Яагаад зүүдээ санахад хэцүү байдаг вэ?

Бид үргэлж л яагаад гэсэн асуултыг тавьж байдаг. Хэдийгээр нас бие гүйцсэн ч хариултыг нь авч чадаагүй асуултууд одоог хүртэл байгаа л болов уу. Магадгүй дараах асуултуудыг та өөртөө эсвэл хэн нэгэнд тавьж байсан гэдэгт итгэлтэй байна.

Яагаад зүүдээ санахад хэцүү байдаг вэ?
АЗТАН БОЛМООР БАЙНА УУ?
Хаах
Сурталчилгаа

1 Онгоцонд яагаад тамхи татаж болохгүй гэж?

Нисэхийн бүх компаниуд онгоцонд тамхи татахыг хориглодог. Тамхи муухай үнэртэйгээс гадна гал гарах хамгийн гол эх үүсвэр болдог бөгөөд Varig Flight 820 хэмээх онгоц тамхинаас болж гал гарсан байна. Хэдийгээр онгоцонд тамхи татах хоритой байдаг ч, ариун цэврийн өрөөнд нь үнсний сав байх тохиолдол ч бий. Энэ нь Америкийн Иргэний Нисэхийн байгууллагын тавьж буй шаардлага юм байна. Үүнээс гадна галын дохио заавал байрлуулсан байдаг гэнэ. Тамхи татаж болохгүй гэсэн ч татах хүн элбэг тохиолдоно. 

Онгоцонд яагаад тамхи татаж болохгүй гэж?

2 Номонд хоосон хуудас ямар хэрэгтэй вэ?

Ихэнхи номнуудад нэг эсвэл хоёр хоосон хуудас үлдээсэн байдаг. Европ эсвэл Америкт үйлдвэрлэсэн номыг харахад зарим хоосон хуудсан дээр нь “This page has been intentionally left blank” гэж бичсэн байдаг. Энэ нь төлөвлөсөн хоосон хуудас биш юм. Номыг хэвлэхэд тус бүрт нь тусгай форматаар хэвлэдэггүй бөгөөд номын хуудас нэгэн ижил хэмжээнд бүгд хуваагдахгүй байх магадлалтай. Тиймээс энэ бол хэвлэлийн алдаа биш юм. 

Номонд хоосон хуудас ямар хэрэгтэй вэ?

3 Яагаад хурц гэрэл харахаар найтаадаг вэ?

Дэлхийн хүн амын 1\3 хувь хурц гэрэл харахаараа найтаадаг. Энэ нь эрдэмтдийн толгойг нэг хэсэг гашилгаж байсан байна. Найтаах гэдэг бол хариу үйлдэл. Ихэнхидээ хамарт ямар нэгэн өөрчлөлт мэдэгдэх үед ийнхүү найтаадаг. Орчин үед хурц гэрэл харах үед тархины мэдрэлийн системүүд зөрөлдсөнөөр найтаах үйлдэл явагддаг гэж үзэж байгаа гэнэ. Харааны мэдрэл нь найтаах мэдрэлийн эстэй ойрхон байдаг байна. Харааны мэдрэл тархи руу лугшилтыг илгээх үед найтаах эсийг дайран өнгөрдөг учраас хүн хурц гэрэл харахаараа найтаадаг гэнэ.

Яагаад хурц гэрэл харахаар найтаадаг вэ?

4 Яагаад үс бууралтдаг вэ?

Нас явахын эрхээр хүн бүртэй тохиолдох зүйл бол үс бууралтах билээ. 30 наснаас эхлэн ихэнхи хүмүүс бууралтаж эхэлдэг бөгөөд үс нь эхлээд саарал байж байгаад дараа нь цагаан болдог аж. Хэдийгээр энэ бүхэн нэлээд тархмал зүйл ч үүний талаар тодорхой нарийн тайлбарыг эрдэмтэд гаргаагүй байгаа гэнэ. Үсний өнгө нь меланоцит гэх будагч бодисноос хамааран өөр өөр өнгөтэй байдаг. Харин хөгшрөх үед меланоцит хэвийн ажиллахаа больдог учир үсний өнгө эхлээд саарал болдог байна. Эцэст нь эсүүд ажиллагаагүй болж үс тэр чигтээ цагаан болдог аж. 

