Биднийг хамгийн ихээр бухимдуулдаг дуу чимээнүүд

Таныг ямар дуу чимээ хамгийн ихээр ядрааж, стресстүүлдэг вэ? Ихэнх хүмүүс доорх чимээнүүдээс хамгийн их залхаж, жийрхдэг төдийгүй бие махбод, оюун санааны хувьд асар их ядаргаанд ордог ажээ. Мэдээж хүн тайван амгалан, стрессгүй амьдрахад, хүрээлэн орчны нөлөө, дуу чимээ хамгаас чухал. Харин таны хувьд, доорх зүйлстэй санал нийлж байна уу.

Биднийг хамгийн ихээр бухимдуулдаг дуу чимээнүүд

1 Аяга таваг харших чимээ

Хоосон аяга таваг хооронд нь харшуулж, тачигнуулах нь мэдээж хэнд таатай байх билээ. Ялангуяа олон нийтийн газар, ресторан, цайны газраар үйлчүүлж байтал хэн нэгэн таны хажууд жишим ч үгүй тавгаа тачигнуулаад, халбага сэрээгээ харшуулаад байвал, таны урьд нь бодож байсан тэр бодол агаарт замхрах болно шүү дээ.

Аяга таваг харших чимээ

2 Гиншиж уйлах чимээ

Хайрын кинон дээр гол дүрийн бүсгүй, залуу хоёр уулзахдаа, бүсгүй нь хэн нэгэнд ихэд гомдож, гиншиж уйлдаг. Түүний дэргэд байсан залуу, бүсгүйг хэрэндээ л тайтгаруулах гэж оролдох боловч, эргэн тойрны хүмүүс түүнийг буруугаар ойлгож, киноны үйл явдал цааш үргэлжилнэ. Харин бодит байдал дээр ингэх нь хөндлөнгөөс ажвал үнэхээр тааламжгүй, онцгүй байдлыг үүсгэх болов уу.

Гиншиж уйлах чимээ

3 Самбар хумсаараа маажих

Бодохоос ч дотор арзайж байгаа биз. Хичээл дээр сууж байхад, хэн нэгэн хүн санаандгүй байдлаар самбар маажих, эсвэл шохой самбар харшиж, чихарч дуугарах нь ихэнх хүмүүст таагүй сэтгэгдэл төрүүлдэг. Самбарын дуунаас жийрхдэг хүн хартай байдаг гэсэн яриа хүртэл байдаг юм.

Самбар хумсаараа маажих

4 Сэрүүлэгний цаг

Бараг хүн бүр өглөө сэрүүлэгний дуунаас цочиж, маш дурамжхан сэрдэг болов уу. Сэрүүлэгнийхээ цагийг бага багаар хойшлуулсаар эцэст нь нойроо дийлж сэрэх, эс бөгөөс унтаад хоцрох гэсэн хоёр сонголттой нүүр тулгардаг. Мэдээж, сэрүүлгээ дугархаас өмнө сэрдэг хүмүүс ч цөөнгүй. Өглөөний сэрүүлгийг байгалийн чимээ, өөрт аль болох стресс багатай чимээгээр солих нь таныг бага стресстүүлэх болно.

Сэрүүлэгний цаг

5 Шүдээ хавирах

Ялангуяа бяцхан хүүхдүүд шөнө унтахдаа өөрийн мэдэлгүй шүдээ хавирах гээд байдаг. Үүний шалтгааныг маш олон зүйлтэй холбон тайлбарлаж болно. Тархи мэдрэлийн ядаргаа, шимэгч хорхой, нойргүйдэл зэргээс ихэвчлэн шалтгаалдаг байна. Ямартай ч ноцтой айхтар чимээ биш ч гэсэн, сэрүүн байгаа хүмүүст үнэхээр л дотор арзаганамаар байдаг шүү.

Шүдээ хавирах

6 Ханиах

Ханиах нь мэдээж тийм сүртэй зүйл биш ч гэсэн, олон нийтийн газар байхдаа амаа таглахгүй, хахаж цацаад ханиагаад байх нь хүмүүст маш бүдүүлэг, бас жигшмээр санагддаг. Тиймээс ч удаан хугацаанд ханиалгах нь мөн л стресстүүлэх нэг шалтгаан болдог байна.

