Их сургууль төгсөөгүй тэрбумтнууд

Өнөөгийн нийгмийн шалгуураар бол хүмүүс амжилттай, одтой явахын тулд заавал их дээд сургууль төгссөн байх ёстой. Тэрчлэн их сургуулиа төгсөөгүй хүн ирээдүйд хоолоо олж идэхгүй хэмээн боддог бол бидний танилцуулах эдгээр хүмүүс их сургуулиа төгсөж чадаагүй юм. Тэд зүгээр л өөрсдийн хүсэл мөрөөдлийг дагаж, зөн совиндоо итгэж, өөрийгөө хөгжүүлсээр өнөөгийн эрх мэдэл, амжилтанд хүрч чаджээ. Гэхдээ энэхүү мэдээллээр бид та бүхэнд буруу ухуулга өгч, сурталчлах гэсэнгүй. Ингээд та бүхэндээ их сургууль төгсөөгүй ч, дэлхийг өөрчилсөн тэрбумтнуудыг танилцуулж байна.

Их сургууль төгсөөгүй тэрбумтнууд
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа

10 Гейб Невэл - 1.26 тэрбум $

“Valve Corporation” корпорацийн үүсгэн байгуулагч энэ эр видео тоглоомын ертөнцөд хувьсгал хийн гарч ирсэн сүйхэйтэй нэгэн бөгөөд бүх цаг үеийн хамгийн шилдэг, гайхалтай видео тоглоомуудыг бүтээжээ. Тэрээр Хорвардын их сургуульд суралцаж байсан ч, төд удалгүй сургуулиа хаяж, өөрийн хүсэл сонирхлын дагуу ажиллах болсон юм.  Гейб Невэл нь, “Microsoft” компанид ажилд орж,  тэндээ 13 жил ажилласан юм. Чухам тэндээс л түүний амжилтын гараа эхэлсэн гэхэд болно. Улмаар 1996 онд өөрийн компанийг байгуулсан аж.

Гейб Невэл - 1.26 тэрбум $

9 Жек Дорси - 2.5 тэрбум $

Жек нь Twitter.com сайтыг үүсгэн байгуулснаар  өдгөө ашиг орлогоороо тэрбумтны эгнээнд багтаж чаджээ. Тэрээр хүүхэд байхаасаа л компьютер, тэр дундаа програм хангамжийн чиглэлд сонирхолтой байсан бөгөөд ахлах сургуулиа төгсөөд, “Миссури” их сургуульд элсэн оржээ. Гэвч төд удалгүй Нью-Йоркийн их сургуульд шилжин суралцаж, сурч байх хугацаандаа “Твиттер” сайтыг нээх санаагаа олсон байна. Улмаар тэрээр сургуулиа төгсөлгүй хаяж, өөрийн санааг бодит болгон хэрэгжүүлэх тал дээр хамаг анхаарлаа төвлөрүүлсэн гэдэг. Өдгөө Твиттер сүлжээ нь дэлхийн хамгийн том вэб сайтаар нэрлэгддэг бөгөөд ашиг орлогоороо ч мөн дээгүүрт жагсдаг ажээ.

Жек Дорси  - 2.5 тэрбум $

8 Шон Паркер - 2.7 тэрбум $

Шон Паркер (Sean Parker) нь “Napster” хэмээх дуу хөгжмийн сайтыг иргэдэд нэвтрүүлсэн бөгөөд энэ нь түүнд асар их амжилт, нэр хүнд, хөрөнгийг авчирсан юм. Тэрээр хүүхэд байхаасаа л програмчлал болон хакерын ур чадварт суралцахыг хүсдэг байж. Тиймдээ ч 16-хан насандаа, өөрийн ур чадварын хүчээр Холбооны мөрдөх товчоотой хамтран 500 гаруй хууль бус компанийг хакердаж, түүнээсээ жилд 80 мянган долларыг олсон байна. 

