Камерт өртсөн сүнсний түүх (1-р хэсэг)

Бидний үзэх дуртай сэтгэл сэртхийлгэж, хамаг биеийн шар үс босгодог тэдгээр киноны заримыг үнэхээр л бодит, болсон явдлаас сэдэвлэн бүтээсэн гэдэг. Оюун ухаант хүний сэтгэлээс тийм хэрцгий, чих ч сонсож түвдэмгүй хэрэг гарна гэдэг үнэхээр аймшигтай зүйл. Тэгвэл бид та бүхэндээ өнгөрсөн үеийн аймшигт үйл явдлыг илтгэх түүхэн гэрэл зургуудыг цуврал болгон хүргэхээр шийдлээ.

Камерт өртсөн сүнсний түүх (1-р хэсэг)
Их ярихыг хүсвэл Smart Talk!
Хаах
Сурталчилгаа

1 Эмнэлгийн чөтгөр

Энэхүү зураг, нэгэн эмнэлгийн камерын бичлэгт үлдсэн бөгөөд яг л чөтгөрийг санагдуулам эв хавгүй биетэй, хар дүрс орон дээр хэвтэж байсан өвчтөний бие дээр зогсож байхыг нь буулгасан байна. Хожим энэхүү аймшигтай зургийг харсан хүмүүс, түүнийг эрлэгийн элч, чөтгөр хэмээсээр байсан аж. Учир нь энэхүү аймшигт үйл явдал болсноос хэдхэн хормын дараа, өвчтөн нас барсан байна. Магадгүй тэр, хэн нэгнийг үхэх болоход сүнсийг нь авч явдаг эрлэгийн элч юм болов уу?

Эмнэлгийн чөтгөр

2 Амитивиллягийн сүнс

1974 оны 11-р сарын 13-ны өглөө 23 настай, гэр бүлийн ууган хүү Роналд Дефео (Ronald DeFeao) 2 эрэгтэй дүү, 2 охин дүү, аав, ээжийгээ буудаж, амь насыг нь хөнөөсөн байна. Тэдний цогцсыг орон дээрээ буудуулсан байхад нь олсон байна. Энэхүү аймшигтай үйл явдал болох мөчид тэдний хөрш, буун дуу гарсан хэмээн цагдаад дуудлага өгч, хүүг цагдаа нар авч явсан аж. Хүү хожим өөрийн хийсэн аймшигтай үйлдлийг огт санахгүй байсан бөгөөд хэн нэгэн түүнд энэ аймшигтай хэргийг хий хэмээн шивнэсэн гэжээ. Тэдний байшинг удалгүй дуудлага худалдаагаар зарсан байна.

Амитивиллягийн сүнс

Шинэ гэрийн эздийг Кэти, Жорж гэдэг бөгөөд байшинд усан сан, машины гараж гэх мэт зүйлс багтсан маш уужим саруулхан зайтай байсан гэдэг. Хосууд нүүж орсны 28 дахь өдрөөс нь эхлэн гэрт хачирхалтай зүйлс болж, аймшигтай дүр зургууд үзэгдэх болжээ. Түүнээс хойш хосууд байшинг яаравчлан орхиж, өөр тийшээ нүүсэн байна. Таны харж байгаачлан эл зурган дээр нас барсан бяцхан хүүгийн төрх өрөөнөөсөө шагайж харагдана. Хожим энэхүү бодит үйл явдлаас сэдэвлэн “The Amityville Horror”  кино бүтээгдсэн билээ.

