Өнөөг хүртэл нууц нь тайлагдаагүй хачирхалтай зүйлс

Бидний амьдарч буй гараг дээр хүн төрөлхтний түүхтэй хамт, олон зуун тайлагдашгүй нууцууд оршин бий байдаг билээ. Түүнийг олж мэдэхийг хүссэн судлаач, шинжээч нар өөрсдийнхөө амьдралыг тэр чигт нь зориулж судалдаг боловч учрыг нь олж чадалгүй үлдээсэн нь ч бас байх юм. Ингээд та бүхэндээ хэний ч олж мэдээгүй, өдгөө ч нууц хэвээр үлдэж, хүн төрөлхтөний гайхшралыг төрүүлсээр ирсэн 10 нууцыг танилцуулъя.

Өнөөг хүртэл нууц нь тайлагдаагүй хачирхалтай зүйлс
Хит кинонууд 50% хямдарлаа!
Хаах
Сурталчилгаа

1 Жэк Дэ Риппер (Jack the Ripper)

Тэр бол 19-р зууны сүүлчээр Английн Уайтчепел дүүрэг хавьцаа олон эмэгтэйн амийг бүрэлгэсэн аймшигт цуврал алуурчин юм. 1888 оны 8-11 дүгээр сар хүртэлх 3 сарын хугацаанд л гэхэд тэрээр 5 бүсгүйн амийг бүрэлгэсэн бөгөөд нийтдээ 11 хохирогч түүний гарт амиа алдсан билээ. Мөрдөгчид түүнийг зогсоо чөлөөгүй хайж, эрэн сурвалжилж байсан боловч юу ч олж мэдсэнгүй. Тухайн үед цагдаагийн ажилтнуудад нэгэн захидал ирсний дотор нь хохирогчдын элэг, уушиг зэрэг эрхтнүүдийн хамтаар Жэкийн нэр байжээ. Тэр ямар хүн байсныг, ямар шалтгаанаар хүний амь, тэр дундаа бүсгүй хүнийг амийг зэрлэгээр хөнөөдөг байсныг хүмүүс одоо хүртэл гайхан, магадгүй түүнийг хүн биш юм болов уу? гэж боддог байна. Хожим нь тус аймшигт алуурчнаас сэдэвлэн цуврал кино бүтээгдсэн байдаг.

Жэк Дэ Риппер (Jack the Ripper)

2 Эл Дорадо (El Dorado)

1500-аад оны үед Бразилийн нэгэн ойн гүнд бүхэлдээ алтаар бүрхэгдсэн хот байдаг хэмээх яриа дэлгэрээд байв. Иймд Английн нэрт судлаач, аялагч Пэрси Харрисон Фосетт (Percy Harrison  Fawcett) үүнийг олж мэдэхээр эцэс төгсгөлгүй аян замдаа гарчээ. Тэрээр явсаар домог болон дэлгэрээд байсан алтан хотыг олж нээсэн боловч удалгүй үл мэдэгдэх шалтгаанаар амь эрсэдсэн юм. Түүний дараа олон судлаачид тус газрыг эрж хайн явсан боловч ямар нэгэн зүйл ололгүй буцсан гэдэг. Харин сүүлд “Эл Лорадо”-ийн түүх, домгоос сэдэвлэн олон сайхан уран бүтээл гарсан билээ. Бид бүхний хамгийн сайн мэдэх бүтээл бол "Эл Дорадо хүрэх зам" хэмээх хүүхэлдэйн кино юм.

Эл Дорадо (El Dorado)

3 Ариун тагш (Holy Grail)

Есүс Христийн эдэлж, хэрэглэж байсан тагш хэмээн Христийн шашинтнууд итгэж явдаг байна. Энэ нь маш их хүчтэй бөгөөд аз жаргал, үүрдийн залуу нас тэр байтугай хоол хүнсийг ургуулдаг хэмээх домогтой. Гэвч өнөөг хүртэл ийм зүйл үнэхээр байдаг эсэхийг баталсан тоймтой мэдээлэл алга ажээ. 

Ариун тагш (Holy Grail)

4 Пасха арлын чулуун тогтоц

“Моай” гэх тус чулуун тогтоцыг эртний Полинезчууд бүтээсэн хэмээн үздэг. Гэхдээ тус хүн дүрст чулуун баримлуудын чулууг олон бээрийн хол газраас тээвэрлэн авчирч урласан гэх бөгөөд нэг чулуу нь л гэхэд 20 тонн жинтэй тул үүнийг хэрхэн зөөж, авчирсан болоод яаж урласан  гэх зэрэг нь өдгөө болтол судлаачдын гайхшралийг төрүүлсээр байгаа юм.

