Дэлхийг байлдан дагуулж буй өсвөр насныхан

Алдар нэрд гарсан хүмүүс ихэвчлэн 25-30 насны хооронд олонд танигдаж, амжилтанд хүрдэг. Гэтэл энэхүү насны зааг сүүлийн үед улам л залуужсаар байна. Үеийнхэн нь тоглож наадан явахад өөрийн сонирхол, хүсэл эрмэлзлэлээ тууштай даган нөр их хөдөлмөрийн эзэн болж, өдгөө дэлхий дахинаа алдар нэрээ цуурайтуулан, од болон гялалзаж яваа өсвөр насныхныг танилцуулъя.

Дэлхийг байлдан дагуулж буй өсвөр насныхан
Киногоо үзээд бэлгээ аваарай!
Хаах
Сурталчилгаа

10 Лидия Ко (Lydia Ko) - Гольфийн тамирчин

Өдгөө ердөө 18 настай Лидия Ко нь дэлхийн мэргэжлийн эмэгтэй гольфчдийн нэгт эрэмбэлэгддэг байна. 2014 онд “Times” сэтгүүл “Дэлхийн хамгийн нөлөө бүхий 100 хүн”-ийг нэрлэхдээ тус охиныг багтаасан аж. Өөрийн насандаа баймгүй авьяас чадвартай Лидия нь 2015 оны Эмэгтэйчүүдийн мэргэжлийн гольфийн холбооны “Шилдэг тамирчин” гэх цолыг хүртжээ.

Лидия Ко (Lydia Ko) - Гольфийн тамирчин

9 Мэдди Зэйглэр (Maddie Ziegler) - Бүжигчин

Тус жагсаалтанд багтсан өсвөр насныханаас хамгийн жаахан нь буюу 13-хан настай юм. Тэрээр дуучин Сиа (Sia)-гийн “Chandelier” болон “Elastic Heart” зэрэг дууны клипэнд тоглож, бүжгийн гайхамшигийг мэдрүүлж байснаар бидний танил болсон билээ. Гэхдээ Мэдди 9 настай байхдаа буюу 2011 онд “Dance Moms” гэх телевизийн шоунд оролцон анх олонд танигдаж байсан аж. Охин өөрийн инстаграм хуудаснаа хэдийн 4,7 сая дагагчтай болсон бөгөөд энэ жил нээлтээ хийх “The Book of Henry” кинонд дүр бүтээсэн байна.

Мэдди Зэйглэр (Maddie Ziegler) - Бүжигчин

8 Флаян ЭмСи Гэйри (Flynn McGarry) - Ахлах тогооч

Тэрээр 10 настай байхаасаа хоол хийж эхэлжээ. Анх эмээгийндээ зочилж ирсэн 15 хүнд өөрийн гараар гайхалтай амттай хоол хийж өгсөн аж. Тухайн үед хоолыг нь амталсан хүмүүс гайхан биширч байсан нь түүнийг тогооч болох замналд нь нөлөөлсөн гэнэ. Флаян өдгөө 15 настай бөгөөд улсынхаа алдартай ресторанууд болох Чикагогийн “Alinea”, Нью-Йоркийн “Eleven Madison Park” зэрэгт ажиллаж байсан туршлагатай аж. Харин өдгөө өөрийн гэсэн ганцаар сууж хооллодог ресторан нээсэн бөгөөд үйлчлүүлэгчид ч тийшээгээ шуурч байгаа гэнэ шүү. 

Флаян ЭмСи Гэйри (Flynn McGarry) - Ахлах тогооч

7 Кайли Женнер (Kylie Jenner) - Реалити шоуны од

Анх телевизийн реалити шоунаас гараагаа эхэлж байсан ч өдгөө амжилттай яваа бизнес хатагтай болоод буй билээ. Түүнийг танихгүй мэдэхгүй хүмүүс ховор болж, сошиал ертөнцөд дагагч ихтэй бөгөөд өсвөр насныхны нүүр царай, төлөөлөл болсон нэгэн юм. 2012 оноос эхлэн өөрийн эгч болох  загвар өмсөгч Кэндалл Женнэр (Kendall Jenner)-н хамтаар "Kendall & Kylie" нэрийн хувцас загварын болоод нүүрний будгийн коллекц гаргаж эхэлсэн бөгөөд үүнээс гадна саяхан тэрээр өөрийн нэрийн “Lip Kit by Kylie” гэх уруулын будагны цуглуулга гаргаж, асар их ашиг орлогын эзэн болоод байгаа билээ. Түүний шаргуу хөдөлмөр, гоц ухаан, сэргэлэн байдал зэрэг нь өнөөгийн энэхүү өндөрлөгт гаргаж өгсөн юм.

