Дэлхийн хамгийн тусч орнууд

Бид "орчин үед сайхан сэтгэл, тусч зан бараг үгүй болсон" гэж ярьдаг билээ. Гэтэл судалгаанаас харахад энэ нь худлаа болох нь батлагдсан байна. Өнөө үед сайн дурын үйл ажиллагаа хийж буй маш олон улс байгаа бөгөөд эдгээр орнуудын хүмүүс гадаад дотоод гэлтгүй хэзээ ч, хэнд ч туслахад бэлэн байдаг гэнэ. Ингээд дэлхийн хамгийн тусч орнуудыг танилцуулж байна.

Дэлхийн хамгийн тусч орнууд
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа

1 Туркменистан

Хуучны зөвлөлтийн улсуудаас сайн дурын үйл ажиллагаагаараа нэгдүгээр байранд Туркменистан багтсан байна. Энэ оронд одоог хүртэл “субботник” буюу их цэвэрлэгээ зохион байгуулагддаг байна.

Туркменистан

2 Тайланд

Тайланд - Зүүн Өмнөд Ази дотроо аялал жуулчлал хамгийн их хөгжсөн энэ орон мөнгөний хандиваараа дэлхийд 10-т жагсдаг байна. Мөн "Тхеравад"-ын буддын сүмийнхэнд их хэмжээний мөнгөн хандив өгдөг нь үүнтэй холбоотой болов уу.

Тайланд

3 Ямайка

Ямайка нь гадны орны хүмүүст тусалдгаараа дэлхийд 4-т жагсдаг байна.

Ямайка

4 Мальта

Мальта - Сайн дурын үйл ажиллагаагаараа дэлхийд 2-т багтана. Хэдийгээр Мальтийн иргэд танихгүй хүмүүст туслах нь ховор байдаг ч хүн амын 78 орчим хувь нь байнга хандивын газар мөнгө өгдөг байна.

Мальта

5 Исланд

Исланд - Сайн дурын үйл ажиллагаагаараа 7-д багтана. Гадныханд дургүй Европын орны нэг бөгөөд улс орныхон нь сайн дурын туслалцааны үйл ажиллагаанд муухан оролцдог байна. Гэхдээ мөнгөн хандивын хувьд дэлхийд 7-рт жагсдаг ажээ.

Исланд

6 Индонези

Индонези амжиргааны түвшин доогуур орнуудын хувьд сайн дурын үйл ажиллагаа зохион байгуулах, хандив өгөхөд нэлээд хэцүү. Гэхдээ тэд энэ байдлаа үл хамааран мөнгөн хандиваар дэлхийд 10-т, сайн дурын үйл ажиллагаа зохион байгуулдгаараа 13-т багтсан байна.

Индонези

7 Бутан

Энэ жил Бутан анх удаа өгөөмөр орны тоонд багтжээ. Сайн дурын үйл ажиллагаагаараа 9-т, хандивын түвшинээрээ 12-т жагссан байна.

Бутан

8 Тринидад болон Тобаго

Тринидад болон Тобаго нь гадаад орны хүмүүст туслагч шилдэг орон бөгөөд хэрвээ тус оронд очвол танд хаана хямдхан буудал байгаа эсэх, буудаллаж болох талаар төвөггүйхэн зааж тайлбарлаж өгөх болно. Шаардлагатай бол нутгийн иргэд танд байр олж өгч чаддаг бөгөөд гадаад хүнд тусладгаараа Тринидад болон Тобаго дэлхийд 2-т багтжээ.

Тринидад болон Тобаго

9 Шри-Ланка

26 жилийн иргэний дайны дараа буюу 2009 оноос хойш энэ орны рейтинг эрчимтэй өссөн бөгөөд хандивын үйл ажиллагаагаараа 3-т багтсан байна.

Шри-Ланка

10 Их Британи

Их Британийн иргэд сайн дурын тусламжийн үйл ажиллагаа хийх дуртай байдаг (4-р байр) хэдий ч гадаад иргэдэд туслах (24-р байр) тийм ч дуртай биш гэнэ.

Их Британи

21
таалагдаж байна

3
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()