Нойргүйдэл бидний биед хэрхэн муугаар нөлөөлдөг вэ?

Насанд хүрсэн хүн өдөрт дунджаар 7-8 цаг унтаж байж, ажиллах эрч хүчээр дүүрэн, элдэв өвчлөлөөс өөрийгөө хамгаалах дархлаатай болдог байна. Байнгын ачаалалтай ажлын цагийн хуваарь, интернэт орчноос болоод бидний тархи олигтой амарч чаддаггүй тул, аль болох цэвэр агаарт гарч, гар утас, компьютерээс холдож тархи, биеэ амраах хэрэгтэй юм. Тэгвэл нойр дутагдсанаас хүний биед ямар шинж тэмдэг илрэх, өөрчлөгддөг болохыг та бүхэндээ танилцуулья.

Нойргүйдэл бидний биед хэрхэн муугаар нөлөөлдөг вэ?
4 СУПЕР АЗТАН!
Хаах
Сурталчилгаа

1 Ханиад хүрэх

Хэрвээ та шөнөдөө олигтой амарч чаддаггүй, нойргүйдлээс болж шаналж байгаа бол аль болох тайван байж, элдэв бодлоос өөрийгөө чөлөөлөн салхинд гарахыг зөвлөж байна. Учир нь ийнхүү удваас таны биеийн эсэргүүцэл суларч, амархан өвдөх шинжтэй. Энэ үед ханиад шуухинаа хүрэх бол энгийн үзэгдэл юм. Тиймээс өөрийгөө элдэв өвчлөлд өртүүлэхгүйн тулд, эрүүл орчинд  дор хаяж тогтмол 6-7 цаг унтаж байх хэрэгтэй.

Ханиад хүрэх

2 Гэдэс хямрах

Нойргүйдэх, стресстэх зэргээс үүдэн ходоод гэдэс хямрах, хоолны шингэц муудах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг. Тиймээс аль болох унтаж амрахын өмнө хүнд хоол идэхгүй байж, хооллосноос 2-3 цагийн дараа унтвал ходоод гэдэсний үйл ажиллагаа тогтворжих болно. Хоолны шингэц сайжруулах зорилгоор элдэв эм хэрэглэхийн оронд харин хоолны дэглэмээ өөрчлөөд үзээрэй.

Гэдэс хямрах

3 Толгой ажиллахгүй байх

Мэдээж шүү дээ. Хүн тодорхой хугацаанд унтаж байж, тархины эд эс сэргэж, дараагийн өдөртөө бэлддэг. Нойргүйдэл удаан хугацаанд үргэлжилвэл та мартамхай болох, толгой эргэх, ойлгож хүлээн авах чадвар буурч эхэлнэ. Улмаар мэдрэлийн ядаргаанд орох эрсдэлтэй тул аль болох тайван байж, унтаж амрахыг хичээгээрэй.

Толгой ажиллахгүй байх

4 Сэтгэл гутралд орно

Олигтой ч унтаж амарсан зүйлгүй байж, өдөржин хуваарьт ажилд толгой өндийх завгүй ажиллавал мэдээж та сэтгэл гутралд орж, стресстэх болно. Та бодоод үздээ, бид ганц л шөнө нойргүй хоноход маргаашын ажлын бүтээмж багасан, өөрийн эрхгүй стресстээд байдаг шүү дээ. Тиймээс өөрийгөө бодоод элдэв нэмэлт ажлуудаа хойшлуулан, унтаж амраарай.

Сэтгэл гутралд орно

5 Толгой өвдөх

Нойргүй удаан явснаас тархи нэг ёсоор ядаргаанд орно гэсэн үг. Тиймдээ ч таны толгой маш ихээр өвдөх нь энгийн үзэгдэл. Тиймээс тэр үед тааралдсан эмээ шүүрч уугаад байлгүй халуун цай ууж, цэвэр агаар өрөөндөө оруулан амрах нь зүйтэй.

Толгой өвдөх

6 Хүсэл төрөхгүй байх

Нойргүйдэл, толгой өвдөх, стресстэх, гэдэс дотор хямарсан байхад хүнд сексийн хүсэл төрнө гэж үү? Хэрвээ тийм шалтгаанаас хосуудын хооронд ан цав үүссэн бол, хамтдаа агаар салхинд гарч, шинэ зүйлийг туршиж үзэх гэх мэт аргуудыг хэрэгжүүлж болох юм.

Хүсэл төрөхгүй байх

7 Хараа муудна

Толгой өвдөж, манарсан үед харааны фокус таарч өгөхгүй, нүд эрээлжлэн цаашлаад энэ нь хараанд нөлөөлөх сөрөг талтай. Хүний эрүүл байхын гол үндэс нь шөнөдөө сайн унтаж амрахаас шууд хамааралтай. 

Хараа муудна

8 Жин нэмнэ

Ийнхүү нойргүй удаан явснаар таны хоолны дуршил ихэсч, стрессээс үүдэн жин нэмэгдэж эхэлнэ. Мэдээж энэ нь таны биеийг тийм ч таатай харагдуулахгүй нь ойлгомжтой. Ядарч, стресстсэнээс үүдэн жин, хоолны дуршил нэмэгдэн, огцом таргалах нь эргээд хүний биед нөхөж баршгүй их хохирлыг учруулдаг учир гоо сайхандаа "хөрөнгө оруулалт хийн" сайн унтаж амарч байх нь зүйтэй.

Жин нэмнэ

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()