Бүх цаг үеийн хамгийн харамсмаар алдаанууд

Алдаа гаргадаггүй хүн гэж үгүй. Алсыг харах чадваргүй, түрхэн зуурын сэтгэл хөдлөлд автсан үедээ бид ямар нэгэн байдлаар алдагдалд орж л байдаг. Гэхдээ бүр энгийн ч нэг алдаа биш, насан туршдаа түүнийхээ хойноос халаглаж харамсмаар тийм их хөрөнгө мөнгөний алдагдалд орсон хүмүүсийг танилцуулья.

Бүх цаг үеийн хамгийн харамсмаар алдаанууд
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа

1 Биткойн

2009 оны эхээр “Bitcoin” гэх цахим ертөнцөд хэрэглэгддэг мөнгө дөнгөж зах зээлд гарч, Жэймс Ховэл (James Howell) гэх залуугийн цахим дансанд 7,500 биткойн ороод ирсэн аж. Тухайн үед биткойны ханш нилээд бага байсан бөгөөд үүнийг мэдээгүй хүү зүгээр л тоолгүй хаячихаж гэнэ. Харин сүүлд 2013 онд 7,500 биткойн нь 6 сая доллартай тэнцэхүйц гэдгийг мэдээд ихэд харамссан байна. Түүний эл явдал цахим ертөнцөөр гэрлийн хурдаар тархаж, олон хүн өмнөөс нь харамссан гэдэг. 

Биткойн

2 Францын хэт өргөн галт тэрэг

2014 онд Франц улс өөрсдийн нийтийн тээврийн хэрэгслээ шинэчлэх мөн орчин үеийн стандартыг баримтлах үүднээс олон тооны, тодруулбал 2000 галт тэрэг захиалж хийлгэсэн байна. Гэтэл тэдний ашиглаж ирсэн төмөр зам нь шинээр захиалж хийлгэсэн галт тэрэгний дугуйнаас бага зэрэг нарийн байсан аж. Тиймээс  үндэсний төмөр замын холбооноос 60 сая долларын хөрөнгө зарж, хуучин төмөр замаа томсгосон гэдэг. 

Францын хэт өргөн галт тэрэг

3 Рональд Уэйн “Apple” компанийн хувьцааг зарсан нь

Рональд Уэйн (Ronald Wayne) гэх энэ эрхэм урьд нь “Apple” компанийг үүсгэн байгуулагч Стив Жобс (Steve Jobs)-той хамтран ажилладаг байжээ. Тэрээр Стив Жобсын найдвартай туслагч байсан төдийгүй хамтран ажиллах гэрээ хүртэл байгуулж байсан гэдэг. Рональд Уэйн “Apple” компанийн хувьцааны 10%-ийг эзэмшдэг байсан бөгөөд тухайн үед компани хараахан амжилт болоогүй байв. Тиймээс тэрээр өөрийн эзэмшдэг хувьцааг 800 доллараар худалдсан байна. Хэрэв Рональд Уэйн өөрийн хувьцаагаа хадгалж байгаад 2011 онд борлуулсан бол 35 тэрбум доллар олох боломжтой байсан юм.

Рональд Уэйн “Apple” компанийн хувьцааг зарсан нь

4 “20th Century Fox” компани “Star Wars”-ийг худалдаалах эрхийг өгсөн

“Star Wars” киноны зохиолч Жеоржи Лукас (George Lucas) “20th Century Fox” кино компанитай гэрээ байгуулж тус киног хамтран бүтээхээр болсон аж. Гэтэл “Fox” компанийнхан энэ нь хэтэрхий эрсдэлтэй байж магад, их хөрөнгө мөнгө шаардагдана хэмээн үзэж, найруулагчийн цалин, хөлсийг танаж, 350,000 доллар болгоод оронд нь “Star Wars” брэндийн худалдаалах эрхийг өгчээ. Ингэснээр Жеоржи Лукас тус киноны нэрээр видео тоглоом, ном болон тоглоом зэргийг үйлдвэрлэн худалдаалж, 20 тэрбум долларын ашиг олсон юм. “20th Century Fox” кино компани хэдэн зуун мянган доллар хэмнэсний үр дүнд хэдэн тэрбум доллараа алдсан юм даа.

“20th Century Fox” компани “Star Wars”-ийг худалдаалах эрхийг өгсөн

5 Пэйпэр Альфа газрын тосны үйлдвэрийн дэлбэрэлт

Пэйпэр Альфа үйлдвэрийн осол нь хэдхэн алдаанаас болж үүссэн байна. 1988 онд засвар үйлчилгээний салбар чухал байр суурь эзэлж байв. Тэд тосны үйлдвэрлэлээ шинэчлэн, засаж байх явцдаа тосоо үйлдвэрлэсээр байсан аж. Харин хамгаалалын системд алдаа үүсэж, ажилчдад дохио өгөх гэсэн боловч ажиллаагүй байна. Үүнээс үл ойлголцол үүсэн, ажилчид мэдэлгүй өнгөрснөөс болж газрын тосны үйлдвэр дэлбэрсэн аж. Тэд нийт 1,4 тэрбум долларын алдагдал хүлээсэн бөгөөд хамгийн аймшигтай нь 167 ажилчин амиа алдсан юм.