3 Купэрийн гэр бүлийн зурагт буусан дүүжлэгдсэн сүнс

Харахад л хамаг биеийн шар үс босож, жихүүдэс хүргэм энэхүү зургийг, 1950-аад оны үед АНУ-ын Техас мужид даржээ. Куперын гэр бүл нэгэн хуучин байшинд нүүж орсныхоо баярыг тэмдэглэж, ийнхүү зургаа даруулсан бөгөөд тэдэн дээр нэгэн урилгагүй зочин ирсэн нь таазнаас дүүжлэгдсэн эрийн нүд хальтрам бие байлаа. Хожим эл зургийг шинжлэн үзэхэд байшингийн хуучин эзэд учир битүүлгээр алга болсон гэгдэж байжээ. Магадгүй тэд харамсалтайгаар дүүжлэгдэж, хорвоог цаг бусаар орхисондоо сүнс нь өнөөг хүртэл хуучин гэртээ хургасаар байж болох юм.

Купэрийн гэр бүлийн зурагт буусан дүүжлэгдсэн сүнс

4 Шүүхийн байшинд хургасан сүнс

Таны харж байгаачлан цонхны шилэн дээр туссан хачирхалтай царайг хүмүүс янз бүрээр л тайлбарлахыг оролддог. Ихэнх хүмүүс тэрхүү царайг Иргэний дайны үед амьдарч байсан Хенри Веллс хэмээх нэгэн боолын сүнс байж магадгүй хэмээн таамаглаж байна. Тэрээр энэхүү шүүхийн байранд амьдаараа шатаж үхсэн бөгөөд тус байшингийн дахин төлөвлөлтйн үеэр ийнхүү цонхны цаанаас төрх нь бүдэгхэн үзэгдсэн байна.

Шүүхийн байшинд хургасан сүнс

5 Кентаки мужийн хий үзэгдэл

Хүмүүс сүнс, хий үзэгдлийн талаар маш олон таамаг, үндэслэлийг дэвшүүлдэг. Тэрчлэн тэдгээр зүйлсэд итгэхэд бэрх ч, таны харж байгаа энэхүү гэрэл зургийг Кентаки мужийн нэгэн гүүрэн дээр авчээ. Хожим тэрхүү гүүрийг хүмүүс сүнстэй гүүр хэмээдэг болсон. Учир нь эл зурган дээр гарсан цагаан даашинзтай бүсгүй хүний дүрсийг 1960-аад оны үед амьдарч байсан, эр нөхрөө гүүрнээс түлхэж амийг нь хөнөөсөн сэтгэцийн эмгэгтэй бүсгүй мөн байна хэмээн оршин суугчид нь баталж байгаа юм. Тэр эмгэнэлт явдлын дараа бүсгүй өөрийгөө гүүрнээс дүүжилж амиа хорложээ.

Кентаки мужийн хий үзэгдэл

6 “Waverly Hills” зочид буудлын сүнс

Америкийн хамгийн алдартай сүнстэй газруудын нэг бол “Вэверли Хиллс” зочид буудлын балгас болсон байр юм. Нэгэн судлаач эл буудалд судалгааны ажлаар хэд хэдэн зураг дарж, хожим тэднийгээ үзтэл нүдэндээ ч итгээгүй гэнэ. Учир нь зурган дээр нэгэн бүсгүйн дүрс тодоос тод буусан байх бөгөөд яг тухайн үед, тэрхүү газар ажиллаж байсан Мэри Ли (Mary Lee) хэмээх бүсгүйтэй тун адилхан байгааг хэлсэн байна.

“Waverly Hills” зочид буудлын сүнс

Анх энэхүү барилга 1924 онд эмнэлгийн зориулалтаар баригдаж байсан ч, хожмоо зочид буудал болгон, харин өдгөө хаягдаж хоцорсон юм. Эмнэлэг ажиллаж байх хугацаандаа өвчтөнгүүдэд хууль бус эмийн эмчилгээ хийж, улмаар 64 мянга орчим хүн үхсэн байдаг. Өдгөө эл газарт хэн нэгэн ярих чимээ дуулдаж, хүүхдүүд шатан дээр гүйлдэх, хэн нэгэн гэнгинэн уйлах чимээнүүд байнга сонсогддог гэнэ. Уг зурган дээрх Мэри Ли хэмээх бүсгүй тухайн үед эмнэлэгийн сувилагчаар ажилладаг байгаад 29 насандаа хөл хүнд болж, нөхөртөө хаягдсандаа амиа егүүтгэсэн ажээ.

