Гэртээ хүнсний ногоо хэрхэн тарих вэ?

Хаврын дулаан урь орж, цаг наашлаад л, ногоо тариалахад ч тун тохиромжтой нөхцөл бүрдээд үнэхээр сайхан байна. Гэрийн нөхцөлд ногоо тариалмаар байгаа ч цаг зав хомс, талбай байхгүй гэж бодож байна уу? Санаа бүү зов. Дандаа л хүнсний дэлгүүрээс чанартай чанаргүй ногоо авч байхаар энэ жилээс гэртээ эсвэл хашаандаа ногоо тариалж эхэлбэл ямар вэ? Нарлаг сайхан Монгол оронд минь ногоо тариалах ямар ямар боломжууд байгааг доорхи мэдээллээс хараарай.

Гэртээ хүнсний ногоо хэрхэн тарих вэ?
50% ХЯМДРАЛ!
Хаах
Сурталчилгаа

Дэлхий даяараа эко хүнсийг шүтэх болсон өнөө үед өөрсдөө эрүүл хүнсийг тариалах цаг манай улсад ч гэсэн давалгаалж, эрчимтэй хөгжиж байна. Боломж алга гээд гараа хумхиад суулгүй харин боломжийг харж, суралцах хэрэгтэй.Нарны энерги, ус, сайн хөрстэй байхад галзуухны өрөөндөө ургуулж болох жижиг ногоо тарих зөвлөмжүүд, мөн хашаандаа хэрхэн хөөрхөн жижигхэн хүлэмж байгуулаад, ургац хураах тухай зөвлөгөөг хүргэж байна. 

 

1 Базилик

Базиликийн ишийг аваад нарны тусгал сайтай газар шилтэй усанд хийгээд тавиарай. 5 см хэртэй урттай болоод үндэслэнгүүт нь шороотой саванд хийж ургуулна. Гал тогоондоо базилик ургуулдаг болно гэдэг дахиж хоол амтлагч авах хэрэггүй боллоо л гэсэн үг.

Базилик

2 Шанцай

Хүнсэнд хэрэглээд үлдсэн шанцайны толгойн хэсгийг дахин ургуулж болно. Усанд хэдэн өдөр болонгуутаа, өөрөө дээрээсээ нахиалж эхлэнэ. Гол нь усыг нь дүүрэн байлгахаа битгий мартаарай. Шинэ навчнууд нахиалаад эхэлсэн суулгацыг, хөрсөнд суулгаж наранд тавиарай.

Шанцай

3 Ногоон сонгино

Ногоон сонгино бол хамгийн амархан дахин ургадаг ногоонуудын нэг. Хуруу хэртэй урттай ногоон сонгины толгойг устай шилэнд хийгээд ургуулаарай. 

 

Ногоон сонгино

4 Сармис

Сармисыг хумснаас нь эхэлж ургуулж болно. Жаахан устай шилэн саванд л сармисны хумсаа хийхэд сармисны иш улам урт ургах болно. Мөн хөрсөнд суулгаснаар шинэхэн сармисыг хоолондоо байнга хийж болно гэсэн үг.

 

Сармис

5 Цоохор майлз

Нарны илч ихтэй, дулаан усанд цоохор майлзны толгойг үндэслүүлж, шинэ майлз ургуулж авч болно. 5-7 хоногийн дараагаар шинэ иш гараад л ирнэ гээд боддоо. Ингээд л та хоолондоо хийдэг амтлагч ногоогоо өөрөө гал тогоондоо тарьдаг мундаг эзэгтэй болчихлоо шүү дээ. 

Цоохор майлз

6 Жууцай буюу гогод

Ногоон сонгино яаж дахин ургуулсан билээ яг л түүнтэй адил амархан. Нэг хуруу хиртэй ургамлыг шилтэй усанд хийж нарны тусгал сайтай газар тавьж ургуулна.

Жууцай буюу гогод

7 Тагтан дээрээ ногоо тариалах хэрэгтэй

Нар сайн тусдаг тагтыг  яагаад зөвхөн агуулахын зорилгоор ашиглах ёстой юм бэ? Дээрх ногоонуудыг тагтан дээрээ тариалбал илүү их нар харж, бас илүү сайн ургах болно. Тагтыг тоос шорооноос хамгаалсан шилэн цонхнуудтай байвал, яг хүлэмж л гэсэн үг. Үүнийг бид сайн ашиглах хэрэгтэй.

Тагтан дээрээ ногоо тариалах хэрэгтэй

8 Өргөст хэмх, улаан лооль

Өргөст хэмх, улаан лоолийг шилэн цонхтой тагттай бол ургуулахад хамгийн тохиромжтой. Нэг бутнаас 7 хүртэл кг ургац авдаг, ус дулаан илүү шаарддаг энэ ургамлыг тагтан дээр тариалахад хамгийн тохиромжтой. 

 

Өргөст хэмх, улаан лооль

9 Хялбархан хүлэмж байгуулах санаа

Усны шугам хоолой хийдэг PVC хоолойгоор хөөрхөн хүлэмж хашаандаа хийчихэж болж байна. Хүлэмжний ашиг тус нь нар салхинаас хамгаалах, хүйтнээс хамгаалах, дулаанаа барьдаг сайн талтай. Харин манай орны нөхцөлд үе үе хүйтэрдэг шөнө бол ургамлаа хангалттай услах, аргал хомоолоор утаа тавьж дулаанаа хадгалах хэрэгтэй гэдгийг зөвлөмөөр байна.

Хялбархан хүлэмж байгуулах санаа

10

Байгаль дэлхийдээ хайртай юу? Тэгвэл байгаль орчинд дөрвөн зуун жилийн дараа уусдаг хуванцар саваар хүлэмж байгуулах боломж байна. Гялгар уутнаас илүү шил шиг бат бөт, бас дундаа зайтай агаартай байдаг болохоор дулааныг нилээн сайн барьдаг материал болж өгдөг байна.

11

Илүү мини хүлэмж хэрэгтэй байна уу. Бас л санадаг санаа байгаа биз?

12

Уран аав нар байшингийнхаа нэг ханыг ашиглаад үр хүүхдүүддээ эрүүл хүнс тариалах боломжтой хүлэмж байгуулж өгч бас болно.

13 Босоо аргаар ургамал тариалах

Энэ бол илүү бага талбайд илүү их ногоо тариалах арга. Энэ аргыг сүүлийн үед их эрчээ авч илүү талбайг маш сайн ашигласан шинэлэг орчин бүрдүүлж, нарны тусгал сайн хүлээн авч дулаанаа маш сайн хадгалдаг үнэтэй материалтай хүлэмжнүүд, өвлийн хүлэмжнүүдэд илүү их ашиглах болсноор зардлыг танаж өгч байгаа юм.

Босоо аргаар ургамал тариалах

14

Түүнчлэн эрт ургацын ногоо авахын тулд хүлэмжинд эрт үрсэлгээ хийж 5 сарын эхээр талбайд гаргаж болдог. 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()