Сурталчилгаа (15)
Хаах

Ресторанд хоол идэхдээ бидний хийж болохгүй зүйлс!

Тансаг зэрэглэлийн үнэтэй ресторанд зоог барих үед хамаагүй чанга инээж болохгүй, амандаа хоолтой ярьж болохгүй, инээх, ханиахдаа үргэлж амаа таглаж бай гэхчилэн бичигдээгүй дүрмүүд үйлчилдэг. Гэвч бид заримдаа тэдгээр үйлдлүүдээ өөрийн мэдэлгүй хийчихдэг, эсвэл бүр мэдлэггүйгээсээ болж бусдын өмнө эвгүй байдалд орох гээд байдаг шүү дээ. Тиймээс та бүхэндээ ресторанд хэрхэн биеэ зөв авч явах, юу хийх хориотой байдаг тухай танилцуулъя. 

Ресторанд хоол идэхдээ бидний хийж болохгүй зүйлс!

1 Цэвэрхэн хувцаслах хэрэгтэй

Дээд зэрэглэлийн тансаг ресторанд үйлчлүүлэхдээ аль болох албаны, цэмцгэр хувцаслах хэрэгтэй. Ямар ч тохиолдолд бүсгүйчүүд илүү дутуу ээмэг зүүлт, этгээд хувцаслах нь зохимжгүй ажээ. Харин түүний оронд энгийн хэрнээ цэмцгэр, даашинз өмсөх, эсвэл өөрт тохирсон банзал, цамцыг сонгон өмсөх нь зохимжтой байдаг байна. Эрчүүдийн хувьд чөлөөт хувцсаас илүүтэй илүү сонгодог хэв маягийн хослол тохиромжтой.

Цэвэрхэн хувцаслах хэрэгтэй

2 Гар утас, түлхүүр сэлтээ ширээн дээр тавихгүй байх

Ресторанд орохдоо аль болох олон саглайсан эд зүйлс авч орохгүй байсан нь дээр. Учир нь үүдэнд таны гар ачаа, хувцас зэргийг өлгүүрт үлдээдэг тул зөвхөн гар утас, мөнгө гэх мэт зүйлсээ биедээ авч явах нь тохиромжтой. Мөн тэдгээр зүйлсийг ширээн дээр ил тавих нь зохимжгүй харагдуулдаг байна.

Гар утас, түлхүүр сэлтээ ширээн дээр тавихгүй байх

3 Эхлээд урьсан зочноосоо хоолны захиалгыг авч байх

Ялангуяа эрчүүдийн хувьд, бүсгүй хүнийг хоолонд урихаар зэхэж байгаа, эсвэл нэгэнт урьсан бол эхлээд түүнээс эхэлж хоолны захиалгыг асуух нь боловсон эр хүний зан юм. Таныг ингэхэд, бүсгүйчүүд ч мөн таатай хүлээж авдаг. Түүнчлэн бүсгүйдээ сандлыг нь татаж өгөх, гарахад нь хаалгыг нь нээж өгөх гэхчлэн наад захын соёлыг баримтлах нь болзоог гайхалтай болгож, тухайн хүндээ өндөр сэтгэгдэл төрүүлдэг.

Эхлээд урьсан зочноосоо хоолны захиалгыг авч байх

4 Урьсан хүн нь тооцоог төлнө

Ресторанд хэн түүнийг хоолонд урина, тэр тооцоог төлдөг ёс хаана ч үйлчилнэ. Мэдээж хэрвээ та хоёр биенээ сайн таньдаг бол тооцоогоо харилцан хувааж төлж болно. Гэвч хамгийн соёлтой зан бол, ялангуяа эрчүүдийн хувьд болзоонд урьсан бүсгүйгээгээ тооцоонд даах нь боловсон зан юм. Хэдийгээр бүсгүй хүн өөрөө эхэлж эр хүнийг хоолонд урьсан тохиолдолд ч хуваалцан төлөх нь боловсон зангийн нэг хэлбэр юм.

