Улаан “шипичид”-тэй хэрхэн тэмцдэг вэ?

Мэдээж оюутан, сурагч байхдаа хуулж үзээгүй, бидний хэлж заншсанаар "шипи" хэрэглэж байгаагүй хүн бараг үгүй биз. Энэ нь өөрийгөө болоод өрөөлийг хуурч буй буруу үйлдэл боловч тулгамдсан үед бол яах аргагүй хуулах арга л бодогддог нь нууц биш. Ялангуяа манай улсад үүний эсрэг авч хэрэгжүүлж буй ямар нэгэн арга байдаггүйгээс чанаргүй боловсон хүчин олшроод байгаа билээ. Харин зарим улс орнууд шалгалтын явцад нэгнээсээ хуулахыг хатуу хориглосон сонирхолтой аргуудыг хэрэглэдэг байна. Ингээд та бүхэндээ улс орнуудын сургуулиуд шипичид буюу хуулагч нартай хэрхэн тэмцдэг талаар хүргэе.

Улаан “шипичид”-тэй хэрхэн тэмцдэг вэ?

1 Бельги

Бельги  улсын “Thomas More” коллежид багш нар нь шалгалт авах явцдаа хуулах гэж оролдсон оюутнуудыг илрүүлэхээр тусгай нисдэг төхөөрөмж ашигладаг байна. Ийм тохиолдолд ямар ч нарийн арга хэрэглээд хуулна гэж санахын ч хэрэггүй.

Бельги

2 Энэтхэг

Таны харж байгаа эдгээр залуус Энэтхэгийн армид элсэн орохоор шалгалт өгч байгаа юм. Шалгалтанд орохоос өмнө хүн бүрийн зөвхөн дотуур өмдийг нь л үлдээгээд, бусад бүх хувцсыг нь тайлуулж, хооронд нь 2.4 метрийн зайтай суулгадаг байна. Мөн тэднийг дүрэмт хувцастай цэргүүд хянаж байдаг тул хуулах нь бүү хэл, хөдлөх ч завдал гардаггүй гэнэ. 

Энэтхэг

3 Тайланд

Тайландын “Kasetsart” их сургуулийн багш нар 2013 онд нэгэн санаа бодож олсон нь шалгалт өгөх явцад сурагчдын толгойных нь 2 талд А4 хэмжээтэй бичгийн цаас байрлуулан хуулахаас сэргийлэх байжээ. Гэвч энэхүү зураг нь олон нийтийн сүлжээнд цацагдсан даруйдаа хүмүүсийн дургүйг хүргэж, эсэргүүцэлтэй тулгарснаар цаашид дахин ашиглагдах боломжгүй болсон билээ.

Тайланд

4 Хятад

Хятад улсад жилд дунджаар 9 сая гаруй сурагч их дээд сургуульд элсэн орох шалгалт өгдөг байна. Тус шалгалтын явцыг хянаж, сурагчдыг хуулахаас сэргийлэх үүднээс боловсролын яамнаас байнга харж, хянаж суудаг байна. Хэрэв хэн нэгэн хуулах үйлдэл гаргавал шалгалтаас нь шууд хөөдөг аж.

Хятад

5 Хубэй муж - Хятад

Хятадын Хубэй мужийн Вухан хотын дунд сургуулиудын сурагчид сүүлийн үед шалгалтынхаа үеэр ихээр хуулах болжээ. Иймээс багш нар хүүхдүүдээ сургуулийн гадаа талбайд гарган хооронд нь хэдэн метрийн зайтай хол суулгаж шалгалтаа авах болжээ.

Хубэй муж - Хятад

6 Америк

Өнөө цагт ухаалаг утсыг шалгалтын явцад янз бүрээр ашиглах сул талтай болсон. Тиймээс ч Америкийн нэгэн коллежийн багш оюутнуудынхаа утсыг хурааж аван, самбар дээр тус бүрийнх нь нэрийг зааглан бичиж, тэнд нь утсыг нь тавьчихаад, шалгалтаа эхэлдэг гэнэ.

Америк

7 Тайланд

Харин Тайландын нисэхийн сургуульд оюутнуудад цаасан хайрцаг толгойд нь углуулан хуулахаас сэргийлэн, шалгалт авдаг байх юм.

Тайланд

8

Сурагчидаа хуулах, шипи хэрэглэхээс сэргийлэн, өндрөөс хянаж суугаа багш.

9

Харин энд хавтас дэлгэн байршуулж, сурагчдыг хооронд нь тусгаарлан шалгалт авдаг байна.

10 Хятад

Энэ бол Хятадад байдаг хамгийн хатуу хяналттай сургууль юм. Шалгалт өгөхөөр ирсэн сурагчдыг метал илрүүлэгч ашиглан шалгаж оруулдаг аж. Хэрвээ биедээ ямар нэгэн хуйлсан цаас, гар утас, таблет авч орох гэж оролдох юм бол энэхүү төхөөрөмж чанга гэгч нь дуугарч, тухайн оюутныг шалгалтанд оруулах эрхгүй болгодог байна. 

Хятад

83
таалагдаж байна

23
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()