Шон Паркер - 2.7 тэрбум $

7 Стивен Спилберг - 3.6 тэрбум $

Бүх цаг үеийн хамгийн алдартай кино бүтээгчдийн нэг, шилдэг найруулагч Стивен Спилберг (Steven Spielberg) “Шиндлерийн бүртгэл”, “Юрийн галавын цэцэрлэгт хүрээлэн”, “E.T”., гэх мэт маш олон адал явдалт, түүхэн, уран зөгнөлт кинонуудыг бүтээсэн. Тэрээр хүүхэд байхаасаа л маш бүтээлч, адал явдалд дуртай нэгэн байв. Тиймдээ ч, өсвөр наснаасаа эхлэн хэсэг найзуудын хамт сонирхлынхоо дагуу кино хийх болжээ. 16 насандаа эцгийнхээ өгсөн мөнгөөр хамгийн анхны бүрэн хэмжээний болох “Firelight” уран сайхны киногоо бүтээсэн нь тухайн үедээ л чамгүй нэрд гарч, бүр орон нутгийн кино театраар ч тавигдсан байдаг. Улмаар ахлах сургуулиа төгссөний дараа Калифорни мужийн их сургуульд элсэн суралцсан боловч, “Universal Studios”-той 7 жилийн гэрээ байгуулах хүсэлт ирснээр уран бүтээл хийх хүсэлдээ хөтлөгдөн сургуулиа орхижээ. Ийнхүү түүний амжилтын гараа эхэлж, өдгөө тэрээр 3.6 тэрбум долларын эзэн болж чадсан юм.

Стивен Спилберг  - 3.6 тэрбум $

6 Ралф Лаурен - 7.1 тэрбум $

Тэр бол “Ralph Lauren” корпорацийн үүсгэн байгуулагч, загварын ертөнцийн хамгийн алдартай зохион бүтээгчдийн нэг юм. Ралф нь хүүхэд байхаасаа л маш идэвхитэй, сэргэлэн хүүхэд байжээ. Магадгүй энэ зан нь л түүнийг амжилтанд хүрэхэд хамгаас илүүтэй нөлөөлсөн болов уу. Тэрээр ахлах сургуульд байхаасаа л өөрийн хийсэн загварлаг зангиаг ангийнхандаа зарж, халаасны мөнгөө олдог байв. Ийнхүү ахлах сургуулиа дүүргэсний дараа “Барух коллеж”-д элсэн суралцаж, хажуугаар нь өөрийн бизнесийг эхлүүлсэн байна. Улмаар 2 жилийн дараа сургуулиа орхиж, цэрэгт элсчээ. Цэргээс халагдаж ирээд өөрийн зангианы компанийг байгуулж, түүнийгээ хөгжүүлсээр “Поло” брэндийг үүсгэн байгуулжээ.

Ралф Лаурен  - 7.1 тэрбум $

5 Майкл Делл - 18.7 тэрбум $

Өнөө цагийн хамгийн алдартай, амжилттай яваа бизнесийн магнат, хөрөнгө оруулагчдын нэг Майкл Делл (Michael Dell) мөн л хүүхэд байхаасаа бизнесийн ертөнцөд хөл тавьжээ. Өсвөр насандаа цагийн ажил хийж олсон мөнгөөрөө нэгэн хувьцаанд хамгийн анхныхаа хөрөнгө оруулалтыг хийсэн гэдэг. 15 насандаа анх компьютертэй болж, өөрийн хүсэл сонирхлыг хөгжүүлсээр “Dell” компанийг байгуулжээ. Тэрээр хэдий Техасын их сургуульд суралцаж байсан ч, мөн л удалгүй сургуулиа хаясан юм. Майкл Делл өдгөө дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтын 50-д бичигдэж байна.

