Түүхэн дэх хамгийн алдартай хулгай

Урлагийн бүтээл гэдэг цаг хугацаа улиран өнгөрөх тусам үнэ цэн нь нэмэгдсээр байдаг, дахин давтагдашгүй гайхамшиг юм. Зарим алдартай уран зургууд, зурсан эзнээ хорвоод байгүй болсны дараа алдарт хүрч, хэмжээлшгүй ихээр үнэлэгдэх нь бий. Гэтэл зарим хүмүүс тэдгээр урлагийн бүтээлд шунаж, зохион байгуулалттайгаар урлагийн өвийг хулгайлан, тонож сүйтгэдэг байна. Ингээд та бүхэнд тухайн үедээ хамгийн их шуугиан тарьж, олныг донсолгож чадсан алдартай 10 хулгайн хэргүүдийг сонирхуулъя.

Түүхэн дэх хамгийн алдартай хулгай

1 Парисийн орчин үеийн урлагийн музей

2010 онд Парисийн орчин үеийн урлагийн музейд хулгай орж, хэд хэдэн алдартай зураачдын уран зураг алга болсон ажээ. Тэрхүү хулгайч цонхоор нэвтрэн орсон нь тодорхой байсан ч, тус музейн хамгаалалтын 3 ажилтан ямар ч сэжиг аваагүй, юу ч мэдээгүй байсан нь хачирхалтай. Дэлхийн алдартай сор зураачид болох Пикассо (Picasso), Матиссе (Matisse), Модиглиани (Modigliani) нарын 500 сая еврогийн үнэ бүхий уран бүтээлийг хулгайлсан байна. Албаны хүмүүс энэхүү хулгайг ганц хүн хийсэн болохыг хожим баталсан юм. Үүнээс харахад тэр үнэхээр л мэргэжлийн хулгайч байсан байж таарлаа.

Парисийн орчин үеийн урлагийн музей

2 Нью Йорк хотын урлагийн агуулах

1987 онд, Нью Йорк хотын урлагийн агуулахад хулгай орж, 18 сая долларын хохирлыг учруулсан байна. Гэвч цагдаагийн тусгай багийн ажилчид түргэн шуурхай ажилласны ачаар хулгайчийг баривчилжээ.

Нью Йорк хотын урлагийн агуулах

3 Ван Гогийн музей

2002 оны 12-р сард Голландын нийслэл Амстердам хотод орших Ван Гогийн музейд хулгай орж, 30 сая долларын хохирол учирсан байна. Албаны хүмүүсийн мэдээлж буйгаар хулгайчид шатаар дамжин музейн дээвэр рүү гарч улмаар дотогш нэвтэрсэн гэжээ. Эл явдал ердөө л хормын дотор болж өнгөрсөн байна. Мөн тэд энэхүү хулгайг зохион байгуулалттайгаар, эртнээс бэлдсэн хэмээх таамгийг дэвшүүлсэн юм. Улмаар 2004 онд хоёр хүнийг сэжиглэн баривчилсан боловч, уран зураг харамсалтай нь одоо хүртэл олдоогүй. Музейн зүгээс өнөөг хүртэл өөрсдийн хохирлыг барагдуулахыг хүсэмжилж байгаа ажээ.

Ван Гогийн музей

4 Друмланригийн шилтгээн

2003 онд 4 залуу гадны жуулчин мэтээр хуурамч дүр эсгэн, Шотландын Друмланригийн шилтгээнээс Леонарда да Винчигийн зурсан, 60 сая фунт стерлингээр даатгасан байсан  “Жаал хүүтэй Мадонна” зургийг хулгайлсан байна. Хожим Британийн цагдаагийн тусгай албаныхан 2007 онд Гласгов хотоос 40 сая долларын өртөг бүхий зургийг аюулгүй, эргэн олжээ.

Друмланригийн шилтгээн

5 Луврын музей

1911 оны 8-р сард Леонардо Да Винчигийн "Мона Лиза" хөрөг зураг Луврын музейгээс алдагдаж, олон хүнийг сандаргаж байлаа. Уг музейд балар эртний үеэс XIX зуун хүртэлх үеийн ойролцоогоор 35 мянган ширхэг урлагийн гайхамшигт үзмэр нийт 60,6 мянган ам.метр талбай эзлэн оршдог байна. Бүхэл бүтэн 2 жил мөрдсөний эцэст, хэргийн сэжигтнээр Итали гаралтай Винченцо Перуджа (Vincenzo Perugia) хэмээх эрийг баривчилж,  зургийг байсан байранд нь эргүүлэн тавьжээ.

