Дэлхийн хамгийн хачирхалтай cекс амжилтууд

Хорвоо ертөнц гэдэг тэр чигээрээ гайхамшиг, адал явдлын өлгий билээ. Зарим хүмүүс үнэхээр л хийсэн бүтээсэн, өөрсдийн мэдлэг чадвараар "Гиннесийн рекорд"-ыг эвдэж байхад, зарим нэг нь хүний санаанд оромгүй өөрийн биеийн онцлог, хачирхалтай чадвараараа тэргүүлэх ажээ. Ингээд та бүхэндээ сексийн хамгийн хачирхалтай 15 рекордыг хүргэж байна.

Дэлхийн хамгийн хачирхалтай cекс амжилтууд
Та задлахад бэлэн үү?
Хаах
Сурталчилгаа

1 Хамгийн олон удаа дур тавьсан эмэгтэй

Та бүхэн энэхүү мэдээллийг уншихаас өмнө магадгүй тухайн хүн сексийн үеэр 30, 40 хамгийн ихдээ л 50 удаа дур тавьсан байх хэмээн бодох нь дамжиггүй. Калифорни мужын "Секс судлалын хүрээлэн"-ээс гаргасан мэдээлэлд, нэгэн Америк бүсгүй цагт 134 удаа дур тавьж дэлхийн рекорд эвдсэн талаар өгүүлжээ. Энэ нь минутанд 2 удаа дур тавьдаг гэсэн үг юм. Эрчүүдийн хувьд энэхүү тоо харьцангуй бага буюу цагт 16 удаа дур тавьсан байдаг ажээ. Үүнээс анзаарахад бүсгүйчүүд эрчүүдээс илүү мэдрэг, мэдрэмжтэй болох нь анзаарагдаж байгаа биз. Түүнчлэн хамгийн удаан үргэлжилсэн дур тавилт ойролцоогоор 45 секунд үргэлжилжээ.

Хамгийн олон удаа дур тавьсан эмэгтэй

2 Хамгийн хол дур тавилт

Хорст Шульц (Horst Schultz) хэмээх Герман эр хамгийн хол газар буюу дээшээ 5 метр 22 см-ийн урт дур тавьсан байна. Төсөөлөхөд ч бэрх байгаа биз. Тэрээр урьд нь 3 метр 10 см хол дур тавьж байсан бол ийнхүү өөрийн рекордыг эвдэж, Гиннесийн номонд бичигджээ. Хорст өөрийн туршлагаасаа хуваалцахдаа тархиа чөлөөлж, сексийн үеэр өөрийгөө бүрэн зориул гэсэн байна.

Хамгийн хол дур тавилт

3 Хамгийн олон хүүхэд төрүүлсэн ээж

18-р зууны үеийн ОХУ-д амьдарч байсан Валентина Васильева (Valentina Vassilyeva) хэмээх бүсгүй амьдарлынхаа хугацаанд 69 хүүхэд төрүүлжээ. 16 удаагийн төрөлтөөр тус бүр  2 ихэр хүүхэд төрүүлж, 7 удаагийн төрөлтөөр тус бүр 3 ихэр хүүхдүүд, 4 удаагийн төрөлтөөр тус бүр 4 ихэр хүүхэд төрүүлж нийт 69 хүүхэд төрүүлсэн ажээ. Тэрээр амьдралынхаа хугацаанд хүүхэд төрүүлж, өсгөж, асарсан ажээ. Харин сүүлд Сан Антониад амьдардаг Леонтина Альбина (Leontina Albina) хэмээх бүсгүй 64 хүүхэд төрүүлж удаах байранд орсон байна.

