Хүний талаарх тайлагдаагүй 10 нууц

Орчин үеийн шинжлэх ухаан одоо болтол тайлж чадаагүй хэд хэдэн онцлог бидний бие физиологи, сэтгэхүйд байдаг нь гайхалтай. Их Британийн эрдэм шинжилгээний “New Scientist” сэтгүүлээс хүний талаарх тайлагдаагүй нууцуудын жагсаалтыг нийтэлсэн байна.

Хүний талаарх тайлагдаагүй 10 нууц
АЗТАН БОЛМООР БАЙНА УУ?
Хаах
Сурталчилгаа

1 Ичсэндээ улайх

Хүн яагаад эвгүй байдалд орох эсвэл худлаа ярихдаа чихээ хүртэл улайдаг нь эрдэмтдийн тайлбарлах боломжгүй зуршлын тоонд багтаадаг. Чухам л өөрийгөө тойрон хүрээлж буй хүмүүст “Та нарын өмнө худалч, өөдгүй амьтан, хууран мэхлэгч зогсч байна” гэсэн дохиог өгөөд байгаа мэт. Гэхдээ яагаад? Үүнд зөвхөн бүдэг бадаг таамаг төдий хариулт л өгдөг байна.

Нүүр улайх нь хүмүүсийг худлаа ярихаа багасгахыг шаардаж байгаа байгалийн зүй тогтол гэлтэй. Харин худал ярьсан хүн улайх нь эргэн тойрныхоо хүмүүсээс уучлал гуйхад бэлэн байгаагийн илэрхийлэл юм.  Энэ нь түрэмгий авирлах түвшинг бууруулж, бусад хүнд буруутай нэгнийг хурдан уучлах боломжийг олгодог Магадгүй ичсэндээ улайх нь хүн төрөлхтөний үүслийн үедл нийгэмд түрэмгийллийг багасгахад тусалдаг байсан байх. Одоо ч тус болж байгаа ч юм билүү хэн мэдлээ?

Ичсэндээ улайх

2 Инээд

Хүнийг хөгжилдөж, инээмсэглэхэд юу чухам түлхэц болдог нь одоо ч ойлгомжгүй хэвээр. Учир нь хүн бүрийн хошин шогийн мэдрэмж харилцан адилгүй шүү дээ. Эрдэмтдийн таамаглалаар бол инээд нь сэтгэцийн үйл ажиллагааг тэнцвэрүүлэхэд хэрэг болдог гэнэ. Жишээлбэл, өдөөн турхиралтыг намжаах, сэтгэлийн гүн хямрал, уй гашууг тайлах гэх мэт.

Учир нь инээд жинхэнэ “биохимийн шуургыг” үүсгэж, эндорфин, сэтгэл хямралын эсрэг дааврыг боловсруулдаг байна. Англичууд “Намайг инээмсэглэхэд сургаж, сүнсийг минь авар” гэж зүгээр ч нэг зүйрлэн хэлдэггүй биз.

Инээд

3 Нууц эрхтэн орчмын үс

Түүхийн явцад хүн гэдэг амьтан биеийн гадаргууг бүрхэж байсан бараг бүхий л үсээ гээсэн. Гэвч чухам яагаад умдаг дээрээ өтгөвтөр үстэй хэвээр үлдсэн юм бол оо? Учир нь нууц эрхтэн бол паразит халдварт амархан өртдөг хэсэг.  Эрдэмтдийн таамаглалаар энэ хэсгийн үс сексийн зориулалттайгаар үлдсэн аж.  Учир нь хөлсний булчирхай болон өвөрмөц үнэр ялгаруулдаг хүний биеийн хэсэгт хэсэг үс хадгалагдан үлдсэн байдаг байна. Өөрөөр хэлбэл үс нь үнэрийг сарниулах,  шингээх хэрэгсэл болж өгдөг. 

Нууц эрхтэн орчмын үс

4 Бүтээж туурвих шунал, хүсэл

 

Хүн гайхалтай зүйл туурвихгүйгээр огт байж чаддаггүй. Тэр бүтээсэн зүйлээ хараад нүдээ баясгаж байдаг. Юунд хэрэгтэй гэж энэ вэ? Эрдэмтдийн таамаглалаар, гоо үзэсгэлэн нь хийсвэр зүйл ч гэлээ илүү чанартай, прагматик зүйл бүтээхэд хүмүүст тусалдаг байна. 

