Титаникийн нууц тайлагдлаа

Тэртээ 100 гаруй жилийн өмнө Атлантын далайд харамсалтайгаар сүйрсэн Английн алдарт "Титаник" хөлөг онгоцын сүйрлийн талаар өдгөө эрдэмтэн судлаачид маш олон тайлбар, дүгнэлтүүдийг гаргасаар байгаа юм. 1912 оны 4-р сарын 14-нөөс 15-нд шилжих аймшигт хар дарсан шөнө, эл аварга том хөлөг онгоц осолдож, дэлхийн түүхэнд хэзээ ч арилшгүй хар мөрийг үлдээсэн билээ. Ингээд та бүхэндээ тус ослын талаар болоод Титаник хөлөг онгоцын тухай сонирхолтой мэдээллүүдийг тоймлон хүргэе.  

Титаникийн нууц тайлагдлаа
Дараагийн үед тавтай морил
Хаах
Сурталчилгаа

1 Титаник хөлөг онгоц, бусад хөлөг онгоцуудаас хамаагүй жижиг

Карибын олон улсын хөлөг онгоц болох “Аллуре” дэлхийн хамгийн тансаг, том хөлөг онгоцоор нэрлэгддэг. Тус хөлөг онгоц 2008 онд бүтээгдсэн бөгөөд 2009 оны 11-р сард анх их далайд гарсан гэдэг. Хэмжээний хувьд маш том бөгөөд “Титаник” хөлөг онгоцыг 2 нугалсантай тэнцэхүйц байжээ. "Аллуре" хөлөг онгоц 6300 гаруй зорчигч суулгах багтаамжтай байсан бол “Титаник” хөлөг онгоц 2435 зорчигч хүлээн авах хүчин чадалтай байсан аж. Титаник тухайн үедээ л томоохон хөлөг онгоцонд тооцогдож байсан ч, өдгөө түүнийг давах өч төчнөөн сүүлийн үеийн онгоцууд бүтээгдсэн юм.

Титаник хөлөг онгоц, бусад хөлөг онгоцуудаас хамаагүй жижиг

2 Аврах завь хангалттай байсан

“Титаник” хөлөг онгоцыг анх бүтээхдээ 64 ширхэг аврах завийг хамт бүтээсэн гэдэг. Завь тус бүр ойролцоогоор 40 хүний багтаамжтай байсан бөгөөд энэ нь хөлөг онгоцны нийт зорчигчдыг тээвэрлэхэд хангалттай их гэсэн үг юм. Чухам тухайн үед, онгоцыг далайд гаргахаас өмнө нэг ч удаа аврах ажиллагааны сургалт, бэлтгэлийг хийж байгаагүй нь, эл осолд дам нөлөөтэй ч байж болох юм. Тэдгээр аврах завьны ердөө талыг нь л, далайд буулгасан бөгөөд завин дээрээ ердөө 10 гаруй хүнийг суулгасан гэдэг. Амь аврагдсан зорчигдын 3 нь нохой байсан гэдэг мэдээлэл ч байдаг.

Аврах завь хангалттай байсан

3 Агаарыг маш ихээр бохирдуулж байсан

Титаник хөлөг онгоцыг галлахын тулд 176 галч ажиллаж байв. Мэдээж тэр том хөлөг онгоцноос гарах утаа, тортог нь гамшгийн түвшинд байсан нь тодорхой. Өдөрт л дор хаяж 825 тонн нүүрсийг шатаадаг байсан ажээ. 

Агаарыг маш ихээр бохирдуулж байсан

4 Хамгийн нэр хүндтэй хөлөг онгоц

“Титаник”-ийг бүтээгдэхээс өмнө, Лондон хотноо “Ритц” хэмээх 5 одтой тансаг зочид буудал, тухайн үедээ л хамгийн шилдэг, нэр хүндтэй буудлаар нэрлэгдэж байжээ. Гэвч эл хөлөг онгоц бүтээгдсэнээр маш олон чинээлэг ноёд, хатагтай нар тус хөлөг онгоцоор аялахыг хүсэж, онгоцны нэр хүнд маш хурдан түгж, алдрын оргилд хүрчээ. Гэвч харамсалтай нь тэдгээр зорчигчид, “Титаник” хөлөг онгоцын анхны бөгөөд сүүлчийн зорчигчид байсан юм.