Луврын музей

6 Антропологийн үндэсний төв музей

1985 оны зул сарын үдэш, Мексик хотын Антропологийн үндэсний төв музейгээс 20 сая долларын өртөг бүхий эртний Ацтекийн дурсгал, олдворууд алдагдсан байна. Хачирхалтай нь музейн хамгаалагчид хулгайч ороод гарсныг маргааш өдөр нь мэдсэн гэдэг. Нийт 7 үзмэр маш учир битүүлгээр алдагдаад, харамсалтай нь одоо хүртэл олдоогүй байна.

Антропологийн үндэсний төв музей

7 Бюрлегийн музей

2008 онд, Швейцарийн Цюрих хотод байрлах Бюрлегийн музейд, маск зүүж зэвсэглэсэн этгээдүүд 164 сая долларын өртөг бүхий Ван Гог, Сезанне гэх мэт зураачдын алдартай уран бүтээлүүд дээрэмдсэн байна. Тэдгээр уран зургууд олдоогүй бөгөөд дээрэмчдийг ч мөн олоогүй байна. Тэрхүү явдлаас хойш эл музей харуул хамгаалалтаа чангатгаж, гэнэтийн бэлэн байдалд бэлтгэлтэй байх болжээ.

Бюрлегийн музей

8 Кунстхалын музей

2013 онд, Кунстхалын музейгээс Монет, Пикассо, Матиссе хэмээх алдартай зураачдын зураг алдагдсан байна. Тэрхүү хэргийг ердөө 3 минутын хугацаанд хийсэн болохыг цагдаа нар тодорхойлоод байгаа юм. Тэдгээр зургууд ойролцоогоор 24 сая долларын өртөг бүхий байсан гэдэг. Хожим Руминий эрийг тэрхүү хэрэгт сэжиглэн баривчилж, улмаар тус музейн харуул хамгаалалтыг сайжруулжээ. Гэвч харамсалтай нь залуугийн ээж хүүгийнхээ хэргийг нуун дарагдуулах гэж тэдгээр бүтээлүүдийг шатаасан болохыг албаныхан илрүүлсан байна.

Кунстхалын музей

9 Шведийн үндэсний музей

Шведийн үндэсний музей рүү 3 бүлэг этгээд зохион байгуулалттай нэвтэрч, 30 сая доллар бүхий уран зургуудыг хулгайлсан байна. Тэд яг л кинон дээр гардаг шиг музейн эсрэг талын машинд тэсрэх бөмбөг суурьлуулан дэлбэлж, тэдний анхаарлыг татаж байх зуур музей рүү зэвсэглэн нэвтэрч, урлагийн бүтээлийг хулгайлсан гэнэ. Гэсэн ч 2 долоо хоногийн дараа тэдгээр залуус баригдсан юм.

Шведийн үндэсний музей

10 Изабелла Стюарт Гарднерийн музей

1990 оны гуравдугаар сарын 18-нд цагдаагийн офицерын хувцас өмссөн хоёр эрэгтэй музейд орж ирээд Рембрандт, Моне, Дега нарын бүтээл болох 500 сая долларын үнэ бүхий 13 бүтээл хулгайлжээ. Музейн шөнийн манаач Ричард Абатыг музейн хонгилд хүлж үлдээсэн болохыг цагдаагийнхан олжээ. Дээрэмчид цагдаагийн хувцастай байсан болохоор хамгаалагч хууртан, тэдэнд хаалга онгойлгож өгсөн байна. Хааяа мансууруулах бодис хэрэглэчихдэг байсан 23 настай хамгаалагчийг энэ хэрэгт сэжиглэж байсан ч, түүнийг буруутгах үндэслэлгүй байсан юм. Харамсалтай нь тэдгээр бүтээлүүдодоог хүртэл олдоогүй ажээ.

Изабелла Стюарт Гарднерийн музей

74
таалагдаж байна

19
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()