Ресторанд орохгүй байх 6 шалтгаан

Ресторан, зоогийн газрууд гаднасаа их сайхан үзэмжтэй, хоолнууд нь гоё таваглаж, чимэглэсэн, зөөгч нар нүүрэндээ инээмсэглэл тодруулсан нэг ёсондоо төгс төгөлдөр байдаг. Харин бидний хараагүй, хаалттай хаалганы цаана юу болж байдаг бол?

Ресторанд орохгүй байх 6 шалтгаан
Та задлахад бэлэн үү?
Хаах
Сурталчилгаа

1 “Тавагласан жигнэмэг”

Ресторанд дарс захиалахад самар эсвэл жигнэмэгээр даруулах тааламжтай байдаг. Гэхдээ таны самар, жигнэмэгийг тавагласан хүн 00 орчихоод яарсандаа гараа угааж амжаагүй бол,  эсвэл мах барьсан гараараа жигнэмэг, самрыг чинь таваглачихсан бол яах вэ? Бид мэдэхгүй шүү дээ. Тийм учраас жижиг сажиг, задгай амттан болж өгвөл битгий авч байгаарай. 

“Тавагласан жигнэмэг”

2 “Савтай талх”

Ихэнхи ресторанууд ширээн дээрээ савтай талх тавьсан байдаг. Үйлчлүүлэгч хоолоо хүлээх хоорондоо үүнийг идэж, амны зугаагаа гаргадаг билээ. Гэхдээ үйлчлүүлэгч орж ирэх болгонд талхыг шинэчилж чадахгүй. Тийм учраас хэд хоносон хуучин, эсвэл хэн нэгний барьж байгаад идээгүй орхисон ч талх байж болно. 

“Савтай талх”

3 "5 секундын дүрэм"

Та “5 секундын дүрэм” гэж сонсож байсан уу? Энэ нь рестораны гал тогоонд л үйлчилдэг дүрэм юм. Хэрвээ ямар нэгэн хоол, хүнсний зүйл газарт унасан тохиолдолд 5 секундын дотор авахад ямар ч асуудалгүй гэж үздэг байна. Таны идэж байгаа мах ч бас дүрэмд захирагдсан байж болох л юм шүү.

"5 секундын дүрэм"

4 "Халдвартай ажилтан"

Мэдээж тэнд ямар ч хүн ажиллаж байж болно. Ихэнхидээ тэд олон цагаар ажиллаж, өөрт гаргах цаг хомс байдаг улмаас эрүүл мэнддээ анхаарч чаддаггүй байх нь олонтаа. Тиймдээ ч ханиад, томуутай зөөгч, үйлчлэгч байхыг үгүйсгэхгүй юм. Тус өвчнүүд нь амьсгалын болон агаар дуслын замаар халдварладаг тул болгоомжлоход илүүдэхгүй шүү.

"Халдвартай ажилтан"

5 “Бага зэрэг хөлс”

Маш халуун уур амьсгалд амсхийх завгүй ажиллах мэдээж хэний ч хөлсийг дуслуулах нь ойлгомжтой. Иймд таны хоолыг хийх гэж сэтгэл зүрхээ шингээхдээ, 2,3 дусал хөлс нэмсэн байж мэдэх юм. Аливаа рестораны гал тогоонд иймэрхүү зүйлс их болдог учраас л таныг гэртээ хооллох хэрэгтэй гэж зөвлөөд байгаа хэрэг шүү дээ. 

“Бага зэрэг хөлс”

6 "Бохир аяга таваг"

Бидний хэрэглэдэг халбага сэрээ, аяга тавгийг мэдээж дээд зэргээр угааж, цэвэрлэдэг. Үүнийг ч менежер болоод зохион байгуулагч нь ажилтнуудаас шаарддаг. Харин санамсаргүй зөөлөн унагасан тохиолдолд “5 секундын дүрэм”-ээ баримталдаг байна шүү. Буцааж аваад яарсан тохиолдолд салфетканд боогоод л танд аваачиж өгнө. Гэхдээ заримдаа сав угаагч шингэнээ хэтрүүлээд, амтагдтал хэрэглэсэн байдаг газар ч бий. 

"Бохир аяга таваг"

53
таалагдаж байна

22
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()