Африкчуудын хачирхалтай уламжлал

2016-03-21, 12:39
7,830

Африкийн нэгээхэн хэсэг болсон Нигер улсын уугуул оршин суугчдын дунд жил бүр нэгэн хачирхалтай уламжлалт тэмцээн болдог. Дэлхий дээр сайхан бүсгүй шалгаруулах тэмцээн өчнөөн олноороо зохиогддог байхад, харин энд сайхан залуу шалгаруулах тэмцээнийг зохион явуулдаг байх юм. Зөвхөн гадаад үзэмжээр ч биш, тэсвэр тэвчээр, боловсрол, хувийн зохион байгуулалт, гэр бүлийн хүмүүжил, аливаа саад бэрхшээлд тэсч үлдэх чадвар зэргийг нь шалгадаг байна. 

Африкчуудын хачирхалтай уламжлал
Эрчим хүчээр баталгаажсан койн!
Хаах
Сурталчилгаа

Тэдний дунд зохиогддог энэхүү тэмцээн нь хамгийн том баяр наадамдаа тооцогддог бөгөөд 7 өдөр 7 шөнө үргэлжилдэг. Эрчүүд ургамлын гаралтай будгаар нүүр, биеэ будах бөгөөд булчин шөрмөсөө харуулах бүжгийн тэмцээнд оролцоно. 

Түүнчлэн асуулт хариултын бяцхан сорилтыг ч явуулдаг байна. Тэргүүн байранд орсон эр тухайн нутгийнхаа хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэйг эхнэрээ болгох эрхтэй. Тийм ч учраас эрчүүд хамаг байдгаараа хичээж, хэдэн сарын өмнөөс биеэ бэлддэг байна. 

Африк бол жилдээ ганц л удаа борооны богинохоон улиралтай, бусад үед дунджаар 33-36 градус хүртлээ халдаг, хахир хатуу цаг ууртай нутаг билээ. Энэ халуунд мал үржүүлэх, тариалан эрхлэх боломж хомс юм.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()