Англи ээжийн тэнэглэл

2016-03-25, 18:09
12,817

Английн иргэн 57 настай Жанет Хоррокс (Janet Horrocks) хэмээх эмэгтэй 35 настай охин Жейн (Jane)-тэйгээ адилхан царай зүстэй болохоор нийтдээ 58,000 долларын гоо сайхны хагалгаа хийлгүүлжээ. Танд үнэхээр солиотой санагдаж байгаа байх л даа. Гэхдээ энэхүү үйлдлээ тэр ингэж тайлбарласан юм.

Англи ээжийн тэнэглэл
Хаах
Сурталчилгаа

“Охин минь надад үнэхээр үзэсгэлэнтэй харагддаг. Би түүнийг тээж төрүүлсэн. Тэгээд эргээд яг түүн шиг болохыг хүссэн юм” гэжээ. Өнгөрсөн хэдэн жилд тэр нилээд хэдэн удаа ботокс шахуулж, нүүрнийхээ арьсыг татуулж, хамрынхаа хэлбэрийг засуулж, нүдээ сэтлүүлж, лазер эмчилгээнд ч цөөнгүй орсон байна.

“Охинтойгоо адилхан болохын тулд үрсэн мөнгөндөө би хэзээ ч санаа зовж байгаагүй. Тэр бүхэн минь миний биед шингэсэн болохоор огтхон ч харамсдаггүй” гэсэн бол харин охин Жейн нь арай өөр бодолтой явдгаа хэлэв. “Анх ээжийг надтай адилхан болъё гэхэд нь би үнэхээр их цочирдсон. Ээж минь яг над шиг болоосой гэж би ерөөсөө хүсээгүй” гэжээ.

Ээж нь охиныхоо зөвхөн нүүр царайг ч бус, үсний засалт, нүүр будалт, хувцаслалтыг нь хүртэл дууриах аж. Тэднийг гадуур хамт явах үед хүмүүс сониучирхан харж, “Та хоёр ихрүүд үү?” гэж асуудаг гэнэ. Цаашид ч ер нь охиныхоо бүхий л зүйлсийг дууриах бодолтой байгаагаа Жанет хэлсэн байна. Түүнд охиных нь тааламжтай бус байх онцын хамаагүй гэдгээ ч шударга дурьдаад авсан аж.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()