Хамгийн олон хүүхэд төрүүлсэн ээж

4 Хамгийн олон хүүхэдтэй эцэг

Мороко улсын хаан Мулай Исмаил Шариф (Moulay Ismail Ibn Sharif) тус улсад 1672-1727 оны хооронд төр барьж байсан. Түүхэнд тэмдэглэснээр түүний хатан, татвар эмсийн хүүхдүүд нийлээд 1014 гаруй хэмээн тэмдэглэгдсэн ажээ. Эртний зарим хаадын хувьд хүүхдүүдээ баттай сайн мэддэггүй л болов уу. Учир нь тэд таалагдсан, таалсан гээд л маш олон бүсгүйчүүдтэй учраас л тэр шүү дээ.

Хамгийн олон хүүхэдтэй эцэг

5 Хамгийн урт эр бэлэг эрхтэн

Жона Фалкон (Jonah Falcon) хэмээх Америк залуугийн бэлэг эрхтэн энгийн үедээ 24 см урт, хөвчрөхөөрөө 34 см-ийн урттай болдог ажээ. Түүнийг нисэх онгоцны буудал дээр байхад нь хамгаалагч нар өмдөн доторхыг нь зэвсэг байна хэмээн андууран шалгаж, удалгүй учрыг ойлгоод, уучлалт гуйн явуулсан гэнэ. Мөн маш олон газрууд түүнийг насанд хүрэгсдын кинонд тоглуулахын төлөө өндөр үнэ амласан байна. Хэцүү ч юм даа. Зарим нэгэнд нь хүсээд заяахгүй байхад, заримд нь бүр хэтрүүлээд заяачихдаг...

Хамгийн урт эр бэлэг эрхтэн

6 Минутын дотор 20 хөхөвч тайлсан залуу

Крис Николсон (Chris Nicholson) хэмээх залуу 60 секундэд 20 хөхөвч тайлж, рекорд эвджээ. Тэгэхээр 1 хөхөвчийг 3 секундэд тайлна гэсэн үг юм. Сонирхолтой нь тэрээр энэ бүхнийг зөвхөн баруун гарынхаа тусламжтай л хийсэн ажээ. Асар их туршлага хуримтлуулсны шинж дээ...

Минутын дотор 20 хөхөвч тайлсан залуу

7 Хамгийн хөгшин порно жүжигчин

Шигео Токуда (Shigeo Tokuda) хэмээх Япон эр өдгөө 80 настай бөгөөд 60 насандаа тэтгэвэрт гарсан үеэсээ эхлэн насанд хүрэгчдийн кинонд тоглохоор шийджээ. Тэрээр 20 жилийн турш нийт 350 насанд хүрэгсдийн кинонд тоглосон байна. 

Хамгийн хөгшин порно жүжигчин

8 Хамгийн олон бүрэлдэхүүнтэй групп секс

Япон улсад 500 хүн нэг газарт групп секс хийж рекорд эвджээ. Урьд нь 250 хүн групп секс хийж байсан бол энэ удаа тус рекордыг эвдэж, ийнхүү хачирхалтай амжилтыг тогтоосон байна. Тэд энэхүү үйл явдлыг бичлэг болгон үлдээсэн бөгөөд амжилтын номондоо ч мөн хавсаргасан гэнэ.

Хамгийн олон бүрэлдэхүүнтэй групп секс

9 Эр бэлэг эрхтний музей

Исланд улсад төрөл бүрийн эр бэлэг эрхтний цуглуулга бүхий музей байдаг ажээ. Энд ойролцоогоор 300 гаруй төрлийн 13 мянган бэлэг эрхтнүүд бий. Аварга том хүний бэлэг эрхтнээс авахуулаад араатан амьтдын эрхтэн хүртэл байдаг байна.

Эр бэлэг эрхтний музей

10 Хамгийн том үтрээтэй бүсгүй

1846-1888 оны хооронд амьдарч байсан Анна Свон (Anna Swan) хэмээх нэгэн бүсгүй 2 метр 20 см гүн үтрээтэй гэнэ. Тэрээр ахмад Мартин Бейтс (Martin Bates)-той танилцан, гэр бүл болжээ. Хачирхалтай нь хосууд хоёул маш өндөр аварга биетэй байсан гэдэг. Тэдний дундаж өндөр нь 2 метр 13 см ажээ. 1879 онд бүсгүй дэлхийн хамгийн том хүүхэд буюу 11 кг, 86 см урт хүүхэд  төрүүлсэн ч амьгүй төрсөн аж.  

