Алдартнууд баяжсан нууцаа дэлгэлээ

2016-03-20, 15:10
20,036

Хөрөнгө мөнгө элбэгтэй амьдарна гэдэг хүн бүхэнд тохиогоод байх хувь тавилан биш. Зөвхөн зөв сэтгэлтэй, хөдөлмөрч, тууштай зантай хүнд л хорвоо өөрөө эд хөрөнгийг харамгүй заяадаг юм. Өнөө цагийн хүмүүсийн тархинд хамгийн их бодогддог зүйл бол хэрхэн мөнгөтэй, аз жаргалтай амьдрах вэ гэдэг бодол... Аз жаргал хэмээх ойлголтыг мөнгөтэй шууд хамааралтай болгоод, түүгээрээ луужин хийж амьдардаг болж дээ. Харин “баяжина” гэдэг бидний боддогоос тэс өөр ойлголт гэдгийг дараах хүмүүсийн гайхалтай үг бэлхнээ харуулжээ.

Алдартнууд баяжсан нууцаа дэлгэлээ
Киногоо үзээд бэлгээ аваарай!
Хаах
Сурталчилгаа

1

“Баялаг бүтээнэ гэдэг баяжихаас хамаагүй үнэ цэнтэй зүйл. Магадгүй хэтэвчээрээ дүүрэн мөнгөтэй хэдий ч ямар ч баялаггүй хүн байж болно шүү дээ. Түүнийг баяжсан хүн гэдэггүй, харин хөрөнгөжсөн хүн гэж хэлнэ.” – Дэвид Бах

2

“Ихэнх хүмүүс яг юу хүсээд байгаагаа мэддэггүй учраас л баяжиж чаддаггүй. Харин баян хүмүүс мөнгө олохыг хүсэж байгаа гэдгээ ухамсарласан учраас л баяжиж чадсан байдаг юм” – Т.Харв Экер

3

“Мөнгө олох хамгийн дөт зам бол асуудлыг маш хурдан бөгөөд гаргацтайгаар шийдэж чаддаг байх. Том асуудлаа шийдэж чадна гэдэг нь их мөнгө олно гэсэн үг.” – Стив Сейболд

4

“Энгийн нэг саятан хүн жилийн орлогынхоо дунджаар 20 хувийг хандивын үйлсэд зарцуулдаг. Учир нь өнөө цагт баячуудыг хэр их мөнгө олж байгаагаар нь биш, хэр их хандив буян үйлдэж байгаагаар нь дүгнэдэг болсон” – Рамит Сэти

5

“Өөрийгөө агуу их амжилт, хөрөнгө мөнгө, нэр хүнд, хүн чанарын эзэн болж чадна гэдэгтээ бат итгэ. Итгэлээс тань үүдээд энэ бүхэн биелэх болно” – Т.Харв Экер

6

“Аз гэдэг бол баян болохын үндэс. Харин аз хаанаас яаж ирдэг вэ? Энэ нь сайн зуршлаас бий болдог юм. Сайн дадал зуршлыг өөртөө бий болгож чадах аваас азын үүд хаалга таны алхам тутамд нээлттэй л гэж ойлго” – Томас Корли

7

“Ухаантай хүн өрөөлд байгаа алтыг өөрийн болгодог. Харин тэнэг үг өөрийн алтыг өрөөлд худалддаг.”- Жиорж С.Класон

8

“Зөвхөн хүсч мөрөөдсөнөөр эд баялаг ирнэ гэж үгүй. Харин тэрхүү хүслээ толгойдоо бат гэгч нь хадаж, системтэйгээр түүнийхээ араас зорих юм бол алдааг ч үл тоон амжилтанд хүрдэг.” – Напелеон Хилл

9

“Баян байна гэдэг шударга бус байгаа хэрэг биш шүү дээ. Харин ч эрхээ зөв эдэлж байгаагийн нэг илрэл. Хэрвээ та бусдад зориулж баялгийг бүтээж чадвал хүссэнээрээ баяжиж болно” – Стив Сейболд

10

“Амжилттай яваа хүн болгон л алдаж үзсэн байдаг. Эхээс төрөхдөө л эд мөнгөтэй байна гэж байхгүй шүү дээ. Ингээд бодохоор баяжина гэдэг бол суралцаж болдог чадвар ч юм шиг...” – Т.Харв Экер

11

“Миний бизнес, хөрөнгө оруулалт бат найдвартай болтол би үнэтэй бугуйн цаг, тансаг машин аваагүй. Тэрбумтан болсон хойноо ч би Тоёота Камри машинтайгаа л байсан. Тэгэхээр эд хөрөнгөөрөө нэрд гарах гэж бүү яар. Харин ажиллах арга барилаараа л олонд танигдахыг хичээ.” – Грант Кардоне

12

“Баялагийг бий болгох нь бодлоос эхэлдэг. Сайн судалгаа, өөртөө итгэх итгэл хоёр байгаа цагт хязгаарлагдмал бодлууд аяандаа арилдаг” – Напелеон Хилл

13

“Аливаа ажлыг удаан хэрнээ маш сайн хийх амархан. Харин хурдан баяжих л хэцүү” – Уоррен Баффет

14

“Чиний хэр их мөнгө олсон чинь биш, хэр их мөнгө хуримтлуулж чадсан чинь л чухал. Ихэнх хүмүүс үүнийг ухаарч чаддаггүй.” – Роберт Киёосаки

15

“Тансаг амьдралд хүрэх замд асар том бул чулуу, урхи занга, янз бүрийн л юм бий. Хүмүүс асуудалд орооцолдолгүйгээр шууд л баяжих гэж зүтгэдэг. Шатгүйгээр яаж дээд давхарт гарах болж байна аа?...” – Т.Харв Экер

16

“Баяжихад хоёр арга бий. Нэгт: оновчтой шийдвэрийг хурдан гаргаж сурах, Хоёрт: юу хүсч байгаагаа яг таг мэддэг байх” – Напелеон Хилл

17

“Амжилтанд хүрэх хамгийн батлагдсан арга бол уйгагүй хичээл зүтгэл, оролдлого. Ихэнх хүмүүс маш бага ажиллачихаад, асар их үр дүнг хүлээгээд байдаг. ” – Данейл Алли

18

“Хүн бүхэн баян болж чадна. Чи өөрийгөө баян болох бүрэн чадвартай, ийм эрхтэй, баялагийг бүтээхээр ажил хийж байгаа гэж бод. Тэгээд яг тэр “дүрмээрээ” амьдарч, ажилла.” – Стив Сейболд

19

“Баяжихын тулд хийж байсан хамгийн том алдаа минь хангалттай томоор сэтгэж чадаагүй байх...” – Грат Кардоне

155
таалагдаж байна

8
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()