Пасха арлын чулуун тогтоц

5 Бермудын гурвалжин

Газар зүйн байрлалын хувьд АНУ-ын Флорида муж болон Поуртэ Рикогийн голд байрладаг “Үхлийн гурвалжин” гэгддэг нууцлаг газар нь олон тооны нисдэг болон хөлөг онгоцыг сүйрүүлэн, хэдэн зуун хүний амь насыг авч одсон гэдгээрээ хүн бүрийн айдсыг төрүүлдэг. Үүний нууцыг тайлах гэж оролдсон олон эрдэмтэн, судлаач нар байдаг боловч яг баттай мэдээлэл үгүй, ердөө таамаглал төдий зүйлсийг л дэвшүүлсээр байгаа билээ. Бермудын гурвалжингийн талаар сонирхолтой мэдээллийг ЭНД дарж үзнэ үү. 

Бермудын гурвалжин

6 Үл танигдах нисдэг биет

1950-аад оноос эхлэн дэлхий дээр үл танигдах нисдэг биетүүд үе үе үзэгдэх болсон билээ. Хүмүүс үүнийг харь гарагийнхан хэмээн таамаглаж, өөр өөрсдийнхөөрөө дүгнэж байв. Гэтэл АНУ-ын засгийн газар үүнийг өөрийн улсын агаарын хүчний нисдэг тэргүүд хэмээн мэдээллэсэн  байдаг. Харин үүнд итгэх хүн ховор байсан юм. 

Үл танигдах нисдэг биет

7 Наскагийн зурвас

Энэ нь Перу улсын Наскагийн цөлд байрлах хачирхалтай хэлбэрт  зургууд юм. Эдгээр зураг нь 80 км гаруй үргэлжилсэн байдаг бөгөөд үүнийг хүн төрөлхтөн хэрхэн зурж, хэдий хэрийн хугацаа зарцуулсан зэрэг нь өдгөө ч нууц хэвээр аж. Мөн тус өвөрмөц зургууд нь байгаль, амьтан дэлхий зэргийг бэлгэдэж хойч үедээ эх дэлхий, байгаль орчноо хайрлан хамгаалж явахыг захисан байх хэмээн олон хүмүүс таамагладаг гэнэ.

Наскагийн зурвас

8 Болор гавал

Эртний Индианчуудын домогт өгүүлснээр бол тус гавал 13 ширхэгээс бүрдэх бөгөөд нэгэн дор цугларахад дэлхийн төгсгөлийг авчрах болно хэмээжээ. Мөн тус гавлууд нь АНУ, Мексик, Монгол, Бразил, Төвд болон Франц зэрэг орнуудаас олдсон бөгөөд цэвэр болроор урласан, маш нарийн хийцтэй тул хүний гараар бүтээх боломжгүй хэмээн судлаачид тогтоожээ. Мөн үүнийг байгалийн бүтээл, харийнхны хүн төрөлхтөнтэй харилцах гэсэн оролдлого гэх мэт таамаглалууд ихээр байсан юм. 

Болор гавал

9 Коста Рикогийн чулуун бөмбөрцөгүүд

Олон тооны тус чулуун бөмбөрцөгүүд нь 16 тонноос эхлэн янз бүрийн жин, хэмжээтэй байдаг байна. 1940-өөд онд нэгэн архелогийн багийнхан малтлага хийж яваад тус чулуунуудыг олж, олон нийтэд нээн танилцуулсан байна. Харин эдгээр асар том хэмжээтэй, дугуй чулуун бөмбөрцөгүүдийг ямар шалтгаанаар, яах гэж, хэн хийсэн нь өнөөг хүртэл асуулт болон үлдсэн юм.

Коста Рикогийн чулуун бөмбөрцөгүүд

10 Эртний сансрын нисгэгч

Эртний хүмүүс сансарт нисэх нь бүү хэл энэ ертөнцийн талаар ямар нэгэн ойлголтгүй байсан хэмээн шинжээчид дүгнэдэг билээ. Гэтэл тухайн үеийн уран зураг болон хадны сүг зураг дээр сансрын нисгэгчийг дүрсэлсэн байдаг. Магадгүй тэд ирээдүйг зөгнөсөн юм болов уу?

Эртний сансрын нисгэгч

345
таалагдаж байна

20
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()