Супер чадвартай Мисс

Хүн бүр өөрийн гэсэн давтагдашгүй чадвар, мөн чанартай байдаг. Тиймдээ ч хүмүүс өнөөдөр урлаг, соёл, спорт, улс төр гээд л тал бүрийн мэргэжил боловсрол эзэмшиж, амьдарч байна. Харин бүх төрлийн авьяас чадвартай, яг л тэнгэр элч, супер баатар шиг хүн байдаг гэвэл та итгэх үү? Ингээд та бүхэнтэй супер чадвартай Америк мисс бүсгүйг танилцуулья.

Супер чадвартай Мисс
Хит кинонууд 50% хямдарлаа!
Хаах
Сурталчилгаа

1

Цор ганц гадаад үзэмжээрээ бус, тал бүрийн авьяас чадвараараа олонд танигдсан Лиса Сон Саттон (Lisa Song Sutton) анх 2014 онд, Америкийн Невада мужийн миссээр шалгарч байжээ. Түүгээр ч зогсохгүй тэрээр хувиараа бизнес эрхэлж, үл хөдлөх хөрөнгийн брокер гэх мэт ажлуудыг давхар гүйцэтгэдэг байна.

2

Лиса өдгөө 31 настай бөгөөд Өмнөд Солонгост төрсөн ч, 5 настай байхдаа Америкт ирж, гэр бүлээрээ суурьшжээ. Түүнийг ийнхүү тал бүрээр өөрийгөө сорьж хөгжүүлэхэд эцэг эх нь ихэд дэмжсэн гэнэ.

3

Тэрээр хэлэхдээ, “Би төгөлдөр хуур , үлээвэр хөгжим, товшуур бүжиг, баллет, гимнастик, уран зураг гэх мэт урлагийн төрлүүдээр хичээллэдэг. Ази хүн Америк сургуульд суралцаж, амьдарна гэдэг бас л амаргүй даваа. Гэсэн хэдий ч би тэдгээр хүүхдүүдээс аль болох дутахгүйг хичээж, бүх зүйл авхаалжтай байж, өөрийгөө хөгжүүлэхийг хичээсэн. Энэ ч намайг үнэхээр хурцалж өгсөн юм" гэжээ.

4

Үзэсгэлэнтэй бүсгүй маань Аризонагийн их сургуулийг цагдаагийн мэргэжлээр, Миамигийн их сургуулийг хуульч мэргэжлээр тус тус суралцаж төгсчээ. Ийнхүү сургуулиа төгссөний дараа Лас Вегас хотын “Atkinson & Associates” хуулийн байгууллагад хүний нөөцийн мэргэжилтнээр ажиллаж, “SSK Holdings”-ийн дэд ерөнхийлөгчөөр ажиллах болсон аж.

5

“Моделийн чиглэлээр ажиллаж байхдаа би цагийн ажил хийдэг байсан. Магадгүй ийнхүү олон төрлийн ажил хийж, үзэл бодол өөр хүмүүстэй хамтран ажилласан болоод ч тэр үү миний өнөөгийн байр суурь харьцангуй бат бэр, хэр баргийн зүйлд ганхахааргүй гэж би хэлж чадна. Амьдрал та бидний төсөөлснөөс хамаагүй сайхан. Тиймээс амьдралд шунан дурла. Дурлах дурлахдаа хөдөрмөрлөж, хөлс хүчээ шавхаж дурла. Тэр цагт амжилт чамайг тосоод л авна” хэмээжээ.

6

Лиса өдгөө өөрийн үл хөдлөх хөрөнгийн бизнесийг амжилттай авч яваа бөгөөд анхныхаа худалдааг 18 насандаа хийж байжээ. Түүнээс жилийн дараа Флорида мужийн загварын агентлагт элсэн суралцсан байна. Тэрээр өдгөө “Sports Illustrated”, “GQ”, “Maxim” зэрэг дэлхийн нэр хүндтэй, томоохон сэтгүүлүүдтэй хамтран ажилладаг ажээ.

7

Түүнчлэн Лиса аяган бялуу хийх сургалтыг ч амжилттай төгсчээ. Энэ талаараа: “2011 оны сүүлээр би Лас Вегас хотод амьдарч байсан. Амьдарч байх хугацаандаа найз нөхөдтэйгөө уулзах, тэрчлэн цагийг зугаатай өнгөрүүлэхийн тулд аяган бялуу хийж сурахыг хүссэн. Улмаар үүнийгээ өшөө олон хүмүүст хүргэж, өөрийн бизнесийг хийж болох санаагаа хэрэгжүүлсэн юм. Өнөөдөр би найзууд, гэр бүлийнхэндээ амттай сайхан дессертийг хийж өгч буйдаа сэтгэл өндөр байна."

8

Лиса найз бүсгүйнхээ хамтаар “Sin City Cupcakes” хэмээх кафег байгуулсан бөгөөд тэр нь ч өдгөө амжилттай, ашиг орлого өндөртэй яваа юм.

9

“Би үргэлж хийж байгаа зүйлдээ бүх сэтгэл зүрхнээсээ хандаж, хамгийн шилдэг нь байхыг хүсдэг. Миний энэ занг эцэг эх минь л надад өгсөн. Тэд минь үргэлж надад хамгийн шилдэг нь бай, хэн бүхэнд сайхан сэтгэлээр тусал. Тэгсэн цагт хийсэн зүйлийнхээ үр шимийг хүртэнэ хэмээн хэлж зоригжуулдаг байсан” хэмээжээ.

10

"Бүх зүйл үнэхээр гайхамшигтай. Миний хүссэн бүхэн саадгүй, амжилттай хэрэгжээд байгаад би үнэхээр сэтгэл өндөр байна” 

11

“Би өөрийн амьдралаа илүү адал явдалтай, сонирхолтой байлгахын тулд хийж чадах бүхнээ л оролддог. Бас миний амьдралыг эцэг эх, найз нөхөд, багш хамт олонгүйгээр төсөөлөхийн аргагүй.”

12

“Хүмүүс өмнө нь надад олон зүйлд сатаарсан хүн амжилтанд хүрч чаддаггүй гэж хэлдэг байсан. Харин би энэ үгийг үгүйсгэж, хэрвээ хүн хүсэх л юм бол юуг ч хийж чадахыг биеээрээ харуулсандаа үргэлж сэтгэл тэнэгэр байдаг.”

13

“Яана аа, алдаа гаргачихвий, шүүмжлэлд өртчихвий гэж бодон, эрсдлээс битгий ай. Юм хийж байгаа хүн л алддаг. Алдсан алдаа бүр тань эргээд асар их туршлага болох болно. Мөн өөртөө үргэлж итгэлтэй байна. Та өөртөө итгэхгүй байхад, хэн танд зориглож итгэх юм бэ?” хэмээн мисс бүсгүй хэлсэн байна шүү!

 

14

Ямартай ч түүний амьдралын энэхүү нэгээхэн хэсэг маш олон залууст ухаарал, зориг, хүсэл тэмүүлэл өгнө гэдэгт бид итгэлтэй байна.

113
таалагдаж байна

25
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()