Ханиах

7 Хүүхэд уйлах

Мэдээж таны үр хүүхэд өвчин зовлонтой болоод уйлаад байвал, танд маш хэцүү хүнд санагдах болно. Хүүхдээ уйлах тоолонд шаналж, үрийнхээ оронд өөрөө өвдөхийг илүүд үзнэ. Харин гадны хүний хувьд, хүүхэд ийнхүү олон нийтийн газар чанга уйлах нь чихэнд чийртэй сонсогдож, маш ихээр ядрааж стресстүүлдэг байна. 

Хүүхэд уйлах

8 Гялгар уут шажигнуулах

Нам гүм чимээгүй орчинд хэн нэгэн гялгар уут шажигнуулах нь мөн л хамгийн ядаргаатай, стресстэй дуу чимээний нэг юм. Тиймээс та олон нийтийн газарт байхдаа аль болох бусдын тав тухыг алдагдуулах чимээ гаргахгүй байхыг хичээгээрэй.
 

Гялгар уут шажигнуулах

9 Ус залгилах чимээ

Магадгүй зарим хүнд энэ тийм сүртэй, ноцтой зүйл мэт санагдахгүй ч, зарим хүний хувьд энэ нь үнэхээр ядаргаатай, төвөгтэй санагддаг байна. Гүд, гүд дугарган, ус залгилах нь зарим хүний уур цухлыг дээд цэгт нь тулгадаг аж. 

Ус залгилах чимээ

10 Шарсан төмс шажигнуулж идэх

Гэртээ ганцаар байхдаа хэдэн ч шарсан төмсийг шажигнуулж, идэх нь хамаагүй шүү дээ. Харин олон нийтийн газарт, тэр дундаа олон хүмүүсийн дэргэд ийнхүү дугаргаж идэх нь тохиромжгүй юм. Ялангуяа нам гүм байхад, түүнийг эвдэж шажигнуулаад байх нь тийм ч таатай биш ажээ.

Шарсан төмс шажигнуулж идэх

11 Бөөлжих чимээ

Магадгүй энэ дундаас хамгийн муухай зүйлсийн нэг болов уу. Хэн нэгэн танихгүй хүний  хажууд нь хараад суухад л үнэхээр муухай байхад, өөр дээр тань санаандгүй бөөлжвөл мэдээж бүр л таагүй шүү дээ. Тиймээс бөөлжих үедээ ганцаараа байсан нь илүү дээр шүү.

Бөөлжих чимээ

12 Хэхрэх чимээ

Зарим хүмүүс хоол идсэнийхээ дараа, олон нийтийн газар хэнэг ч үгүй хэхэрч орхидог шүү дээ. Энэ нь мэдээж тийм ч таатай зүйлсийн нэг биш юм. Тиймээс аль болох хүмүүсийн дэргэд, олон нийтийн газарт ийнхүү хэхэрхээс болгоомжлоорой.

Хэхрэх чимээ

13 Найтаах

Бид үе үе өөрийн ч мэдэлгүй найтааж орхидог. Тоос шороо ихтэй үед, эс бөгөөс ханиад хүрэх үед ихэвчлэн найтаадаг шүү дээ. Тэгвэл мэдээж мөн л олон нийтийн газар хүмүүсийн дэргэд амаа таглахгүй найтаах, олон удаа угсруулж найтаах нь тийм ч таатай зүйлийн нэг биш юм.

Найтаах

14 Идэж байхдаа юм ярих

Соёлтой боловсон хүн хэзээ ч олон нийтийн газарт, ерт нь ямар ч үед амандаа дүүрэн хоолтой байж, юм ярьдаггүй. Ингэх нь мэдээж бусдад үнэхээр таагүй сэтгэгдэл төрүүлэх болно гэдгийг ямагт санаж явах нь зүйтэй.

Идэж байхдаа юм ярих

15 Машины сигнал

Машин дотроо түгжирч ядаж байхад, хэн нэгэн хажууд сигналаа дуугаргаад, эс бөгөөс гэртээ амарч байхад, гадаа машины сигнал тасралтгүй дугараад байвал үнэхээр л ядаргаатай шүү дээ.Тиймээс яаралтай чухал үед л биш бол машиныхаа сигналыг битгий дугаргаж байгаарай. Ер нь хот дотор зайлшгүй аюулаас урьдчилан сэргийлэхийн тулд л дуут дохиог дуугаргах дүрэмтэй байдаг. 

Машины сигнал

45
таалагдаж байна

11
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()