Бид 30 жилийн дараа мөнх амьдарч эхлэх үү?

Хүн үхэшгүй мөнх амьдрах боломжтой юу? Хэрвээ боломжтой юм бол яагаад хүн төрөлхтөн үүссэнээс хойш биемахбод болоод оюун санааны хувьд мөнх амьдралыг ололгүй байсаар өдийг хүрэв? Энэхүү хариултын учгийг тайлахаар, басхүү үүнийг бодит амьдралд хэрэгжүүлэхээр Оросын нэрт бизнесмэн Дмитрий Ицков ажиллаж байна.

Бид 30 жилийн дараа мөнх амьдарч эхлэх үү?
Финланд руу шидэт аялалд явах уу?
Хаах
Сурталчилгаа

Тэрээр дэлхийд алдартай эрдэмтэд, сэтгэц мэдрэлийн эмч, робот зохион бүтээгчидтэй хамтран, хүний тархин дахь бүх мэдээ мэдээлэл, дурсамж бодол зэргийг компьютерийн санах ойд хадгалж, хүний биологийн наснаас өөрөөр амьдрах боломж олгохыг судалж байгаа аж. 

Дмитрий Ицков өмнө нь хүний биемахбодийн болон уураг тархины үйл ажиллагааг робот дээр туршиж үзэх олон төсөлд хөрөнгө оруулж, хамтран ажиллаж байсан туршлагатай нэгэн юм.

Английн мэдээ мэдээллийн BBC телевизид өгсөн ярилцлагадаа тэрбээр “Энэхүү бизнес ирээдүйд хэрэгжих 100 хувийн боломжтой. Үүнд итгэж болно” хэмээн хэлжээ. Мэдээж энэ асуудалд эргэлзэх, эсэргүүцэх хүмүүс ч цөөнгүй бий.

Судалгааны ажил одоо ид дундаа явж байгаа бөгөөд эрдэмтэд 30 жилийн дараа буюу 2050 он гэхэд хүн төрөлхтөн дээр хэрэгжиж эхэлнэ гэжээ.

35
таалагдаж байна

8
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()