Таны заавал үзэх ёстой түүхэн ховор зургууд

Зураг түүх өгүүлнэ... Улиран одсон цаг, хором мөч бүр бидэнд ухаарал, уянга хайрласаар байдаг нь гайхалтай. Тиймдээ ч бид өдгөө түүхийн гэрч болсон эдгээр сайхан гэрэл зургуудыг харж сууна. Ингээд та бүхэндээ өнгөрсөн үеийг өгүүлэх түүхэн ховор зургуудыг хүргэж байна. Таалан болгооно уу.

Таны заавал үзэх ёстой түүхэн ховор зургууд
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа

1

Осол, гэмт хэрэг, нас барсан иргэдийн зургийг авч гаршсан гэрэл зурагчин Артур Феллиг (Arthur Fellig)-ийн энэхүү зураг нийгмийг ихээхэн донсолгосон юм. Учир нь тухайн үед эрх бүхий хүмүүс, иргэдийг зураг авахуулах мөчид уйтгар гуниг бус, үргэлж инээмсэглэж байхыг шаарддаг байсан ажээ. Тиймдээ ч хэдийн найдваргүй болсон залууд эмч нар анхны тусламж үзүүлж байх зуур түүний найз бүсгүй, нүдний гунигаа нууж, инээмсэглэсэн юм. Кони арал, 1940 он

2

1948 оны ерөнхийлөгчийн сонгуулийн өнгө төрх

3

Жүжигчин Шарон Стоуны залуугийн төрх, 1983 он

4

1894-1917 онуудад хаан ширээг залгамжилж байсан, ОХУ-ын хамгийн сүүлчийн хаан 2-р Николасын охид. Зүүн гар талд байгаа охиныг Ольга (Olga), харин баруун гар талд буй морин цэргийн хувцастай охиныг Татьяна (Tatiana) гэдэг байжээ.

5

Ардын комиссарын зөвлөл, Петроград хот, ОХУ. 1918 оны 1-р сар

6

Хойд болон Өмнөд Вьетнамын дайнд амьд үлдсэн оршин суугчид, ийнхүү баяр хөөртэйгөөр уулзаж байна. Энэхүү дайн Вьетнам, Лаос, Камбожийн нутагт 1959 оноос 1975 оны 4 сарын 30 хүртэл үргэлжилсэн байдаг. Коммунист эвcлийн дэмжлэг бүхий Хойд Вьетнам, АНУ болон Зүүн Өмнөд Азийн Гэрээний Байгууллагын гишүүн орнуудын дэмжлэг бүхий Өмнөд Вьетнамын талуудын хооронд өрнөсөн юм.  1975 оны 5-р сар

7

ОХУ-ын баруун хойд хэсэг байх Мурманск хот бөмбөгдөлтийн дараа, 1942 он

8

Лондон хотын нарийн боовчин эр захиалга хүргэхээр явна, 1910 он

9

Ихэр цамхаг буюу дэлхийн худалдааны төвийн цамхагийн загвар. Эл зурагны баруун гар талд суугаа хүн бол тус барилгын загвар зохион бүтээгч Минору Ямасаки (Minoru Yamasaki) юм. 1964 он

10

Зураач Бродски (Brodsky) зурснаар ОХУ-ын хувьсгалч, коммунист улс төрч Владимир Ильич Ленин (Vladimir Ilyich Lenin) хөрөг зураг.

11

Гэрэл зурагчин Франтишек Кратки (Frantisek Kratky)-ийн дарсан 1896 онд ОХУ-ын сүүлчийн хаан 2-р Николасыг хаан ширээнд суулгах ёслолын үеийг дүрсэлсэн хөшөө дурсгалууд...Москва хот, 1896 он

12

Николь Кидман 16 насандаа, 1983 он

13

Уэльсийн гүнж Диана, та бидний Mr.Ben-ий дүрээр нь сайн мэдэх Английн нэрт инээдмийн жүжигчин Рован Аткинсон (Rowan Atkinson)-ий хамт, 1984 он.

14

Попын хаан Майкл Жексон (Michael Jackson), "Zenit-EM" маркын камер барьж буй нь, 1972 он

15

Хүүхдийн хүзүүг цэвэрлэх зориулалт бүхий сойзон багаж, 1950 он

16

Залуу улс төрч, Никита Хрущев (Nikita Khrushchev), анхны эхнэр Ефросинии (Euphrasinia)-ийн хамтаар

17

Социолизмын үеийн ОХУ-ын хүнсний дэлгүүр, 1990 оны 4-р сарын 27

18

Алдарт кино найруулагч Стивен Спилберг (Steven Spielberg), “Batman”-ны дүрийг бүтээсэн, Холливуудын нэрт жүжигчин Кристиан Бэйл (Christian Bale) нар, 1986 он

19

Алдартай кино жүжигчин Роберт Де Ниро (Robert De Niro), Москвагийн олон улсын кино наадмын үеэр, ОХУ-ын жүжигчин Олег Янковский (Oleg Yankovsky)-ийн хамтаар.