Тухайлбал, ая тухтай амьдрах орчинг хүмүүс гоо зүйн талаас нь хүлээн авдаг шүү дээ. Харин ая тухгүй байвал замбараагүй санагддаг. Урлагийн бүтээл туурвиснаараа хүмүүс тархиа дасгалжуулж, үүнийхээ явцад илүү төгс үүрэг биелүүлэхэд бэлтгэгдэж байдаг. Нэгэнтээ Лев Толстой “Үгээр нэг хүн нөгөөдөө үзэл бодлоо дамжуулж байдаг бол урлагаар хүмүүс нөгөөдөө мэдрэмжээ дамжуулдаг” гэж хэлсэн нь үнэн бололтой. 

Бүтээж туурвих шунал, хүсэл

5 Мухар сүсэг

Мухар сүсгийг тодорхойлсон ойлголт байхгүй. Гэхдээ ийм зүйл байдаг. Хачирхалтай нь. Эрдэмтдийн таамаглалаар, янз бүрийн зан үйл нь аз, амжилт дуудах, таагүй зйлийг мартах гэсэн санаан дээр үндэслэгдсэн. 

Хүмүүс өөрсдөд нь ямар нэг давж баршгүй мэт бэрхшээл тулгарахад мухар сүсэгт итгэж эхлэдэг. Таагүй бараан бодлоосоо болоод бид үйлдлээ хянаж чадахаа больж, шинэ үйлдлүүд гаргаж байдаг. Жишээ нь хар муур гүйх хэн нэгний өмнүүр хар муур гүйх гэж байснаа больчихвол аз нүүрээ буруулахгүй юм байна гэж сүсэглэх гэх мэт...

Мухар сүсэг

6 Бусдад туслах энэрэнгүй сэтгэл

Бусдын төлөө амьдрах хэмээх хүний энэ гайхамшигтай чанар бол тархинд болон генэнд нь байдаг зүйл. 18-хан сартай балчир жаахан хүүхдүүд хүртэл бусдын төлөө энэрэнгүй үйлдэл гаргаж байдаг шүү дээ. Хүний төрөлх нөхөрсөг чанар юу илэрхийлж байна вэ? Чухам юу хүмүүсийг төрөл садан биш бас өөрт нь ямар ч ашиг авч ирэхгүй байхад бусдад туслахад хүргэдэг вэ? 

Эрдэмтдийн таамаглалаар бол энэрэнгүй сэтгэл бол хамтрагчаа сонгоход зайлшгүй хэрэг болдог чанар аж. Эрчүүдийн хувьд ч , эмэгтэйчүүдийн хувьд ч. Бусдын төлөө гэсэн сэтгэлээр хандах нь тухайн хүнийг эсрэг хүйстэндээ таалагдах нэг сэдлийг өгдөг аж.

Бусдад туслах энэрэнгүй сэтгэл

7 Хамраа ухах зуршил

Хамар дотор тоос, шороог шүүж, бидний амьсгалж буй агаарыг шүүхэд тусалж байдаг жижиг үсэнцрүүд бий. Харин бүгд л хөгшин, залуугүй ил далд, ямар нэгэн хэмжээгээр хамраа ухаж, оролдож байдаг нь нууц биш. Эрдэмтдийн таамаглалаар бол нууц нь үйл явцдаа биш харин түүний үр дагаварт байгаа бололтой. Учир нь хүн бүр хамрынхаа салстыг идэж байдаг. Муухай сонсогдож байгаа ч үнэн л зүйл. Зарим судлаачид үүнийг организмын дархлалын тогтолцоог бэхжүүлэхэд тустай аргуудын нэг хэмээн үздэг. 

Яг л үнсэлттэй нэгэн адил үйлчилдэг гэсэн үг. Байгаль, бодьгалын хувьслын эхэн үед үнсэлцэх гэсэн ойлголт байхгүй байсан үед чухам энэ л дархлаа тогтоход тус болдог байсан байх. Учир нь хамар маш их хэмжээний бүх төрлийн нянг шүүдэг. Энэ нь “холимог” ходоод уруу ороод нэгэн төрлийн төгс вакцин мэт үйлчилдэг байна.  Гэхдээ дархлаа сайжруулдаг гээд хэтрүүлэн “хэрэглэх” хэрэггүй. Түүнээс гадна маш олон мэдрэлийн төгсгөлүүд байрлах хамрын салст бүрхэвчинд ийм маягаар массаж хийснээр тархины үйл ажиллагаа сайжирдаг хэмээн Америкийн физиологичид үзжээ.

