Сурталчилгаа (15)
Хаах

Эмэгтэйчүүд юунд хамгийн ихээр харамсдаг вэ?

Та аливаа хэрэг явдлын дараа хэр их харамсал тээдэг вэ? Эмэгтэй хүмүүс эрчүүдээс илүүтэйгээр буруу хийсэн эсвэл хийж чадаагүй зүйлдээ ихээр харамсан, гоморхож явдаг аж. Харин яг ямар зүйлсэд голоо харлуулан, амаа барин суудаг бол? Мэдээж хүн бүр адилгүй ч нийтлэг зүйлсийг хүргэж байна.

Эмэгтэйчүүд юунд хамгийн ихээр харамсдаг вэ?

1 "Бяцхан үрстэйгээ хангалттай хугацааг хамт өнгөрүүлж чадсангүй"

Энэ нь зөвхөн эмэгтэй гэлтгүй эрчүүдэд ч бас хамаатай зүйл. Тэд ажил эсвэл ямар нэгэн өөр зүйлсд анхааран, үр хүүхэддээ хангалттай цаг гаргаж чадалгүй, тэднийхээ хамгийн аз жаргалтай, өхөөрдөм хөөрхөн үеийг анзаарч харалгүй өнгөрөөдөг. Нэг л мэдэхэд хүүхдүүд нь том болон өөрсдөөс нь холдон одсон байдаг. Тэр л үед эцэг эхчүүд ухаарч харамсан, болдог бол эргэн тэр үе рүү очмоор санагддаг биз ээ.

"Бяцхан үрстэйгээ хангалттай хугацааг хамт өнгөрүүлж чадсангүй"

2 "Илүү сайн ээж байх минь яав даа"

Бүсгүй хүний амьдралаас олж авдаг хамгийн том алдар нэр бол мэдээж “ээж” хэмээх нэр юм. Тиймдээ ч ховорхон тохиож үр нь болж мэндэлсэн үрээ бусад хүнээс дутархааргүй хайрлаж, халамжлах нь тэдний туйлын зорилго билээ. Харин үүнийгээ гүйцэлдүүлж чадсан билүү гэж бодон шаналах эмэгтэйчүүд бишгүй олон билээ.

"Илүү сайн ээж байх минь яав даа"

3 "Сайн охин байж чадлуу"

Хэдий дотроо эцэг эхээ хайрлаж явдаг ч, хэлж байсан удаатай билүү?  Барагтай л бол хэлдэггүй шүү дээ. Харин тэднийгээ бурханы оронд заларсан цагт л, хайртай гээд ганц удаа ч болов үнсэх минь яав даа хэмээн харуусан шаналдаг. Араас нь харамсан амаа барьж суухын оронд яг одоо л ээж аавдаа хайртай гэдгээ дуулгаарай.

"Сайн охин байж чадлуу"

4 "Цаг тухайд нь хийж байхгүй яав даа"

Нэгэн аав охиныхоо хамт, агаарын бөмбөлөгт сууя хэмээн гуйна. Харин охин дургүйцэн маргааш больё. Би ядраад байна гэсэн аж. Гэтэл тэр оройноо түүний аав нь осолд орж, харамсалтайгаар нас баржээ. Охин насан туршдаа эцгийнхээ сүүлийн хүслийг биелүүлж, 10-хан минутыг түүнд зарцуулаагүйдээ харамсаж явдаг байна. Чухал биш хэмээн бодсон зүйлүүд ямагт  хамгийн чухал байдаг тул, хайртай хүмүүсдээ цаг завыг харамгүй зориулж байгаарай. 

"Цаг тухайд нь хийж байхгүй яав даа"

5 Яг юу мэдэрч байгаагаа хэлдэггүй

Тухайн хүнд ямар санагдах бол, намайг юу гэж бодох бол хэмээн эргэцүүлсээр өөрт мэдрэгдсэн, тэрчлэн өөрийн бодлоо хэлж чадалгүй залгиж орхидог бүсгүйчүүд маш олон байдаг. Хэрэв та одоо л хэлэхгүй юм бол дараа хэлэх боломж олдохгүй ч байж мэднэ шүү дээ. 