Яагаад үс бууралтдаг вэ?

5 Дэлгүүр рүү ороход яагаад салхилдаг вэ?

Дэлгүүр, томоохон худалдааны төвүүдэд ороход биднийг үүдэн дээр нь салхи угтаж авдаг. Энэ нь таныг дааруулах гэсэн үйл явц биш бөгөөд харин тухайн орчны агаарын даралтыг хэвээр хадгалахад чиглэгдсэн үйл явц юм. Ийнхүү агаар ялгаруулах нь өвлийн улиралд дэлгүүрийн температурыг дулаахан байлгах, зуны улиралд сэрүүхэн байлгах зорилготой гэнэ. Үүнээс гадна гаднаас элдэв хог, хорхой шавьж орохоос сэргийлдэг байна. 

Дэлгүүр рүү ороход яагаад салхилдаг вэ?

6 Эмнэлэгийн спирт яагаад хорсгодог вэ?

Хүмүүс эмнэлэгийн спиртийг шарх цэвэрлэх зорилгоор урт хугацааны туршид ашигласаар ирсэн билээ. Шархан дээр спирт хүрэхэд аймшигтай ихээр хорсдог бөгөөд энэ нь нян устгаж байгаа бус харин спиртэнд хариу үйлдэл үзүүлж буй хэрэг юм байна. Эмнэлэгийн спирт шархан дээр хүрэх үед VR1 томъёололын дагуу урвалд ордог бөгөөд халуун оргилт нь тархинд нөлөөлдөг байна. Хэдийгээр арьс гэмтээгүй байсан ч халуун оргиж энэ нь тархинд мэдээлэл хүрдэг аж.

Эмнэлэгийн спирт яагаад хорсгодог вэ?

7 Шүд угаасны дараа жүржийн шүүс яагаад муухай амттай байдаг вэ?

Шүд угаасны дараа хоол идэх, юм уух зэрэг нь төдийлөн таатай зүйл биш гэдгийг хэн бүхэн мэднэ. Шүдний оо ямар ч амтыг өөрчилж муухай болгож чадна. Харин шүдээ угаасны дараа та жүржийн шүүс уувал энэ хорвоогийн хамгийн муухайн амтны нэгийг мэдрэх болов уу. Шүдний оо-д агуулагдах Лаурилсульфат натри нь чихэрлэг амтыг мэдрэх мэдрэмжийг буулгадаг байна. Энэ нь шүдээ угаасны дараа идсэн бүх чихэрлэг зүйлс тань амтгүй, чихэргүй байх болно. Үүнээс гадна аливаа нэгэн халуун, исгэлэн амтыг илүү хүчтэй болгодог учир жүржийн исгэлэн амтыг бүр илүү мэдрэх нь ээ. 

Шүд угаасны дараа жүржийн шүүс яагаад муухай амттай байдаг вэ?

8 Яагаад зүүдээ санахад хэцүү байдаг вэ?

Хүн бүр л сайхан зүүд зүүдэлж сэрээд түүнийгээ санахыг хичээж байсан байх. Норадреналин хэмээх гормон нь ой тогтоолтонд нөлөөлдөг бөгөөд унтаж байх үед энэ гормон ялгардаггүй байна. Тиймээс зүүдийг тогтооход хэцүү байдаг байж болох юм. Үүнээс гадна мэдрэлийн эсүүд унтаж байхад хангалттай сайн ажилладаггүй байна. Энэ нь тархинд зүүд хадгалагдах боломжийг багасгаж байгаа бөгөөд ийнхүү зүүд хурдан мартагддаг бололтой. 

Яагаад зүүдээ санахад хэцүү байдаг вэ?

24
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()