Дэлхийн хамгийн аюултай газрууд

Хүн бүхэн амарч, алжаалаа тайлах гэж, басхүү адал явдалтай учирч, амьдралаа илүү амттай болгох гэж үзэж дуулаагүй газруудаар аяладаг билээ. Үэсгэлэнтэй байгаль, өвөрмөц тогтоц, гайхалтай барилгууд гэхчлэн үзэж харах зүйлстэй олон орнууд байдаг. Харин сайны хажуугаар саар гэгчээр адал явдалд дурлагч хүмүүсийн хүслэн болсон ч амь насанд эрсдэлтэй газрууд ч мөн байдаг аж. Иймд танд олон хүний амийг авч одсон дэлхийн хамгийн аюултай  газруудыг танилцуулж, давхар болгоомжлохыг зөвлөе.

Дэлхийн хамгийн аюултай газрууд
БЭЛЭГ AВ!
Хаах
Сурталчилгаа

10 Үхлийн зам - Болив

"Хойд Ёнгасын зам" хэмээн нэрлэдэг боловч үхлийн зам гэх нэрээр хүмүүс илүүтэй мэддэг. Олон хүний амийг авч одсон тус аймшигт зам нь 70 км-ийн урттай ч, ердөө 3 метрийн өргөнтэй аж. Жилд ойролцоогоор 300 хүн “үхлийн зам”-аар явж байгаад харамсалтайгаар амиа алддаг гэх тоо бий. Зам маш нарийн тул нэг л санамсаргүй алхам гишгэвэл 600 метрийн өндөртэй хадан хавцлаас унаж үхэх аюултай юм.

Үхлийн зам - Болив

9 Галт уулын нисдэг тэрэгний аялал - Хавай

Хавай муж улс нь үзэсгэлэнт байгаль болоод өвөрмөц байгалийн тогтоц ихтэй гэдгээрээ олон жуулчдыг өөртөө татдаг билээ. Тэнд нийтдээ 3 идэвхит галт уул байдаг бөгөөд аялагчид нисдэг тэрэг хөлслөн алсаас ажигладаг байна. Энэ нь маш аюултай, амь өрссөн аялал бөгөөд 30 гаруй хүн уг нисдэг тэрэгний аяллыг хийж яваад харамсалтайгаар амиа алдаж байсан гэдэг.

Галт уулын нисдэг тэрэгний аялал - Хавай

8 “Mont Blanc” уул - Франц, Итали

Европын холбооны улсуудын нутаг дэвсгэр дэх хамгийн өндөр уул гэгддэг “Mont Blanc” нь Франц болон Итали улсын дунд, 4837 өндөрт оршдог байна. Энэхүү сүрлэг уулын оргилд гарахыг мэргэжлийн уулчин болгон хүсэж, оролдлого хийдэг боловч зарим нь оргилд нь ч хүрч чадалгүй амиа алддаг аж.  Жил бүр 100 гаруй хүн “Mont Blanc”-д авирч яваад амь эрсэддэг.

“Mont Blanc” уул - Франц, Итали

7 Шинэ Смирна далайн эрэг - АНУ, Флорида муж

АНУ-ын Флорида мужийн нутаг дэвсгэр дэх Шинэ Смирна далайн эрэгт сүүлийн 30 жилийн хугацаанд нийт 210 халим тус далайд сэлж явсан хүмүүс рүү халдсан тухай тоо баримт байдаг аж. Хэрэв та тус далайд хэт гүн рүү шумбавал махчин загасны хоол ч болж болзошгүй юм.

Шинэ Смирна далайн эрэг - АНУ, Флорида муж

6 Хуашан уулын зам - БНХАУ

Хуашан уулын 2160 метрийн өндөрт явган хүний модон замыг хаданд тулган тогтоож өгсөн бөгөөд адал явдалд дуртай хүмүүс үүнийг зорьдог гэнэ. Сонор сэрэмжийг дээд цэгт нь тулган, илүү хөдөлгөөн хийлгүй явах аваас та амьд мэнд гэртээ харих боломжтой хэдий ч олон арван хүн ганц л буруу хөдөлгөөн хийж, амар амгалангийн орондоо залардаг аж.

Хуашан уулын зам - БНХАУ

5 Чернобыл

1986 онд цөмийн дэлбэрэлтээс хойш хүн сууршихаа больж “сүнстэй хот” хэмээн нэрлэгдэх болсон билээ. Энд тэндгүй нурсан балгас, эл хуль оргих гудамж талбай, хог хаягдлаар дүүрэн бөгөөд цацраг хорт бодис бүр мөсөн устаж дуустал 900 жил шаардагдана хэмээсэн тул эндэхийг зорин ирсэн хэн бүхэн эрүүл мэнддээ ноцтой хохирол учруулах эс бөгөөс амиа алдах ч эрсдэлтэй юм. 

Чернобыл

4 Эверест уул - Непал

Бидний амьдарч буй дэлхий ертөнцийн хамгийн ариун дагшин, онгон зэлүүд байгалийн бүтээлүүдийн нэг билээ. Энэхүү уул нь маш үзэсгэлэнтэй харагдах боловч үхлийн үүр гэж хэлж болохуйц газар юм. Өндөр түвшинд бэлтгэгдсэн уулчид л Эверест уулыг зорьдог боловч  амь насаа алдах явдал байнга гардаг байна. Уулын оргил өөд ахих тусам хөлдсөн цогцос, сэг зэмүүд хөглөрч харагддаг гэнэ.

Эверест уул - Непал

3 Вилларика галт уул - Чили

Та Чил улсад очин Вилларика галт уулыг нисдэг тэргээр тойрч харахыг хүсвэл 10,000 доллар төлөх хэрэгтэй. Мөн өөрийн амиа эрсдэлд оруулж буй гэдгээ бүү мартаарай. Тус галт уул нь идэвхитэй байдаг бөгөөд адал явдалд дурлагчдын хувьд  мөрөөдөл нь болдог аж.

Вилларика галт уул - Чили

2 Далайн залхагтай тэнгис далай

Австрали улс дахь хамгийн аймшигт, үхэлд хүргэхүйц далайн амьтан нь далайн мөгөөрс аж. Хүмүүс тэр бүр  үүнийг мэдээд байдаггүй тул сая сая далайн мөгөөрстэй хамт усанд шумбан далайн үзэсгэлэнг гайхан бишрэх гэдэг.  Гэвч далайн мөгөөрс нь 15 тохой урт, 60 гаруй тэмтрүүлтэй байдаг бөгөөд тэдний тэмтрүүлэнд ороогдсон хүн гуравхан секундын дотор амиа алддаг байна. 

Далайн залхагтай тэнгис далай

1 “Cook” уул - Шинэ Зеланд

Тус улсын хамгийн өндөр буюу 3724 метрийн өндөртэй уул юм. Оргилд нь хүрэх гэж олон хүн амиа алдсан боловч жилээс жилд үл эмээн тус уулыг зорих уулчид, жуулчид олширсоор байна. Харин зорилгодоо хүрч, уулын оргилд гарахад үнэхээр үзэсгэлэнтэй бөгөөд хэзээ ч авч байгаагүй сайхан мэдрэмжийг мэдэрдэг хэмээжээ.  

“Cook” уул - Шинэ Зеланд

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()