Хамгийн том үтрээтэй бүсгүй

11 Хамгийн хөгшин биеэ үнэлэгч

Тайванийн Тайпей хотын оршин суугч, “эмээ” хочит Чию 40 наснаасаа эхлэн биеэ үнэлсэн бөгөөд түүнээс хойш 40 жилийн турш биеэ үнэлж, 80 насандаа таалал төгсчээ. Түүнийг ийнхүү биеэ үнэлэх болсонд нөхрийнх нь үхэл дам нөлөөлсөн гэдэг. Нөхрийгөө нас барсны дараа, тэрээр нэгэн залууд ихэд татагдаж, дараа нь нэг л мэдэхэд энэ замруу орсон байсан болохоо хожим дурссан байна.

Хамгийн хөгшин биеэ үнэлэгч

12 Хамгийн том хөхтэй бүсгүй

Норма Стиц (Norma Stitz) хэмээх бүсгүй төрөлхийн супер том хөхтэй бөгөөд түүнд таарах хөхөвч олдохгүй, захиалгаар хийлгэж өмсдөг гэжээ. Түүний энэ хүнд, том хөхнүүд нь явах, суух гээд хөдөлгөөн бүрт нь, тэр ч бүү хэл амьдралд нь хүртэл асар их нөлөөлдөг аж.  Нуруу нь өөрийн эрхгүй бөгтийж, хөл нь өвдөж, тэрчлэн таарах хувцас ч олддоггүй гэнэ. Тэрээр хэдий хөхөө жижгэрүүлэх хагалгаанд орохоор бодож байсан ч өөрт заяасан энэхүү бэлгээр дэлхийн амжилтыг эвдсэн байна.

Хамгийн том хөхтэй бүсгүй

13 Мэс заслын тусламжтай хөхөө томруулсан бүсгүй

Макси Маундс (Maxi Mounds) хэмээх Америк бүсгүй өөрийн хөхөөр  хамгийн том хиймэл хөхний рекордыг эвдсэн байна. Тэрээр цаашид ч хөхнийхөө хэмжээг томруулах бодолтой бөгөөд порно жүжигчнээр ажилладаг ажээ. Түүнд таарах хөхөвч олдоход хэцүү учраас тэрээр өөрийн хувцас, хөхөвч зэргүүдээ захиалгаар хийлгэнэ, эс бөгөөс суналт сайтай материалтай хувцсыг сонгодог гэнэ.

Мэс заслын тусламжтай хөхөө томруулсан бүсгүй

14 24 цагийн турш секс хийсэн бүсгүй

Лиза Спаркс (Lisa Sparks) хэмээх энэ бүсгүй 24 цагийн турш 919 эртэй хавьталд орсон байна.  Энэ нь нэг залуутай 94 секундын хугацаанд секс хийнэ гэсэн үг юм.  Өмнө нь 2003 онд 757 эртэй  унтаж байсан бол тэрээр ийнхүү шинэ амжилтыг тогтоожээ.

24 цагийн турш секс хийсэн бүсгүй

15 Хамгийн хүчтэй үтрээтэй бүсгүй

Татьяной Кожевникова (Tatiata Kozhevnikova), хэмээх 42 настай Орос бүсгүй, үтрээгээрээ 31 кг жинтэй эд зүйлийг өргөж рекорд эвджээ. Тэрээр 15 наснаасаа ийнхүү эд зүйлсийг өргөж эхэлсэн бөгөөд анхны хүүхдээ төрүүлснийхээ дараа үтрээ чангаруулах кигелийн дасгалаар эрчимтэй хичээллэж эхэлсэн байна.

Хамгийн хүчтэй үтрээтэй бүсгүй

33
таалагдаж байна

42
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()