Хамраа ухах зуршил

8 Үнсэх

Хүмүүс юуны учир бие биенээ үнсэх, үнсэлцэх болсон, чухам яагаад энэ нь сексийн сэдэл төрүүлдэг гэдгийг хэн ч мэдэхгүй. Гэхдээ энэ талаарх таамаглал түм бумаараа. Мэдээж эдгээрээс хамгийн үнэнд ойр, хамгийн мэргэнийг нь сонгох нь чухал. Эрдэмтдийн таамаглалаар, магадгүй үнсэлт нь байгаль эхийн бодож олсон вакцинжуулалтын өвөрмөц арга юм. 

Шүлсэнд төрөл бүрийн нян агуулагддаг. Хүмүүсийн шүлсний 80 хувь нь нийтлэг нян байдаг бол 20 хувь нь тухайн хүнийхээ онцлог шинж, өвөрмөц байдлыг илтгэх нянгуудыг агуулсан байдаг. Харин үнсэлцэх үед эдгээр нян нь хүнээс хүнд дамжина. Аманд орсон нян бусад бичил организмуудтай нэгдэж сэргэснээр дархлааны тогтолцоонд эрч хүч өгдөг.

Үнсэх

9 Урт удаан өсвөр нас

Бидний ойрын төрөл болох шимпанзегийн өсвөр наснаас нас биед хүрэх шилжилтийн үе шат нь хүнийх шиг урт удаан биш. Шимпанзегийн бэлгийн бойжилт явагдаж боловсорч дуусах үе нь ойролцоогоор таван жил байдаг. Өөрөөр хэлбэл тэд таван нас хүрмэгцээ насанд хүрч, бэлгийн харьцаанд орох боломжтой болно гэсэн үг. Харин хүний хувьд насанд хүрэх үйл явц 11-20 жил хүртэл үргэлжилдэг. 
Яагаад? Эрдэмтдийн таамаглалаар бол өсвөр нас бол хүн төрөлхтөний түүхтэй холбоотой. Тодруулбал насанд хүрэх үйл явц тухайн нийгмийн хөгжлийн түвшнээс хамааралтай. Хөгжил хэр өндөр байна өсвөр нас болон бэлгийн бойжилт явагдаж дуусах үеийн хоорондын зай хол байна гэсэн үг юм.

Урт удаан өсвөр нас

10 Зүүд

Нэгэн цагт “бидний өвөг дээдэс хүн унтаж байхад сүнс нь биеэс нь гарч, дэлхий ертөнцөөр хэрэн хэсдэг” гэсэн баттай итгэл үнэмшилтэй байдаг байсан. Харин зүүд бол сүнсний аяллынхаа үеэр үзэж харсан зүйлс харагдаж байгаа хэрэг хэмээж байв. Хожим нэрт сэтгэл судлаач Зигмунд Фрейд “Зүүд бол бидний ухамсарт бус хүслийн тусгал” хэмээн үзсэн. Гэхдээ өнөө үеийн ихэнхи судлаачид үүнийг үгүйсгэдэг. 

Зүүд гэж юу вэ? Ямар хэрэгтэй юм бол оо? Эрдэмтдийн таамаглалаар бол зүүд нь бидний тархинд цахилгаан орны замбараагүй идэвхижлийн үр дүнд бий болдог. Бараг 90 минут тутамд тархины нэг хэсгээс бүхий л хэсэгт цахилгаан хүчдэл дамжиж байдаг гэнэ. Үйл явдалд дүн шинжилгээ хийх үйл явцыг хариуцаж байдаг тархины өмнөд хэсэг чухам эдгээр дохионуудыг барьж авахыг хичээдэг. Харин тэдгээрийг дэс дараалалд оруулах цорын ганц арга бол зүүд юм. 

Зүүд нь ямар ч мэдээлэл өгдөггүй. Гэхдээ бүр утга учиргүй биш. Бидний тархи мэдээллүүдийн тасралтгүй урсгалуудаас тодорхой хэсгүүдийг сонгож байгаа нь зүүдлэгдэх шалтгаан болдог бололтой. Түүнээс гадна зүүдлэх нь өдөр авсан богино хугацааны мэдээллийг дурсамжийн санд хадгалах үйл явц ч байж магадгүй юм.
 

Зүүд

29
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()