анх өндөр өсгийтэй гутлыг эрэгтэй хүмүүс өндөр болон хүчирхэг харагдахын тулд өмсдөг байжээ.

22

Эр мэлхийнүүд эмэгчиндээ таалагдаж, сэтгэлийг нь булаахын тулд баруун хөлөө тэнийлгэдэг.

23

Муур зөвхөн хүмүүстэй харилцахдаа л “Миау” гэж дуугардаг гэдгийг та мэдэх үү?

176
таалагдаж байна

17
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()