Дэлхийн хамгийн шилдэг ерөнхий сайд

Улс орныхоо төлөө хийсэн бүтээсэн зүйлтэй байна гэдэг үнэхээр бахархам сайхан явдал юм. Ялангуяа улс төрийн түшээд нь улсаа гэсэн чин сэтгэлтэй, үнэнч шударга, басхүү хөдөлмөрч байж чадваас, тэр орны иргэд нь жаргалтай, санаа зовох зүйл бага байна шүү дээ. Үүний жишээг харуулсан Канадын ерөнхий сайд Жастин Трюдо (Justin Trudeau)-г та бүхэндээ танилцуулж буйдаа таатай байна. Манай улсын төрийн эрх мэдэлтнүүд түүнээс үлгэр жишээ авмаар санагдсаныг нуух юун.

Дэлхийн хамгийн шилдэг ерөнхий сайд
Их ярихыг хүсвэл Smart Talk!
Хаах
Сурталчилгаа

1 Тэр бол үнэхээр өгөөмөр хүн

Тэрээр өдгөө олон нийтийн үйл ажиллагаа бүрийг хүндлэн оролцож, хорт хавдраар шаналж буй хүмүүс, өвчин зовлонтой, ядуу буурай амьдралтай хүмүүст үргэлж туслан, өөрийн өгөөмөр занг баталсаар байгаа билээ. Түүнчлэн өвчин хавдартай хүүхдүүдэд зориулан хандив буяны санг байгуулж, буяны үйлсэд чадах чинээгээрээ тусалж байгаа аж. Түүний ачаар олон аавын үрс, өвчин зовлонгоосоо ангижирч, өдгөө эрүүл саруул эцэг эхдээ эрхэлж явна.

Тэр бол үнэхээр өгөөмөр хүн

2 Тэр айлган сүрдүүлэгч биш, улс төрч

Улс орны хөгжлийг тухайн улсын зэр зэвсэг, цэргийн хүч илтгэдэг хэмээх ойлголтыг эвдэж тэрээр бүхнийг энх тайвнаар шийдэхийг хүсч, босогч дүрвэгчидтэй өөрийн биеэр уулзсан байна. Түүнчлэн улсын хөрөнгийг зөвхөн зэр зэвсэг гэлтгүй, эмнэлэгийн байгууллагад, өвчтэй зовлонтой хүмүүсийн эмчилгээнд хандивлаж байгаа гэнэ. Мөн Жастин Трюдо АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама (Barack Obama)-тай хамтран "Канад улс цаашид, ISIS бүлгэмтэй хийх тэмцлээ зогсооно" хэмээн мэдэгдсэн юм. Сири улсын 25 мянган дүрвэгсдийг эх орондоо хүлээн авахаа мэдэгдэж, тэдэнд түр байрлах байрыг хүртэл бэлдэж өгсөн байна.

Тэр айлган сүрдүүлэгч биш, улс төрч

3 Найрсаг, дотно эр

Жастин Трюдо 2015 оны 11-р сарын 19-нд сонгуульд ялалт байгуулж, ийнхүү өнөөгийн албан тушаалдаа томилогдож, ажиллаж байгаа юм. Өөрийн албыг хүлээж авснаас хойш, богино хугацаанд улсынхаа төлөө маш их зүйлийг хийж бүтээсэнд ард иргэд нь ихээхэн ам сайтай байдаг аж. Тэрээр өөрийнх нь төлөө саналыг өгсөн ард иргэдийнхээ урмыг хугалахгүйн тулд сайн ажиллах болно гэдгээ тангараг өргөсөн юм. Жастин ямар ч үед энгийн ардтай элэгсэг дотноор харьцаж, бага гэлтгүй тусламжийн гараа үргэлж сунгадаг нь түүний маш олон үйлдлээс анзаарагдана. Ялангуяа тэрээр тэргэнцэртэй настанг өргөж шат руу гарган, зургаа авахуулахыг хүссэн хүмүүст саналыг нь найрсагаар хүлээн авдаг ажээ.

