Итгэмээргүй газруудад амиа алдсан хүмүүс

Үхэх төрөх хоёр адилхан гэж хүмүүс ярьдаг. Нэгэнт энэ хорвоод мэндэлсэн бол, хэзээ нэгэн цагт үхэх нь дамжиггүй. Гэсэн ч зарим хүмүүс цагаасаа дэндүү эрт, залуугаараа хорвоогийн мөнх бусыг үзүүлэх нь дэндүү олон юм. Тэдэн дунд амиа егүүтгэн харамсалтайгаар хорвоог орхих нэгэн байхад, бусдын гарт зүй бусаар үхэх тохиолдлууд ч байх юм. Ингээд та бүхэндээ хамгийн хачирхалтай газар, хамгийн харамсмаар тохиолдлоор амиа алдсан хүмүүсийг танилцуулж байна.

Итгэмээргүй газруудад амиа алдсан хүмүүс
Та задлахад бэлэн үү?
Хаах
Сурталчилгаа

1 Цахилгаан шат

БНХАУ-ын Ши Ань хотод, Ву нэртэй бүсгүй, энэ оны 1-р сарын 16-нд, орон сууцны цахилгаан шатанд явж байгаад гацаж, улмаар тусламж авч чадалгүй байсаар нас баржээ. Түүнийг алга болсноос сарын дараа бүсгүйн цогцсыг олсон бөгөөд тэрээр эцсийн мөч хүртлээ хаалгыг гараараа онгойлгох гэж тэмцсэн байна. Харамсалтай нь барилгын ажилчдын хариуцлагагүй байдлаас болж бүсгүй ийнхүү нас барчээ. Тус барилгад засвар хийхээр ажилчид, оршин суугчдийг нүүлгээд байв. Бүсгүй тэр үеэр нь, маш золгүй тохиолоор таарч цахилгаан шатанд сууж гацсан байна.

Цахилгаан шат

2 Ажлын ширээ

Ребекка Уэллс (Rebecca Wells) хэмээх бүсгүй Лос Анжелес хотод аудиторын албыг хашдаг байжээ. Түүнийг 2011 оны 2-р сард ажлынхаа ширээн дээр нас барсан байхыг хамгаалагч нь олсон байна. Бүсгүйн үхлийн шалтгааныг зүрхний шигдээс хэмээн оношилсон аж. 

Ажлын ширээ

3 Мөс болтлоо хөлдсөн бүсгүй

24 настай Челси Аке Салвэшин (Chelsea Аке-Salvacion) хэмээх бүсгүй Лас Вегас хотын  гоо сайхын спа салонд ажилладаг байжээ. Хэрэг гардаг өдөр бүсгүй найз залууруугаа ажил дээрээ цэвэрлэгээ хийгээд оройтно хэмээн зурвас илгээсэн байна. Улмаар бүсгүй тэр шөнөдөө гэртээ хариагүй бөгөөд маргааш өглөө нь салоны ажилтан бүсгүйн цогцсыг олсон байна. Тэрээр мөсөн эмчилгээ хийдэг газарт хөлдүүс болж, хөшсөн байдалтай олджээ. Шинжээчид бүсгүйн үхлийн шалтгааныг хөлдөж бус хүчилтөрөгчийн дутагдал гэсэн бөгөөд хэн нэгэн түүнийг бүтээж алсан байх магадлалтай гэжээ. Зарим салонд мөсний тусламжтай арьсны өнгийг сэргээх үйлчилгээ байдаг ажээ.

Мөс болтлоо хөлдсөн бүсгүй

4 Царс модны дор булуулсан нь

2012 оны 1-р сард Австрали улсаас царс модны доор булаатай байсан бүсгүйн цогцсыг олжээ. Талийгаач Мелисса Жой Диетзел (Melissa Joy Dietzel) бүсгүй АНУ-ын Калифорни мужид амьдардаг бөгөөд Австрали улсад жуулчлалаар ирсэн байжээ. Улмаар тэрээр алга болсон хүмүүсийн жагсаалтад орсон байсан нь, ийнхүү газар булаатай байж. Бүсгүйн цогцсыг тэр хавийн цэцэрлэгч олсон байна. 