20

АНУ-ын Невада мужын Лас Вегас хотноо гэрлэлтээ цуцлуулах гэж буй хосууд, шүүхийн танхимд өөрсдийн өмч болох “Beanie Babies” хүүхдийн тоглоомыг хувааж буй нь. 1999 он

21

"Кавказад болсон явдал" инээдмийн киногоор нь илүүтэй мэдэх, ОХУ-ын үзэсгэлэнтэй жүжигчин, Наталья Варлей (Natalya Varley), 1966 он

22

Лос Анжелес хотын байшингийн дээвэр дээр, найрал дуулаач бүсгүйчүүд боксоор хичээллэж буй агшин. 1933 он

23

Москва хотын цагирган боовны үйлдвэр, 1967 он

24

Кока Кола ундааны сурталчилгаа. Өдгөө бид үүнийг улаан хувцастай Санта Клаус өвөөгөөр илүүтэй мэдэх юм. Венеци хот, 1960-аад оны сүүл үе.

25

Холливуудын хамгийн сайхан залуу, Оскарын шагналт жүжигчин Леонардо Ди Каприо (Leonardo DiCaprio), эцэг эхийнхээ хамтаар

26

ОХУ-ын алдарт жүжигчин Рената Литвинова (Renata Litvinova),1986 он

27

Уурхайчдын уулзалт, АНУ, Аризона муж, 1897 он

28

Парисын алдарт Нотр-Дамын сүм, 1952 он

29

Халдлага болсон мөчид хэрхэн биеэ авч явах сургалтын үеэр, Герман улс, Хамбург хот, 1963 он

30

ОХУ-ын алдартай жүжигчин Андрей Миронов (Andrei Mironov), Олег Даль (Oleg Dal) нар, 1960 он

31

Алдартай продюсер Сонни (Sonny), дуучин Шер (Cher), модель Твигги (Twiggy) нарын ховор агшин, 1967 он

32

Хирошима хотын атомын дэлбэрэлтээс сарын дараа, 1945 оны 6-р сар

33

Саран дээр хөл тавьсан анхны хүн Нейл Армстронг (Neil Armstrong), Цинциннати их сургуульд багшилж байх үеийн гэрэл зураг, 1974 он

34

Шилэн триконы сонголтууд...Москва хот, 1957 он

35

Английн нэрт дуучин, продюсер Дэвид Бовие (David Bowie) Сибир дэх аяллынхаа үеэр нойрсож буй нь, 1973 он

36

Нацист Германы чанга хатуу дэглэм, харгислалаараа алдартай, Вобеллин хорих баазын хоригдлууд,

37

Сан Франциско хотын ажилгүйдэлд нэрвэгдсэн залуус, ийнхүү сэлгүүцэж байгаа нь

38

АНУ-ын 35 дахь ерөнхийлөгч, Жон Ф. Кеннеди (John F. Kennedy)-г хөнөөсөн мэргэн бууч, Ли Харви Освальд (Lee Harvey Oswald), 1963 он

39

АНУ-ын анхны гоо бүсгүй шалгаруулах тэмцээний фото агшин, 1988 он

40

“Калигула” (Caligula) киноны зураг авалтын үеэр ийнхүү газарт булуулсан эр, 1976 он

41

1986 оны 4 сарын 26-нд, Украйн улсын нутагт орших Чернобылийн атомын цахилгаан станцад дэлбэрэлт болж, тус нутгаас 336 мянга гаруй хүмүүсийг нүүлгэн шилжүүлсэн юм. Эл ослын дараа, төрөлхийн генийн өөрчлөлттэй, гажиг хүүхдүүд ихээр төрөх болсны нэг жишээ бол энэ хүү юм.

42

Дуучин Лэди Гага буюу Стефани Жерманотта (Stefani Germanotta)-ийн хүүхэд ахуй нас.

43

Алдарт “Apple” компанийг үндэслэгч, Стив Жобс (Steve Jobs), охин Евагийн хамтаар, 2002 он

132
таалагдаж байна

7
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()