7 Усанд живсэн далайчдын сүнс

1924 онд Эс Эс Вотертаун (S.S. Watertown) хөлөг онгоц Мексикийн эргийн ойролцоох тэнгист живсэн байна. Үүнээс хэдэн өдрийн дараа очсон аврагчдын баг усан доторх хөлөг онгоцны зургийг авсан ажээ. Тухайн үедээ анзаараагүй өнгөрсөн боловч аврагчдын зургийг ажиж суусан эрдэмтдийн баг, хөлгийн хананд тус хөлөг онгоцны амь үрэгдсэн гишүүдийн хоёрынх нь царай байгааг анзаарч, цочролд оржээ. Усан дотор авсан энэхүү зургийг учрыг эрдэмтэд өнөөг хэр нь тайлж чадахгүй байгаа юм.

Усанд живсэн далайчдын сүнс

8 Рэйнхем тэнхимийн хатагтай

Энэхүү зургийг Английн Норфолк дахь Рэйнхэмийн харшид 1936 онд авсан юм. Хатагтай Брауны энэхүү хөрөг зураг нь урьд өмнө авч байгаагүй хамгийн алдартай сүнсний зургаар нэрлэгддэг. Түүнийг 1700-аад оны эхээр нөхөртөө шатаалгуулсан гэж ярьдаг бөгөөд, түүнийг Лорд Вартон (Lord Wharton) хэмээх эрийн нууц амраг байсан тул нөхөр нь хардаж, өрөөндөө цоожилж явдаг байсан ч гэдэг. Хожим 400 жилийн түүхтэй эл байшингаар нэгэн судлаач эр зочилж, зураг дарахад хатагтай Брауны энэхүү дүрс өөдөөс нь тулгарч, нүднийх нь оронд хоёр хар нүх байсан гэж зурагчин өөрөө дурсчээ.  

Рэйнхем тэнхимийн хатагтай

9 Бяцхан охины сүнс

Эндрюс (Andrews) хатагтай 1940-өөд оны үед, 17-хон настайдаа хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн охин Жойс (Joyce)-ынхоо булшин дээр иржээ. Тэрээр энэ зургийг дарахад ямар ч сүнс сүүдэр харагдаагүй бөгөөд хожмоо охиных нь булшин дээр бяцхан хүүхэд яг л зураг авахуулах гэж байгаа мэтээр инээмсэглэн камер руу ширтэж суугаа төрхийг олж харсан гэдэг. Тэрээр энэхүү зургийг хараад маш ихээр цочирдсон бөгөөд охины багын төрх байж болох юм хэмээсэн ч,  итгэлтэй биш байгаа гэнэ.

Бяцхан охины сүнс

10 Фредди Жексоны хий үзэгдэл

Фредди Жэксон (Freddie Jackson) нь дэлхийн I дайны үед Их Британий Хатан хааны агаарын нисэх хүчинд алба хааж байсан механикч бөгөөд 1919 онд онгоцны сэнсэнд цохиулж нас баржээ. Түүнийг нас бараад хоёр өдөр өнгөрсний дараагаар тэдний эскадрилийн хамт олон түүний дурсгалыг хүндэлж ийнхүү зургаа татуулсан аж. Гэвч хамгийн хачирхалтай нь зурагт түүний сүнсийг, дотны анд ажлын хамтрагчийнхаа дэргэд инээмсэглэсэн байхыг олж харжээ. Хэн ч харсан ил тод дүрслэгдсэн түүний энэхүү зургийг харсан хүн нас барсан гэж бодохгүй нь ойлгомжтой.

Фредди Жексоны хий үзэгдэл

258
таалагдаж байна

44
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()