Царс модны дор булуулсан нь

5 Ачааны машинаас гээгдсэн цогцос

2014 оны 7-р сард, АНУ-ын Пенсилвани мужын замын голоос нас барсан хүний цогцсыг олжээ. Учир нь түүнийг ачиж явсан машины арын хаалга онгойж, цогцсыг ийнхүү замын голд унагасан хэрэг шүү дээ. Хэсэг хугацаа өнгөрч хүмүүс шуугилдаж эхлэхэд, жолооч мэдсэн даруйдаа тэрхүү цогцсыг ачин явсан аж.

Ачааны машинаас гээгдсэн цогцос

6 Сүмийн хашаанд булаатай байсан 3 хүн

Өнгөрсөн 1-р сард, Нигер улсын нэгэн сүмийн хашаанаас булаатай байсан 3 хүний цогцсыг гарган авчээ. Албаныхан тэдгээр хүмүүсийн үхлийг сүмийн пастортой холбон тайлбарлаж байгаа аж. Учир нь тэрээр шашины ухуулга суртлаас болж ийнхүү 3 хүний аминд хүрсэн байж болзошгүй хэмээн шалгаж байгаа гэнэ.

Сүмийн хашаанд булаатай байсан 3 хүн

7 Интернэт кафегаас олдсон цогцос

Тайваны нэгэн интернэт кафегаас 2015 оны 1-р сард, нэгэн залуугийн цогцсыг олжээ. Түүний үхлийн шалтгаан нь, 3 хоногийн турш ухаан мэдрэлгүй ПС тоглоом тоглосонтой холбоотой гэсэн аж. Албаны хүмүүс залуугийн үхэлд, тэрхүү тоглоомын газрыг буруутгаж байгаа бөгөөд маш сэрүүн хүйтэн газарт удаан хугацаагаар тоглосонтой холбоотой хэмээн үзсэн байна.

Интернэт кафегаас олдсон цогцос

8 Зогсоол дээр байсан машинаас олдсон бүсгүйн цогцос

Калифорни мужын иргэн 22 настай Лорен Мосс (Lauren Moss) хэмээх бүсгүйн цогцсыг "Walmart" сүлжээ дэлгүүрийн зогсоол доторх түүний машинаас нь олсон байна. Бүсгүйг алга болсон хүмүүсийн жагсаалтад оруулж, эрэн сурвалжилж байсан бөгөөд түүний цогцсыг шинжээчид нас бараад хэдийн олон сар болсон болохыг илрүүлжээ. Бүсгүй нас барахаасаа өмнө архи, хар тамхины эсрэг эмчилгээ хийлгэж байсан бөгөөд түүнээс шалтгаалан зүрхний шигдээс болсон байх магадлалтай хэмээжээ.

Зогсоол дээр байсан машинаас олдсон бүсгүйн цогцос

9 Байрныхаа хананд булшлуулсан эмэгтэй

Лос Анжелес хотын 31 настай иргэн Равен Жой Кэмпбелл (Raven Joy Campbell) хэмээх бүсгүйг алга болсноос 6 жилийн дараа амьдарч байсан гэрийнх нь хананаас олсон байна. Шинэ гэрийн эзэд байрандаа засвар хийж байхдаа бүсгүйг цогцсыг хананд шавардсан байхад нь олжээ. Түүний үхэлд 43 настай хамт амьдарч байсан Рэндолф Е. Гарбатт  (Randolph E. Garbutt)-ийг буруутган баривчилсан байна.

Байрныхаа хананд булшлуулсан эмэгтэй

43
таалагдаж байна

120
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()