Кайли Женнер (Kylie Jenner) - Реалити шоуны од

6 Монэ Дэвис (Mo’ne Davis) - Бэйсболын тамирчин

Хамгийн анхны Африк Америк гаралтай өсвөр үеийн бэйсболын тамирчин юм. Үеийнхнээсээ цойлон гарч ирэн өдгөө олон улсад нэр алдраа түгээж яваа 14 настай чадварлаг охин аж. 2014 оны Өсвөр насныхны дэлхийн аварга шалгаруулах бэйсболын тэмцээнд тэрээр түүхэнд анх удаагаа шидэгч болон хамгаалагчийг хослуулан тоглосон юм. Энэ нь хүмүүсийн сонирхолыг төрүүлж, охиныг гайхан бишрэхэд хүргэсэн билээ. Түүний энэ амжилт нь бусад хүүхдүүдэд боломж олгож, бүтэхгүй зүйл гэж үгүй болохыг харуулсан, томоохон жишээ болсон аж.

Монэ Дэвис (Mo’ne Davis) - Бэйсболын тамирчин

5 Лордэ (Lorde) – Дуучин

19 настай охины хувьд хэдийнээ 2 удаагийн Грэммийн шагнал авсан гэхэд үнэхээр бахархмаар юм. 2013 онд тэрээр өөрийн анхны дуу болох “Royals”-ийг гаргасан бөгөөд гайхалтай амжилт олон “Billboard Hot 100” жагсаалтыг тэргүүлж байсан билээ. Гайхалтай өвөрмөц хоолой, үзэсгэлэнт төрх хосолсон бүсгүйн амжилт цааш үргэлжилэн олон хит дуу гаргаж, хүн бүрийн хайрладаг нэгэн болно хэмээн найдъя.

Лордэ (Lorde) – Дуучин

4 Гэйби Дуглас (Gabby Douglas)- Алтан медалтан

2012 оны зуны олимпд багийн гимнастик төрөлд  “Fierce Five” багийнхан түрүүлэн алтан медаль хүртсэн билээ. Гэйби нь тус багийн гишүүн бөгөөд ердөө 19 настай юм. Гэвч түүний амжилт үүгээр  ч зогссонгүй. Тэрээр ганцаарчилсан гимнастикийн төрөлд ч мөн түрүүлсэн нь олимпын түүхэн дэхь анхны Африк Америк гаралтай алтан медальтан болсон байна. Хичээнгүй, шаргуу охин маань өөрийн намтар номыг гаргасан нь амжилт олсон юм.

Гэйби Дуглас (Gabby Douglas)- Алтан медалтан

3 Кэйрнан Шипка (Kiernan Shipka)- Жүжигчин

Mad Men” цуврал кинонд тоглосон гэдгээрээ нэр хүнд олж аван өдгөө кино урлагийн тогоонд эргэлт буцалтгүй орсон билээ. Тэрээр 16 настай атлаа 3 сая долларын хөрөнгөтэй гэнэ шүү. Мөн 2014 оны “Хамгийн амжилттай яваа 25 өсвөр настан” жагсаалтын нэгд зүй ёсоор багтсан аж.

Кэйрнан Шипка (Kiernan Shipka)- Жүжигчин

2 Малала Юсуфзай (Malala Yousafzai) - Нобелийн энх тайвны шагналтан

Хүүхдүүдийн сурч боловсрох эрхийн талаар хатуу боловч үнэн ярьж, дэлхий нийтийг цочирдуулж байсан билээ.Тиймдээ ч Малала 2014 онд хүн бүрийн мөрөөддөг Нобелийн энх тайвны шагналын хүртэж байсан юм. Ухаалаг болоод эрэлхэг охины амьдралын замналаар хийсэн кино хүртэл байдаг билээ. Тэрээр өдгөө 18 настай. Мөн 2013, 2014, 2015 оны “Дэлхийн хамгийн нөлөө бүхий 100 хүмүүс” жагсаалтанд удаа дарааллан багтаж байсан юм.

Малала Юсуфзай (Malala Yousafzai) - Нобелийн энх тайвны шагналтан

1 Оливиа Халисэй (Olivia Hallisey) - Эрдэмтэн

17 настай эрдэмтэн, шинжлэх ухааны тусгай мэргэжилтэн маань 2015 онд “Google Science Fair” шинжлэх ухааны тэмцээнд “Эбола” өвчнийг хурдан таньж, мэдэх төхөөрөмжөөрөө тэргүүн байр эзэлсэн юм. Энэ нь ердөө 30 минутын дотор тухайн хүний биеийг бүрэн оношилж, өвчний шинж тэмдэг илэрч буй эсэхийг хэлж өгдөг аж. Түүний энэхүү гайхалтай нээлт нь  дэлхий дахиныг шуугиулж, эрдэмтдийг мэл гайхуулж байсан юм.

Оливиа Халисэй (Olivia Hallisey) - Эрдэмтэн

245
таалагдаж байна

14
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()