Сурталчилгаа (15)
Хаах

Бидний шалтгаангүйгээр хийдэг утгагүй зүйлс

2016-03-15, 12:10
4,764

Хэрэв та өөрийгөө ямар нэгэн хачин зуршилтай гэж бодож байгаа бол санаа зовох хэрэггүй. Бидний ихэнх нь угаалгын өрөөний хөшигний ард мангас байгаа эсэхийг шалгаж, утсаар ярих үедээ янз бүрийн хөдөлгөөн хийдэг. Тиймээс ихэнх хүн үүнийг хийдэг юм бол, энэ хачин зүйл биш гэсэн үг зөв үү? Гэхдээ үүнийг зарим хүмүүс ичгэвтэр зүйл гэж үзээд хийдэг гэдгээ хүлээн зөвшөөрөхгүй байж болох юм.

Бидний шалтгаангүйгээр хийдэг утгагүй зүйлс

1 Хэзээ ч өмсдөггүй хувцаснаасаа болоод таагүй мэдрэмжтэй байдаг

Бид зарим хувцасааа алийг нь ч өмсдөггүй бөгөөд тэд зөвхөн хувцасны шүүгээний минь сайхан чимэг болоод л байж байдаг. Та бидэнд хувцасны шүүгээнийхээ хувцаснуудаа гүйлгэн харж, өөрсдийн хэзээ ч өмсөөгүй хувцаснуудынхаа шошгийг гунигтай харах үе байдаг. Бид турахаараа өмсөнө эсвэл зүгээр л дэлгүүрийн маникэнд гоё харагдсан учраас авдаг. Харин тэдгээр хэзээ ч хэрэглэхгүй зүйлс зөвхөн таагүй сэтгэгдэл төрүүлээд зогсохгүй, мөнгөө үрсэндээ гэмшиж харамсахад хүргэдэг. Энэ асуудлын боломжийн шийдэл нь: тэдгээр зүйлсээс уучлалт хүсээд, нөхцөл байдлыг тайлбарлан хэрэглэж чадахгүй гэдэгтээ эвлэрэн, таарсан нэгэнд нь дурсгах эсвэл худалдах хэрэгтэй юм. 

Хэзээ ч өмсдөггүй хувцаснаасаа болоод таагүй мэдрэмжтэй байдаг

2 Угаалгын өрөөний хөшигний ард мангас байгаа эсэхийг шалгах

Хэрэв танайд ямар нэгэн буг чөтгөр, аймшгийн зүйл байгаа мэт сэтгэгдэл төрвөл ихэнхдээ түүний эх үүсвэр нь угаалгын өрөө байдаг. Энэ нь та угаалгынхаа өрөөнд ороод, ямар зорилготой нь хамаагүй хөшгөө татаж тэнд биднийг алж идэж болзошгүй мангас, буг чөтгөр, цус сорогч, цуврал алуурчид, болон өөр адгуус амьтан байгаа эсэхийг сайтар шалгадгаас үүдэлтэй. 

Ихэнх хүн угаалгын өрөөндөө орохдоо тэнд хэн нэгэн өөрийг нь хүлээгээгүй гэдгийг нягталж хардаг бөгөөд магадгүй бид тийшээ ихэвчлэн ганцаараа ордогоос, эсвэл ихэнх аймшгийн киноны үйл явдал тэнд өрнөдгөөс ийм түгшүүр үүссэн байж болох юм. Асуудлын боломжийн шийдэл нь: та угаалгын өрөөндөө хөшиг хийхгүй байж тэнд ямар нэгэн зүйл байхгүй гэдгийг шууд харан өөртөө итгэлтэй байх юм. Учир нь бид хөшгөө нээх хүртэл айдас түгшүүрт автах болдог. 

Угаалгын өрөөний хөшигний ард мангас байгаа эсэхийг шалгах

3 Анагаахын кабинетэд мангас байгаа эсэхийг шалгах

Өмнөхтэй адилхан энэ бол өрөөнд орших аймшиг боловч хөшиг шиг аймшигтай биш. Сүнс болон аймшигт адгууснууд үнэндээ угаалгын өрөөний толь болон анаагахын кабинетэд байдаг гэдэгт хүмүүс муйхараар итгэх байх. Толь ашиглахгүйгээр бид ар талаа сайн харж чадахгүй шүү дээ.

Анагаахын кабинетэд мангас байгаа эсэхийг шалгах

4 Утсаар ярьж байхдаа янз бүрийн хөдөлгөөн хийдэг

Энэ бол байж болох зүйл. Харилцаж байгаа хүндээ юу хэлж байгаадаа итгэлтэй байхын тулд түүнтэй ярилцахдаа зорилгогүйгээр урагш хойш холхидог. Энэ нь царайны хувирал, дохио зангааны буюу биеийн хэлийг илэрхийлэхэд чухал нөлөөтэй бөгөөд цаад хүн нь харахгүй байгаа хэдий ч мэдэрч байгаа гэдэгт нь итгэлтэй байж болно. 

Утсаар ярьж байхдаа янз бүрийн хөдөлгөөн хийдэг

5 Ярилцлагын бэлтгэл хийж байхдаа бид толины өмнө зогсож хийдэг

Чухал нэгэнтэй нүүр тулахдаа бид, ярилцлага болон нүүр царайны хувиралаа бэлдэж, хамгийн сайнаараа байхыг хичээдэг. Бусад тохиолдолд бид өөрийн профессор, боссынхоо эсрэг зогсож байна хэмээн мөрөөддөг бөгөөд эдгээр тохиолдлуудад ч өөрийгөө ямар харагдахаа мэдэхийг хүсдэг. (яагаад гэвэл эдгээр зүйлс хэзээ ч тохиолдохгүй учраас). 

Ярилцлагын бэлтгэл хийж байхдаа бид толины өмнө зогсож хийдэг

16
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()