Махлаг бүсгүйчүүд моодонд орж байна

Урьд өмнө нь биеийн зөв галбиргүй хүн, тодруулбал илүүдэл жинтэй махлаг хүн сэтгүүлийн нүүр царай болох нь бүү хэл, бие ил гарсан хувцас өмсөхөд ч эвгүй байлаа. Харин одоо бол спортын болон эрчүүдийн сэтгүүлийн нүүрийг "Pluz-size" моделиуд буюу махлаг моделиуд чимдэг болжээ. Энэ нь цаад утгаараа гоо сайхны үнэлэмж өөрчлөгдөж, бүсгүйчүүдийн өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлж байгаа хэрэг юм. 

Махлаг бүсгүйчүүд моодонд орж байна
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа

Энэ бүсгүйг Надя Эбулхос гэдэг. Тэрээр 4-р сарын "Woman's Running" сэтгүүлийн нүүрийг чимжээ. 

Инстаграм дээрх түүний зургууд үнэхээр үзэсгэлэнтэй харагдах бөгөөд өөрийн бие галбиртаа сэтгэл хангалуун байж, plus-size бусад бүсгүйчүүдэд ч асар их урам зориг өгч байгаа юм.

Тэрээр: "Өмнө нь спортын сэтгүүлийг үргэлж л туранхай, ямар ч илүү унжсан махгүй бүсгүйчүүд чимдэг байсан. Ер нь гоо үзэсгэлэн хэмээх үг туранхай гэдэг үгтэй холбоо ойлголт юм шиг... Гэхдээ ийм туйлширсан зүйл байж болохгүй гэдгийг би харуулахыг зорьсон" хэмээжээ.

"Хамгийн гол зүйл бол өөртөө сэтгэл хангалуун байх явдал юм. Би ч гэсэн өөрийнхөө бие галбирт сэтгэл хангалуун байна. Гэхдээ илүүдэл жинтэй байхыг хүмүүст уриалж байгаа хэрэг биш шүү. Чадлынхаа хэрээ төгс төгөлдөр рүү ойрт. Зүгээр л алхам бүртээ өөрийгөө хайрла"

"Гоо сайхныг биеийн жингээр хэмжих нь утгагүй зүйл. Хэрвээ ингэх юм бол арьс өнгөөр ялгаварлан гадуурхаж байгаагаас ямар ялгаа байна?" хэмээн Надя хэлжээ.

Надя спортын сэтгүүл дээрх хамгийн анхны махлаг модель биш юм. Түүнээс өмнө Эшли Грахам (Ashley Graham) хэмээх бүсгүй "Woman's Running" сэтгүүлийн нүүрийг чимж байжээ. Тэр бол Plus-size моделиуд дундаа хамгийн алдартай нь юм.

Эшли энэ тухайгаа өөрийн инстаграм хуудастаа "Миний мөрөөдөл биелэлээ" гэжээ.

Халуухан харагдаж байгаа биз?

441
таалагдаж байна

74
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()