Найрсаг, дотно эр

4 Улсдаа маш их зүйлийг хийх хүсэлтэй

"Канад улсыг дэлхийн тавцанд аваачих болно" гэдгээ хэд хэдэн удаагийн лекцендээ дурьдаж, тэрхүү зорилтоо хэдийн хэрэгжүүлээд эхэлжээ. Тэрээр Канад улсыг 4 жилийн дараа гэрэлт ирээдүй хүлээж байгаа талаар ч мөн дурдсан юм. Магадгүй түүний энэхүү гайхалтай хүсэл тэмүүлэл, төлөвлөгөө нь удахгүй биелэх бизээ. Ийнхүү  улсаа хөгжүүлэхэд иргэн бүр өөртэй нь хамтран ажиллахыг уриалсаар байгаа юм.

Улсдаа маш их зүйлийг хийх хүсэлтэй

5 Үе дамжсан удирдагчид

Жастин Трюдогийн эцэг Пьер-Трюдо (Pierre Trudeau), 1968-1974 оныг хүртэл Канадын ерөнхий сайдын албыг хашиж байсан юм. Түүний эцэг, Канад улсын хөгжилд ихээхэн хувь нэмрийг оруулсан, чадварлаг удирдагч байжээ. Магадгүй түүний энэхүү үнэнч, тууштай өгөөмөр зан эцгээс нь өвлөгдсөн болов уу.

Үе дамжсан удирдагчид

6 Тэрээр сайн эцэг, халамжит хань юм

Хамгийн элэгсэг, гэр бүлсэг хүн гэж түүнийг л хэлэх байхдаа. Түүний эхнэрийг Софи Грегор (Sophie Grégoire) гэдэг бөгөөд хосууд Хавиер Жеймс (Xavier James), Элла Грейс Маргарет (Ella-Grace Margaret), Хадриен (Hadrien) гэх 3 хүүхдийн хамтаар аз жаргалтай амьдарч байна. Тиймдээ ч Жастин өдгөө залуу гэр бүл, хүүхэд багачууд, настан буурлуудаа илүүтэй дэмжиж ажилладаг ажээ. Түүнчлэн 200 доллар буюу монгол мөнгөөр 409 мянган төгрөгөөс доош цалинтай иргэдийг татвараас чөлөөлж, улсаас төлөх шийдвэрийг гаргасан байна. Түүний эл шийдвэр маш олон хүмүүсийн амьдралд дөмөгхөн хэмжээний ашиг тусаа өгч байгаа юм.

Тэрээр сайн эцэг, халамжит хань юм

7 Иргэддээ халамж сайтай

Түүний энэхүү татварын өөрчлөлт нь олноос нааштай үнэлгээг авсан юм. Дундаж, болоод буурай иргэдээ ийнхүү дэмжиж ажиллах нь улс хөгжихийн үндэс болохыг тэрээр дурьдсан байна. Урьд өмнө ямар ч улсын түшээд, эрх мэдэлтнүүд ийм зоригтой алхмыг хийж байгаагүй ажээ.

Иргэддээ халамж сайтай

8 Хүсэл эрмэлзэл өндөртэй

Тэрээр цаашид ч маш их зүйлийг хийх хүсэлтэй буйгаа мэдэгдсэн бөгөөд эдгээр өөрчлөлт бүхэн үр дүнгээ өгсөн, бодит зүйл болохыг амласан юм. Магадгүй тэрээр сонгогдон ажиллах хугацаандаа юуг хийж гүйцэлдүүлэхээс, түүнийг хэрхэн үнэнч, хэлсэн амандаа хүрдэг хүчирхэг удирдагч болохыг цаг хугацаа харуулах бизээ.

Хүсэл эрмэлзэл өндөртэй

116
таалагдаж байна

3
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()