Хамгийн нэр хүндтэй хөлөг онгоц

5 Хөлөг онгоцийг бүтээх үеэр маш олон хүн нас барсан

Эл хөлөг онгоцыг бүтээхэд 2 жилийн хугацааг зарцуулж, түүнчлэн 8 хүн нас барж, ойролцоогоор 246 хүн бэртэж гэмтсэн байна. Бэртэж гэмтсэн, нас барсан хүмүүсийн ихэнх хэсгийг өсвөр насны хүүхдүүд эзэлж байсан нь даанч харамсалтай. Мөн хөлөг онгоцны хамгийн анхны зорчигч, дөнгөж 15-хан настай Самуэль Скотт (Samuel Scott) хэмээх хүүгийн шарил дээр 100 жилийн дараа хүндэтгэлийн хөшөөг босгосон гэдэг.

Хөлөг онгоцийг бүтээх үеэр маш олон хүн нас барсан

6 Титаник киног бүтээх зардал нь жинхэнэ хөлгийг бүтээхээс ч өндөр байсан

Алдарт “Титаник” хөлөг онгоцыг өнөөгийн ханшаар ойролцоогоор 166 сая доллараар бүтээсэн гэдэг. Гэвч нэрт найруулагч Жэймс Камерон (James Cameron)-ний 1997 онд бүтээсэн “Титаник” кино нь 200 сая доллараар бүтсэн түүхтэй. Магадгүй эл кино тэрхүү эмгэнэлт үйл явдлыг тод томруунаар гайхалтай дүрсэлж харуулсан учир өдгөө энэ явдлыг мэдэхгүй хүн байдаггүй биз ээ.

Титаник киног бүтээх зардал нь жинхэнэ хөлгийг бүтээхээс ч өндөр байсан

7 Ижил хувь тавилантай хөлөг онгоцууд

“Уайт Стар Лайн” компани алдарт Титаникаас гадна, хэд хэдэн хөлөг онгоцыг бүтээсэн байдаг. Хамгийн анхны хөлөг онгоц болох “Олимпик” 1911 оны 6-р сарын 14-нд далайд гарч, 9–р сард осолдсон ажээ. Түүнчлэн "Британик" хөлөг онгоц 1916 оны 11-р сарын 21 нд мөн л харамсалтайгаар осолдсон байна.

Ижил хувь тавилантай хөлөг онгоцууд

8 Усан онгоцыг мялаах оргилуун дарс хагараагүй

Христийн шашинд, аливаа хөлөг онгоц, шинэ барилга, бүтээн байгуулалтын нээлтийн ажиллагаанд, шинэ бүтээлийг шилтэй оргилуун дарсаар мялааж, замдаа осол эндэгдэлгүй, бартаа саадгүй зорилтот газраа хүрээсэй хэмээн хүсдэг. Лонхтой оргилуун дарсыг хагалснаар тухайн зүйлтэй учирч болох осол эндэгдлийг өөртөө авч ийнхүү хагарлаа хэмээн бэлэгшээдэг байна. Харин “Титаник” хөлөг онгоц, болоод дээр дурьдсан хөлөг онгоцуудын оргилуун дарсууд хагараагүй бөгөөд тэд бүгд болох аюулыг урьдчилан зөгнөсөн байх талтай юм.