Пэйпэр Альфа газрын тосны үйлдвэрийн дэлбэрэлт

6 “NASA” Ангараг гарагийг судлахдаа алдаа гаргасан

“NASA” олон улсын одон орон судлалын төв нь хэдэн жилийн турш Ангараг гарагийг судлан 125 сая долларыг зарцуулсан билээ. Тэр их хөрөнгийг задгай сансарт хиймэл дагуул илгээхэд л ашигласан гэж хэлж болно. Хиймэл дагуул нь Ангараг гарагийн цаг агаар, гадаргын өөрчлөлт зэргийг судлан мэдээллэх үүрэгтэй. Гэвч хиймэл дагуул буруу тооцоолол гаргаж байсныг тэд мэдсэнгүй. Учир нь төсөл дээр ажиллаж байсан хүмүүст хиймэл дагуулд үүрэг өгөхдөө инч, пийт, яард зэрэг бүх хэмжээсийг тус тусад нь суулгаж өгсөн бөгөөд үүнээс үүдэн хиймэл дагуулын тооцоолох систем алдагдан, хэмжээсүүдийг хооронд нь хувиргаж чадалгүй, нарийн тооцооллыг үнэнээс хол зөрүүтэй гаргасан юм.

“NASA” Ангараг гарагийг судлахдаа алдаа гаргасан

7 Есөн тэрбумын алдагдал

Ховие Хүблэр (Howie Hubler) нь “Morgan Stanley” олон улсын санхүүгийн байгууллагад худалдаачин байсан билээ. Тэрээр 2006 он гэхэд орон сууцны үнэ өссөөр л байх болно хэмээн таамаглаж ипотекийн үл хөдлөх хөрөнгийн зээлийг багасгаснаар их мөнгө унагадаг байжээ. Гэтэл 2007 оны дунд үеэс эхлэн орон сууцны үнэ буурч эхлэв. Ингэснээр зээлийн хэрэгцээ огцом бууран “Morgan Stanley” ердөө гуравхан сарын дотор 7,8 тэрбум долларын алдагдалд орсон аж. Ховие Хүблэрийн буруу бодлогоос болж түүний компани нийтдээ 9 тэрбум доллараа алдсан юм.

Есөн тэрбумын алдагдал

8 Японы хөрөнгийн биржийн гаргасан алдаа

2003 онд “Mizuho Securities” гэх Японы хөрөнгө оруулалтын банк “J-Com Co” компаний хувьцааг Японы хөрөнгийн бирж дээр зарахаар болжээ. Тэд нэг хувьцаагаа 610,000 иен буюу 5,000 доллараар худалдаална хэмээн мэдэгдсэн аж. Гэтэл худалдааны ажилтан буруу шивэн 610,000 хувьцааг 1 иенээр худалдаална хэмээн бичжээ. Үүнээс болон “Mizuho Securities” компани 27 тэрбум иен буюу 225 сая долларын алдагдалд орсон байна.  

Японы хөрөнгийн биржийн гаргасан алдаа

9 Сугалааны тасалбараа хаясан нь

2010 онд Англи хосууд төсөөлшгүй азгүйтэлтэй учирсан юм. Эхнэр нь нэгэн сугалаа аван ойролцоогоор 181 сая доллартай тэнцэхүйц их мөнгө хожсон байжээ. Хосууд үүнийг мэдээгүй байсан ба нөхөр нь хонжворын сугалааг хайрцганд далд хийж л дээ. Гэтэл өөрсдийгөө азтан болсныг мэдэн сугалаагаа хайтал олдоогүй аж. Ингэснээр тэдний авах байсан мөнгө эзэнгүй болон буяны байгууллагад хандивлагдсан гэдэг.

Сугалааны тасалбараа хаясан нь

10 ”AOL”, “Time Warner”-ийг худалдаж авсан нь

”AOL”  дэлхийн хэвлэл мэдээллийн байгууллага нь 2000 онд “Time Warner” медиагийн нэг хувьцааг 164 доллараар худалдан авч, байж боломгүй алдаа хийжээ. Харин судлаачид хувьцааг 100-110 сая доллараар үнэлсэн гэдэг. ”AOL” хэдийгээр өргөжин тэлж байсан ч 2002 онд 99 тэрбум долларын алдагдал хүлээсэн байна. Тиймээс 2009 онд тус 2 компани нь салсан юм.

”AOL”, “Time Warner”-ийг худалдаж авсан нь

67
таалагдаж байна

20
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()