Бермудын гурвалжины нууц

Бермудын гурвалжин буюу "Чөтгөрийн гурвалжин" бол дэлхийн хамгийн нууцлаг газруудын нэг юм. Энэ нь Хойд Атлантын далайн өмнөд хэсэг, АНУ-ийн Флорида муж болон Пуэрто Рико арлын хооронд байдаг. 1600 оноос эхлэн тус газар маш олон агаарын болон хөлөг онгоц ор сураггүй алга болсон байдаг. Зарим онгоц нь далайн шуурга, байгаль, цаг уурын байдлаас шалтгаалан алга болсон байдаг ч ихэнхи нь нууцлаг байдлаар ямар ч ул мөргүй сураггүй болж, эрдэмтэн судлаачид, тэр ч бүү хэл мэргэч төлөгчдийн аргыг бараад байгаа юм.

Бермудын гурвалжины нууц

Үүний шалтгааныг судлаач, шинжээч нар янз бүрээр тайлбарладаг ч өдгөөг хүртэл яг баттай баримт байдаггүй. Зарим нэг оновчтой дүгнэлтийг дурдвал: Соронзон гажилтийн нөлөөгөөр зүг чиг заагч луужин нь буруу ажиллан нисэх онгоц болон хөлөг онгоцнуудыг буруу тийш нь залан, улмаар осолдох аюулд оруулдаг.  Өөр нэг таамаглал нь метан гидрад (байгалийн хий) бодис юм. Бермудын гурвалжингийн далайн ёроолд асар ихээр хуримтлагдсан метан гидрид нь гэнэт гадарга өөд гарч ирснээр усны нягтыг бууруулж, хөлөг онгоцыг живүүлдэг аж. Харин агаарт нисч яваа онгоцны тухайд метан гидридийн хий нь онгоцны хөдөлгүүрт гал авалзуулж сүйрүүлдэг байна.

 Ингээд та бүхэндээ тус газарт алга болсон 10 онгоцны тухай сонордуулья.

 

1 "Flight 19"

Тус онгоц нь 1945 оны 12-р сарын 5-ны өдөр “Бермудын гурвалжин”-д сургалтын нислэг хийж яваад алга болсон байна. Тэнд нийт 14 хүн байсан боловч ганц нь ч олдоогүй юм. Мөн “Close Encounters of the Third Kind ” гэх кинонд “Flight 19” онгоцийг олдон,  нисгэгчид нь амьд эргэн ирж буйгаар дүрслэн үзүүлсэн байдаг.

"Flight 19"

2 "Ellen Austin"

Нью-Йорк хотоос Лондонг зорьж явсан эл томоохон усан онгоц нэг л мэдэхэд “Бермудын гурвалжин”-д орж ирсэн байв. Усан онгоцны багийнхан гайхан залуураа Лондон руу чиглүүлэхийг оролдсон боловч чадалгүй тус аймшгийн гурвалжинд орон алга болсон аж.

"Ellen Austin"

3 "The USS Cyclops"

1918 онд “The USS Cyclops” гэх усан онгоцонд 309 ажилчин болоод асар их хэмжээний ачаа тэвээрлээстэй явсан байна. Барбадос улсаар дайран зарим ачаа бараагаа буулгаж, цааш Балтимор улсыг зорьжээ. Гэтэл онгоц ахиж хэзээ ч эргэж ирсэнгүй. Энэ нь тус газарт осолдсон, ор мөргүй алга болсон аймшигт явдлуудын хамгийн том болоод хохирол ихтэй осолд тооцогддог юм.

"The USS Cyclops"

4 "C-54"

“C-54” онгоц нь 1947 оны 7-р сарын 3-ны өдөр аймшигт шуурганд цохиулсан байдаг. Хамгийн хачирхалтай нь онгоцны багийнхан яагаад шуургыг урьдчилан олж харалгүй байсаар өртсөн юм бол гэдэг асуудал хөндөгдөнө. Тус онгоцонд нийт 85 зорчигч байснаас ганц хүн бүү хэл онгоцны хэлтэрхий нь ч олдоогүй аж.

"C-54"

5 "Tudor Star Tiger"

Санта Мариа арлаас 25 зорчигчийн хамт хөдөлсөн Тюдор онгоц Бермудын гурвалжингийн хажуугаар өнгөрч явна хэмээн диспетчертээ мэдээллэсэн байна. Гэвч үүнээс хойш онгоцтой ямар ч холбоо яаж ч хичээгээд тогтоож чадаагүй бөгөөд тэднийг хайсан боловч ямар ч сураг ажиг гараагүй гэдэг.

"Tudor Star Tiger"

6 "Douglas Dakota DC-3"

1948 оны 12-р сарын 28-ны өдөр тус онгоц нь Флоридагаас Поурто Рикоруу хөлгийн жолоо залжээ. Онгоц нисэж явахдаа байдлаа байнга илтгэж байсан боловч газардахаас ердөө 20 минутын өмнө ямар ч сураггүй болж, холбоо барих боломжгүй болсон байна.

"Douglas Dakota DC-3"

7 "Flight 441"

АНУ-гийн томоохон цэргийн онгоц болох “Flight 441” нь 42 зорчигч буюу офицер гэр бүлийн хамт Хойд Атлантийн далай дээгүүр нисч яваад алга болсон байна. “ SOS”-руу ямар нэгэн дуудлага хийгээгүй бөгөөд чив чимээгүйхэн ор сураггүй болсон билээ.

"Flight 441"

8 "Witchcraft"

Буррак (Burrack) гэх нэгэн баян эрхмийн эзэмшдэг 7 метрийн урттай тансаг зэрэглэлийн хөлөг онгоц нь мөн л “Бермудын гурвалжин”-д алга болсон байна. Буррак замд явж байхдаа 9 цагийн алдад эргийн хамгаалагчтай холбогдон нэг хачин зүйл үзэгдэж, гал дүрэлзээд байгаа тухай мэдэгдсэн байна. Түүний дуудлагыг авсан хамгаалагчид тэр дор нь хөлөг онгоцыг хайсан боловч хаа ч байгаагүй аж.  

"Witchcraft"

9 "Piper-PA"

2005 оны 6-р сарын 20ны өдөр анхны   “Piper-PA” онгоц нь Бахамагийн арлаас Флорида орж явах замдаа 3 хүний хамтаар сураггүй болсон аж. Үүний адилаар хоёр дахь “Piper-PA” онгоц ч мөн 2007 оны 4-р сарын 10нд Бэрри арлын ойролцоо алга болжээ. Тус онгоцонд ямар нэгэн зорчигч суугааүй, зөвхөн нисгэгч л явж байсан гэнэ.

"Piper-PA"

10 "Trislander"

Нью Йорк хотоос Норман арлыг зорин 2008 оны 12-р сарын 15нд 12 хүний хамтаар явж одсон байна. Нислэгт гарснаас ердөө 35 минутын дараа гэхэд хяналтын төвөөс холбоо тасарч, онгоц сураггүй болсон юм. Үүний дараа олон онгоц явуулж тэднийг хайлгасан боловч юу ч олдоогүй аж.

"Trislander"

Танд энэ мэдээ таалагдсан бол дараах линкээр орж үзнэ үү. 

~ Бермудын гурвалжны тухай сонирхолтой баримтууд ~

395
таалагдаж байна

34
таалагдахгүй байна

Фейсбүүк сэтгэгдэл

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()