Урьсан хүн нь тооцоог төлнө

5 Хундаганд дүүртэл нь дарс хийдэггүй

Та анзаарсан бол рестораны зөөгчид дарсыг хундаганы 1/3-т хийж үйлчилдэг. Дарсыг шимж уух нь зохиостой бөгөөд ингэснээр амтыг илүү мэдэрч, тааламжтай мэдрэмж төрүүлдэг бөгөөд ундаа ууж байгаа мэт ихээр залгилан уух нь зохимжгүй байдаг.

Хундаганд дүүртэл нь дарс хийдэггүй

6 Нэгэнт захиалсан дарсаа буцааж болохгүй

Хэрвээ та ресторанд дарс захиалаад тэр нь сэтгэлд тань нийцэхгүй байсан ч, түүнийгээ буцаах боломжгүй юм. Учир нь үйлчлэгч таны захиалгыг авчирсан даруйдаа задлан хундагалаж өгдөг тул, задлахаас нь өмнө хэлэх хэрэгтэй.

Нэгэнт захиалсан дарсаа буцааж болохгүй

7 Хоолныхоо зургийг авах хориотой

Инстаграм, Фэйсбүүк зэрэг олон нийтийн сүлжээ эрчээ авснаас хойш байгаа газартаа өөрийнхөө зургийг дарах, хувцас, хоолныхаа зургийг авах гэх мэт "моод" түгээмэл дэлгэрсэн. Гэвч ямар нэгэн ресторанд ороод, идэх хоолныхоо зургийг дарах нь тийм ч тааламжтай үйлдэл биш шүү. Үүнийг маш сайн тогтоож авах хэрэгтэй. Учир нь энэ нь тухайн рестораны хувийн нууцлал, зохион байгуулалттай холбоотой байдаг төдийгүй таныг бүдүүлэг нэгэн мэт харагдуулна.

Хоолныхоо зургийг авах хориотой

8 Өөр хүний тавагнаас хоол зөөхгүй байх

Бид бүхэн заримдаа хажууд хооллож байгаа сайн таньдаг хүнтэйгээ хоолоо хуваалцаж, сольж иддэг шүү дээ. Тэгвэл ресторанд байхдаа ингэх нь зохимжгүй, бүдүүлэг үйлдлийн тоонд ордог байна. Мэдээж бид гэртээ, энгийн нэгэн цайны газарт энэ олон дүрмүүдийг баримтлахгүй ч, дээд зэрэглэлийн ресторанд ингэх нь бүдүүлэг үйлдэлд яах аргагүй тооцогдоно.

Өөр хүний тавагнаас хоол зөөхгүй байх

9 Аяга таваг харшуулж дугаргах, дуугаа өндөрсгөхийг хориглоно

Усыг нь уувал ёсыг нь дагана гэдэг дээ. Хэрвээ та дундаж болон дунджаас дээгүүр ресторанаар үйлчлүүлж байгаа бол, тэндхийн ёс дүрмээр үйлчлүүлэх ёстой. Мэдээж ямарч газраар үйлчлүүлж байсан, аяга тавгаа тачигнуулах, чанга дуу чимээ гаргах нь бусад хүний тав тухыг алдагдуулах учраас энэ тал дээр анхаарах нь зүйтэй.

Аяга таваг харшуулж дугаргах, дуугаа өндөрсгөхийг хориглоно

10 Хооллож дуусаад, сэрээ тавгаа нэг дор тавьж болохгүй

Бид бүхэн ярьдаг даа, тогоо шанага угсруулж тавьж болохгүй гэж... Түүнтэй адил ресторанд хооллож дууссаны дараа сэрээ, хутгаа тавган дээрээ бус, тавагныхаа хажууд амны цаасан дээр эгнүүлэн тавих хэрэгтэй аж. Хэрвээ хооллож дууссан бол хутганыхаа ирийг дотогш нь харуулж, цагийн зүү 5 цагийг зааж байгаа мэт тавиарай. 

Хооллож дуусаад, сэрээ тавгаа нэг дор тавьж болохгүй

107
таалагдаж байна

17
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()