Яг юу мэдэрч байгаагаа хэлдэггүй

6 "Эрүүл зөв хооллож байх минь яав даа"

Бид бүгд л үргэлж залуу, халуун явж, өвчин зовлон тусахгүй мэтээр авирлаж, таарсан бүхнээ идэж явдаг. Харин хөгшрөөд ирэхийн цагт тэдгээр зүйлсээ шингээж чадахгүй, ямар нэгэн өвчин эмгэгт ороогдон амьдардаг. Тиймээс одооноос л эрүүл хооллож, дасгал хөдөлгөөн сайн хийж, эрүүл мэнддээ л анхаарах хэрэгтэй. Тэгсэн цагт үр хүүхдээрээ бахархуулж, тэдэнд эрүүл амьдралын хэвшлийг бэлэглэх болно.

"Эрүүл зөв хооллож байх минь яав даа"

7 Буруу мэргэжил сонгосон

Хэдийгээр мэргэжлээ сольж болох ч, ихэнх эмэгтэйчүүд нэгэнт сонгосон замаараа л амьдардаг хүмүүс...Хэрвээ тэд шийдсэн л бол тэрэндээ үнэнч байдаг учраас бодол нь барагтай л өөрчлөгддөггүй байна. Энэ зориггүй, туйлширсан зангаасаа болж маш олон эмэгтэйчүүд мэргэжлээ буруу сонгож,  түүнийгээ өөрчилж чадалгүй байсаар насыг бардаг байна.

Буруу мэргэжил сонгосон

8 "Гэрлэж, хүүхэдтэй болохоосоо өмнө..."

Нэгэнт л гэрийн эзэгтэй, хүүхдүүдийн ээж болсон цагт, чөлөөт цаг гэж барагтай бол гарахгүй. Тиймдээ ч хийхийг хүссэн зүйл, үзэхийг хүссэн бүхнээ тэр бүр үзээд байж чадахгүй шүү дээ. Яг тэр үед л гэрлэсэн эмэгтэйчүүд ганц бие амьдралаа илүү хөгжилтэй, зугаатай  мэтээр санаж, хосын амьдралаас дөлдөг. Тиймээс эргэн харамсахгүйн тулд, илүү адал явдалтай амьдраарай. 

"Гэрлэж, хүүхэдтэй болохоосоо өмнө..."

9 Хүсээгүй хүнтэйгээ бэлгийн харилцаанд орсон

Хүсээгүй болоод дургүй хүнтэйгээ бэлгийн харьцаанд орох явдал бүсгүйчүүдэд маань бишгүй л тохиолддог. Магадгүй согтууруулах ундаа хэт их хэрэглэснээс болоод эсвэл зүгээр юу ч бодолгүйгээр хийсэн бэлгийн харилцаа нь, тэдний амьдралд асар их гэмшил харууслыг төрүүлдэг аж.

Хүсээгүй хүнтэйгээ бэлгийн харилцаанд орсон

10 "Хичээлээ сайн хийж байх минь яав аа"

Олон мянган эмэгтэйчүүд суралцах насан дээрээр хичээлээ хийлгүй зугаа цэнгэлд сатаарсандаа насан туршдаа харамсаж амьдардаг. Учир нь амьдрал дээр гараад ирэхийн цагт, хэн илүү овсгоотой, мэргэжил боловсролтой нь шигшигдээд үлддэг гэхэд болно. Тиймээс ийм төвөгтэй байдалд орохгүйн төлөө оюундаа хөрөнгө оруулалт хийгээрэй бүсгүйчүүдээ.  

"Хичээлээ сайн хийж байх минь яав аа"

88
таалагдаж байна

6
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()