“Lexus RX 350”-ий шинэ загвар шуугиан тарьж байна

Таны нэр хүндийн баталгаа болоод зогсохгүй дотны найз тань ч болдог машинаа хэрхэн сонгодог вэ? Сүүлийн үед хүн бүрийн хүслэн болоод буй хамгийн чанартай, хурд хүч сайтай, үзэмж гоёмсог гэгддэг Японы алдарт “Toyota” компанийн "Lexus RX 350" машины 2016 оны шинэ загварыг та бүхэндээ танилцуулъя. Сүүлийн үед Монголчууд энэхүү төмөр хүлгийг ихээр сонгох болсон нь анзаарагдаж байна. Тиймээс ч та бүхэнд ач холбогдол ихтэй мэдээлэл болсон болов уу... 

“Lexus RX 350”-ий шинэ загвар шуугиан тарьж байна
Хаах
Сурталчилгаа

1

"Lexus RX 350" нь анх 2007 онд үйлдвэрлэгдсэн бөгөөд жил ирэх тусам хурд хүч, чанарын хувьд ахиж, орчин үеийн загваруудтай хөл нийлүүлсээр байгаа билээ. Тус машин нь олон улс тэр дундаа Европт худалдан авалт сайтай байгаа буюу нийт 2 саяыг борлуулсан байна. Харин 2016 оны RX 350 ямар болж өөрчлөгдсөн бол?

2

Тус машин нь V6 хөдөлгүүртэй, 295 морины хүчтэй, 4 хаалгатай бөгөөд үнийн хувьд 41,900 доллар байгаа аж. Нүүрэн хэсэг нь их загварлаг, чаминаас гадна хурц өнцөг бүхий дизайнтай. Мөн загварын шинэ шийдэл оруулж өгөн, хэлбэрийг илүү тодотгосон нь хэний ч нүдийг унагам аж.

3

Харин хажуу талаасаа хэлбэрийн хувьд шинэлэг, дэгжин бөгөөд гялалзсан мөнгөлөг өнгөтэй. Урьд урьдны RX 350-аа бодвол үзэмж сайтай болоод хурц өнцөгийг гаргаж өгчээ.

4

Аль ч талаас нь харсан харц булааж, хэн бүхний хүслэн болох нь гарцаагүй аж. Мөн RX 350 машин нь унасан хүн бүрийнхээ нэр хүндийн баталгаа болж олон жил эдэлгээ даах чадалтай гэнэ.

5

Мөн машины ар хэсэгт “F Sport”  хэмээн бичиж өгсөн ба энэ нь дээд зэрэглэлийн, өндөр чанартай спорт загварын машин гэдгийг нь илтгэдэг байна.

6

Харин ар хэсгийн баруун талд машины маркыг томоор дүрсэлж өгчээ.

7

Хос яндан суулгаж өгсөн нь ямар ч замыг саадгүй давах буюу бартаат замд зориулагдсан гэдгийг илтгэнэ.

8

Урд гэрэлний тухайд ярих юмгүй. Оройн цагаар явах тохиолдолд өдрийн гэрэлтэй замд явж байгаагаас онц ялгаагүй, замыг тань тодруулж өгөх болно.

9

Арын гэрэл нь ч мөн тод асах аж.

10

Шилэнд нь зөөлөвч болгон резинэн хавчуурга суурилуулж өгсөн.

11

Мэдээж тормос гишгэхэд арын жолоочид дохио өгөх хойд талын гэрлийг ч багтаахаа мартаагүй байна.

12

Дээд зэрэглэлийн  “Lexus” машин гэдгийг нь батлах үүднээс бүхий л “Lexus”-д байдаг тэмдгийг ч мөн машины хамар хэсэгт байрлуулсан аж.

13

Харин машины дотоод салон нь үнэхээр төгс юм. Машины хүрд, араа зэрэг бүхий л зүйлсийг арьсаар бүрж өгсөн.

14

Хурдны хянах самбар нь маш тунгалаг шилээр хийгдсэн, харьцангуй бат бөх чанартай.

15

Жижиг деталиудыг ч үл мартан, хамгийн сайн материалаар урлан, чанартайгаар нааж өгсөн.

16

Бүх зүйл таны мэдэлд байх бөгөөд дэлгэц нь аудио, Bluetooth холболттой, зам заагч гэхчилэн танд хэрэг болох бүхий л зүйлсийг өөртөө багтаажээ.

17

Чамин цэмцгэр дотоод үзэмж.

18

Сүүлийн үеийн машин бүрт суурилагдсан ухрах арааны камер RX 350-т ч бас бий.

19

Жолооч болон зорчигчдод тав тухыг дээд зэргээр мэдрүүлэх суудлын зохион байгуулалттай.

20

 “F Sport” загварын машин учир суудалны хувьд биед маш эвтэйхэн, зөөлөн байх аж.

21

Агааржуулах, сэрүүцүүлэх, халаах үүрэгт самбар нь цэмцгэр бөгөөд дэгжин загвартай.

22

Зөвхөн “Lexus” машинд байдаг дээд зэрэглэлийн, чамин цаг.

23

Яаралтай тусламж хэрэг болсон тохиолдолд та “SOS” товчыг дарахад л хангалттай.

24

Хаалганы бариулыг хүртэл өвөрмөц, чамин байлгахаа мартаагүй.

25

5 хүний суудалтай бөгөөд арын тээш хийх хэсгийн хэмжээ нь том тул ачаа бараа тээвэрлэх тал дээр санаа зоволтгүй аж.

26

Арын суудалд нь 2 том хүн эсвэл 3 хүүхэд суух боломжтой бөгөөд амралт, тав тухыг дээд зэргээр мэдрүүлнэ.

27

 Харин онгойдог дээвэр хэсэг нь арын суудалд сууж байгаа хүмүүст гайхалтай мэдрэмжийг олгох юм.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()