Энэтхэгийн хүн амын тухай цочирдом нууцууд

Олон зүйл нуршилгүй товчоор хэлбэл Энэтхэг улс бол маш олон, бүр асар олон хүн амтай гэдгээрээ алдартай. Яг үнэндээ кастын систем ноёлсон, ард иргэдийн олонх нь ядуу буурай амьдралтай тул тэдний тухай өөр юу ч гэж хэлэх билээ. Иймээс та бүхэнд Энэтхэг орны арвай будай шиг их хүн амын тухай гайхмаар баримтуудыг хүргэж байна.

Энэтхэгийн хүн амын тухай цочирдом нууцууд
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа

1

Энэтхэг, Пакистан хоёр улсын Лалын шашинтнууд бараг л ижилхэн буюу 172 сая, 176 сая байдаг байна. Гэвч энэ нь Пакистан улсын нийт хүн амын 97 хувийг эзэлдэг бол Энэтхэг улсын нийт хүн амын ердөө л 14-хөн хувь нь ажээ.

2

Энэтхэгийн Мумбай хотын галт тэргээр өдөрт л дунджаар 7.58 сая хүн нааш цаашаа зорчдог. Энэ нь Шинэ Зеланд, Болгар, Монгол зэрэг жижиг улсуудын нийт хүн амаас ч их тоо юм.

3

Зөвхөн Уттар-Прадеш хэмээх хотын хүн ам л гэхэд Бразил улсаас ч их байдаг. Бразилийн хүн ам 200.4 сая байдаг бол Уттар-Прадешийн хүн ам 204 сая юм.

4

Энэтхэгт 2011 онд л гэхэд ОХУ-ын хүн амаас хоёр дахин их буюу 315 сая оюутан сургууль төгссөн байдаг.

5

Ариун Ганга мөрний усанд орж ариусахаар 2013 онд цугласан Энэтхэгийн ард иргэдийн тоо 120 сая буюу Мексик улсын нийт хүн амаас ч их байв.

6

Энэтхэгийн англиар ярьдаг иргэдийн тоо Английн хүн амаас ч их.

7

Энэтхэгт нийт 65 сая гаруй хүн ядуусын хороололд амьдардаг. Харин Тайландад амьдарч буй хүмүүсийн тоо 67 сая байдаг.

8

Энэтхэгийн хүн ам 1901-2001 он хүртэлх 100 жилийн хугацаанд 322% буюу 238 саяас 1,028 тэрбум болтлоо өссөн байдаг.

9

Хэдийгээр Энэтхэгийн 382 иргэнд нэг хавтгай км газар оногдоно гэж тооцдог ч Балба улстай хил залгаа, зүүн зүгийн Бихар хотод 1102 хүнд нэг хавтгай км газар ноогддог ажээ.

10

Энэтхэгийн хүн амын өсөлт 2001-2011 он хүртэлх 10 жилийн хугацаанд Пакистан улсаас ч их байсан аж.  

51
таалагдаж байна

51
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()