16 настай Монгол охин дэлхийн супермодель болжээ

Азиуд дундаа л Монгол охид цэвэр ичимтгий зан, төрөлх гоо үзэсгэлэнгээрээ эрхгүй ялгарч чаддаг. Тэдний талаар дуу төрж, уран зураг амилж, яруу найраг ч тэрлэгдэж байдаг билээ. Магадгүй энэ ч учиртай байж. Энгийн нэгэн эгэл даруу Монгол охин, дэлхийн тайзнаа нэрээ цуурайтуулж, улс орон, эцгийнхээ нэрийг мандуулна чинээ хэн санах билээ. Тэгвэл та бүхэндээ дэлхийн хувцас загварын “акулууд”-ын тайзнаа тодоос тод гялалзаж чадсан Т.Шинэтуяа охины амжилтыг та бүхэнтэйгээ хуваалцаж буйдаа таатай байна.

16 настай Монгол охин дэлхийн супермодель болжээ

Энэ сарын 12-21-ний өдрүүдэд дуу хуур, ширүүн тэмцэл дунд өрнөсөн ес дэх удаагийн "Дэлхийн супермоделийн тэмцээн"-ий ялагчид тодорч, ард түмэндээ баярын мэдээг дуулгасан билээ.

Тус тэмцээнд улс орон бүрээс өөрийн авьяас чадвар, гоо үзэсгэлэнгээрээ өрсөлдөхөөр дэлхийн зүг бүрээс зорин ирсэн юм. Тиймдээ ч тэмцээний шалгаруулалт үнэхээр чанга хатуу, үнэн шударга болж өнгөрсөн гэхэд болно.

Энэхүү тэмцээн Өмнөд Африкийн Блумфонтейн хотод ёслол төгөлдөр болсон юм. Олон орны үзэсгэлэнтэй моделиуд өөрсдийн ур чадварыг бүрэн зориулж, бусдад үлгэр дууриал болохуйц сахилга баттай, оролцоо өрсөлдөөн ихтэй шударга тэмцээн болсныг онцлох хэрэгтэй.

Энэ нь Монгол улсын хувьд Дэлхийн супермодель шалгаруулах тэмцээнд анх удаа бөгөөд амжилттай оролцсон явдал юм. Т.Шинэтуяа дэлхийн 40 гаруй орны оролцогчдоос ийнхүү "Шилдэг өсвөр насны супермодель" болон "Шилдгийн шилдэг ялагч"-аар тодорсон бөгөөд мөн насанд хүрэгчдийн ангилалд "Дэлхийн мисс" тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож байсан Азийн топ модель Т.Батцэцэг оролцсон ч, Зимбабве улсын оролцогч Малайка (Malaika)-г оноогоор гүйцэж чадаагүй юм.

Тэмцээний хамгийн торгон үе бол өсвөр насны супермодель буюу 16-19 насны ангилалд Монгол улсаа төлөөлж “Шилмэл загвар” агентлагийн загвар өмсөгч Т.Шинэтуяа түрүүлсэн явдал юм. Тэрээр энэ жил дөнгөж 16 настай бөгөөд ийнхүү ирээдүйн ажлын гараагаа амжилттай эхлүүлсэнд, мэргэжил нэгт найз нөхөд, ах эгч нар, хамгийн гол нь эцэг эх нь хэмжээлшгүй ихээр баярлаж байгаа болов уу.

Т.Шинэтуяа охины хувьд “Гэгээрэл” дунд сургуулийн ахлах ангид суралцдаг байна. Хамгийн гайхалтай нь тэрбээр өсвөр насны ангилалд түрүүлээд зогсохгүй нийт оролцогчдоос хамгийн шилдэг нь болохоо баталж, Нью-Йоркт төвтэй “Trump Models” агентлагтай гэрээ байгуулах онцгой эрхийн эзнээр тодорсон юм.

Дэлхийн хамгийн алдартай супермоделиуд болох Жерри Холл (Jerry Hall), Мэгги Райзер (Maggy Raizyer), Пэт Кливлэнд (Pat Cleveland) гэх мэт хувцас загварын ертөнцийн домог болсон олон шилдэг моделиуд тус агентлагаар амжилтанд хүрсэн билээ.

Шилдэг супермодель Зимбабве улсын оролцогч Малайка (Malaika)

Шилдгээр шалгарсан миссүүд

Мисс Т.Шинэтуяагийн хувийн зургуудаас

Ийнхүү эх орныхоо нэрийг өндөрт өргөсөн өсөх ирээдүйтэй, авьяаслаг үзэсгэлэнтэй модель бүсгүйдээ цааш цаашдын адил үйлсэд нь өндөр амжилтыг хүсэж, улам хичээнгүй хөдөлмөрлөж, илүү таатай мэдээ мэдээллээр эргэн уулзахын сайхан ерөөлийг дэвшүүлье.

723
таалагдаж байна

58
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()