Супермаркетууд биднийг хэрхэн хуурдаг вэ?

Бүх хүнсний дэлгүүрийнхэн таны эсрэг байдаг. Тэд ямар ч тохиолдолд бизнесээ өргөжүүлэхийг хүсэж, орлого их олохыг хүсдэг билээ. Дэлгүүрийн ажилчид таныг худалдан авалт хийж байх үед чинь таны худалдаж авч байгаа зүйлийг тань анзаарч, судалгаа хийнэ. Харин дараа нь танд юу санал болгохоо мэдэж, танд ямар ч хэрэгцээгүй бараа бүтээгдэхүүнийг худалдаалах нь бий.

Супермаркетууд биднийг хэрхэн хуурдаг вэ?
Дараагийн үед тавтай морил
Хаах
Сурталчилгаа

1 Таны тархийг хөгжимний тусламжтайгаар удирдана

Британийн Journal сэтгүүлийн мэдээлж байгаагаар ихэнхи томоохон дэлгүүрүүдэд намуухан ая эгшиглэдэг гэнэ. Энэ нь таныг дэлгүүрт илүү удаан байх сонирхлыг төрүүлдэг бөгөөд таныг өөрийн төлөвлөөгүй зүйлийг худалдан авахад нөлөөлдөг байна. Классик хөгжим нь таны сэтгэн бодох чадварыг ихээр хөгжүүлдэг ажээ. 

Таны тархийг хөгжимний тусламжтайгаар удирдана

2 Тавиур дээр буй жимс болон хүнсний ногоог байнга чийгшүүлж байдаг

Жимс, хүнсний ногоо урт хугацааны турш шинэхэн мэт харагддаг болохыг та анзаарч байсан уу? Тиймээс энэ ихэвчлэн ус байдаг бөгөөд таны авч буй бараан дээр жин нэмж өгдөг байна. Ус ихээр агуулсан хүнсний ногоо хөргөгчинд амархан мууддаг. 

Тавиур дээр буй жимс болон хүнсний ногоог байнга чийгшүүлж байдаг

3 Шидэт үг: “1+1” /нэгийг авбал нэг үнэгүй/

Та энэ саналаас татгалзаж чадахгүй нь мэдээж. Танд шаардлагагүй зүйл байсан ч та нэгийг худалдаж авах л болно. Энэ нь таны халааснаас мөнгө гаргуулах нэг арга мөн. 

Шидэт үг: “1+1” /нэгийг авбал нэг үнэгүй/

4 Үнэгүй амталгаа

Зарим тохиолдолд танд үнэгүй амталгаа хийлгэж, ямар нэг бараа бүтээгдэхүүний тестийн хувилбарыг танд өгдөг. Энэ нь та тухайн хүнд ямар нэг өртэй мэт сэтгэгдлийг төрүүлж, та худалдаж авахаас өөр аргагүй болдог. 

Үнэгүй амталгаа

5 Сагсны хэмжээг сайн ажиглаарай

Маркетингийн зөвлөх Мартин Линдстромын хийсэн судалгаагаар тэрээр сагсны хэмжээг гурав дахин томсгоход барааны борлуулалт 19%-иар нэмэгдсэн байна. 

Сагсны хэмжээг сайн ажиглаарай

6 Мөн шалны плита ихээхэн үүрэг гүйцэтгэдэг байна

Тэрэг түрээд явж байх үед плитаны холбоосон дээр очих үед муухай дуу гардаг учир бид аль болох удаан тэргээ түрдэг. Энэ нь лангууны урд удаан зогсоход нөлөөлдөг байна. 

Мөн шалны плита ихээхэн үүрэг гүйцэтгэдэг байна

7 Цаасан ууттай багет талх маш амттай харагддаг

Гэхдээ маргааш нь л муудсан байдаг учир дахин талханд явахаас өөр аргагүй болдог. Тиймээс гурилан бүтээгдэхүүнийг битүү саванд хөргөгчинд хадгалах нь зөв. 

Цаасан ууттай багет талх маш амттай харагддаг

8 Яагаад зарим бүтээгдэхүүнүүд кг-ийн үнээр бус ширхэгийн үнээр зарагддаг юм бол?...

Та мэдээж нүдэн баримжаагаараа тухайн бүтээгдэхүүний жинг тогтоож чадахгүй. Үүнээс гадна савласан жимс нь шинэхэн байж чаддаггүй бөгөөд савлагааны үнэ нэмж авдгийг та санаж байгаа биз. 

Яагаад зарим бүтээгдэхүүнүүд кг-ийн үнээр бус ширхэгийн үнээр зарагддаг юм бол?...

9 Хамгийн хэрэггүй худалдан авалтыг та кассны дэргэд хийдэг

Өөрийнхөө дарааллыг хүлээж байх зуур та ийш тийш харах бөгөөд энэ үед ямар нэгэн зүйл танд таалагдаж та худалдан авахыг хүснэ. Тиймээс кассны эргэн тойронд жижиг зүйлс байх нь элбэг. 

Хамгийн хэрэггүй худалдан авалтыг та кассны дэргэд хийдэг

10 Арай өндөр үнэтэй барааг яг таны нүдний өмнө байрлуулна

Энэ дүрэм нь бүхий л супермаркетуудад үйлчилдэг байна. Та төдийлөн бодолгүй тухайн барааг шууд сагсандаа хийдэг бол 2 тавиурны дор яг тэр бараа нь илүү хямд байх магадлалтай. 

Арай өндөр үнэтэй барааг яг таны нүдний өмнө байрлуулна

42
таалагдаж байна

3
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()