Усан онгоцыг мялаах оргилуун дарс хагараагүй

9 Хараалтай хөлөг онгоц

Зохиолч Морган Робертсон (Morgan Robertson) Титаникийг сүйрэхээс 14 жилийн өмнө, урьд хожид байгаагүй, хэзээ ч үл сүйрнэ хэмээгдэж байсан “Титан” аварга том хөлөг онгоц, мөсөн уултай мөргөлдөж байгаа талаар бичсэн байдаг. Түүнчлэн энэхүү киноны гол дүр Рөүзийн зүүдэг хүзүүний зүүлтийг хараалтай ч гэсэн яриа байдаг аж.

Хараалтай хөлөг онгоц

10 Амжилтгүй болсон зохиол

Зохиолч Морган Робертсон (Morgan Robertson)-ны “Wreck Of The Titan” зохиол алдарт Титаник хөлөг онгоцны сүйрэл болохоос 14 жилийн өмнө буюу 1898 онд зохиогдсон ч, төдийлөн нэрд гараагүй юм. Гэвч Титаник хөлөг онгоц сүйрсний дараа тус зохиолыг муу ёр зөгнөсөн гэж үзэх хүмүүс ч цөөнгүй байсан юм. Хачирхалтай нь зохиол дээр бичигдсан зорчигчийн тоо, хөлгийг хэмжээ, аврах завьны тоо зэргүүд нь “Титаник”-тай яг ижил байсан гэдэг.

Амжилтгүй болсон зохиол

11 Сарнаас үүдэлтэй Титаникийн осол

“Титаник” хөлөг онгоцны ослын гол буруутан нь тэргэл сар байж болзошгүй талаар эрдэмтэд дэвшүүлсэн юм. Техасын их сургуулийн одон оронч, Дональд Олсений өгүүлснээр 1912 оны 1-р сарын 4-ны тэргэл сар ер бусын урсгалыг үүсгэж, Титаникийн чиглэж явсан зүгт мөсөн уулыг түлхсэн хэмээсэн байна. Тухайн өдөр гарсан сар зүгээр ч нэг тэргэл сар байгаагүй, сар энэ өдөр дэлхийтэй маш ойрхон зайд ирсэн ажээ. Дараагийн тохиол нь 2257 онд болохыг эрдэмтэд хэлсэн юм.

Сарнаас үүдэлтэй Титаникийн осол

12 Роберт Баллард, Титаникийг анх илрүүлсэн

1985 онд Роберт Баллард (Robert Ballard) хэмээх шумбагч, 100 жил усан дор гүн нойрссон Титаникийг анх олж, илрүүлсэн байна. Тэрээр хөлгийг дахин сэргээж, хамгаалах хэрэгтэй ч гэж байжээ. Чухам түүний нээлтээс хойш л Титаник хөлгийн тухай мэдээлэл олонд хүрч эхэлсэн юм.

Роберт Баллард, Титаникийг анх илрүүлсэн

13 Мөсөн уулыг хараагүй

Алсыг харахын тулд, хараа сайн байхын зэрэгцээ сайн дуран хэрэгтэй. Гэвч хөлөг онгоцон дээр ямар ч дуран байгаагүй, бөгөөд хэрэв дурантай байсан бол мөсөн уулыг арай эрт, хол байхад нь харж онгоцны чигийг өөрчлөн тойрч гарах боломж байсан болохыг судлаачид цохон тэмдэглэсэн байна. Түүнчлэн хөлгийн ахмад Эдвард Жон Смит (Edward John Smith) хөлөг онгоцтой ажилласан 37 жилийн чамгүй туршлагатай ахмад хэмээгдэж байсан ч, "Уайт Стар Лайн" компани буруу хүнээ сонгосон гэжээ. Тэрээр далайн ажлынхаа ихэнхийг далбаат хөлөг дээр ажиллаж өнгөрөөсөн бөгөөд хөлөг онгоцыг мөсөн уултай мөргөлдөх тэр агшинд, хамаг хурдаараа урагш явахыг тушааж, удалгүй сүйрлээр дууссаныг хэн хүнгүй мэдэх юм.  

Мөсөн уулыг хараагүй

521
таалагдаж байна

107
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()