Майкл Делл - 18.7 тэрбум $

4 Шелдон Адельсон - 28.7 тэрбум $

Хамгийн шилдэг бизнесийн магнат, нөлөө бүхий бизнесмэн Шелдон Адельсон (Sheldon Adelson) нь “Las Vegas Sands” казиногийн гүйцэтгэх захирал юм. Тэрээр хэдий ядуу тарчиг амьдралаас амжилтын гараагаа эхэлсэн боловч, бага байхаасаа л их хөдөлмөрч, ажилсаг хүүхэд байжээ. 12 наснаасаа сонин зарж, өөрийн бизнесийг эхлүүлж улмаар ахлах сургуулиа төгсмөгц, Нью-Йорк хотын коллежид элсэн орсон байна. Удалгүй 2 жилийн дараа сургуулиа орхиж, цэрэгт явсан ч бизнесээ орхиогүй юм. Тэрээр амьдралынхаа туршид 50 төрлийн бизнес хийж үзсэн ч, түүний өнөөгийн карьерыг орлох ажил байгаагүй ажээ. Хүн бүрийн хүсэл сонирхол, авьяас чадвар өөр гэж энэ дээ. Өдгөө Шелдон Адельсон аль хэдийн 28.7 тэрбум долларыг хуримтлуулж чадсан билээ.

Шелдон Адельсон - 28.7 тэрбум $

3 Марк Цукерберг - 34.8 тэрбум $

Бүх цагийн хамгийн алдартай, залуу тэрбумтнуудын нэг Фэйсбүүкийг үндэслэгч Марк Цукерберг (Mark Zuckerberg), хүүхэд байхаасаа л компьютер, програм хангамжид үнэхээр сонирхолтой байжээ. Ахлах сургуулиа төгссөний дараа, Харвардын их сургуульд элсэн суралцсан боловч дундаас нь хаясан байна. Учир нь тэрээр одоогийн энэхүү бизнесийн санаагаа олсон бөгөөд түүнийгээ улам хөгжүүлсээр өнөөгийн амжилтандаа хүрсэн юм. Тэрээр өдгөө хэдийн 34.8 тэрбум долларын орлоготой болж, залуу тэрбумтнуудын эгнээг тэргүүлж байна. 

Марк Цукерберг  - 34.8 тэрбум $

2 Ларри Эллисон - 54.9 тэрбум $

Алдартай програмист, интернэт бизнес эрхлэгчдийн нэг Ларри Эллисон (Larry Ellison), хүүхэд байхдаа шинжлэх ухаан, танин мэдэхүй, математикийн хичээлдээ гаргууд сайн байжээ. Тэрээр ахлах сургуулиа төгссөнийхөө дараа Иллинойн их сургуульд суралцаж, тэр хугацаанд эх нь золгүй тохиолоор нас барснаас болж, сургуулиа орхисон байна. Жилийн дараа тэрээр Чикагогийн их сургуульд явахаар шийдсэн ч, санхүүгийн байдлаас болж Калифорни муж руу нүүжээ. 1977 онд "Oracle" корпорацийг байгуулж, өдгөө 54.9 тэрбум долларын хөрөнгөтэй болсон юм. Тэрээр одоогийн байдлаар дэлхийн хамгийн баян хүний 5-т жагсаж бичигдэж байна.

Ларри Эллисон  - 54.9 тэрбум $

1 Билл Гейтс - 80.4 тэрбум $

“Microsoft” корпорацийг үүсгэн байгуулагч, дэлхийн хамгийн баян Билл Гейтс (Bill Gates) ч мөн адил коллежоо төгсөж чадаагүй юм. Хүүхэд байхаасаа л компьютерт сонирхолтой байсан учраас өөрийн хүсэл сонирхлыг хөгжүүлсээр өнөөгийн амжилтанд хүрч чаджээ. Тэрээр Пол Аллен (Paul Allen) хэмээх сонирхол нэг залуутай танилцаж нөхөрлөсөөр, хамтдаа хатуу бүхнийг даван туулж ийнхүү өөрсдийн компанийг байгуулсан байна. Тэд хоёул их сургууль төгсөөгүй юм.

Билл Гейтс  - 80.4 тэрбум $

Танд энэ мэдээ таалагдсан бол доорх линкээр орж үзнэ үү. 

~ Дунд сургууль төгсөөгүй 10 тэрбумтан ~

83
таалагдаж байна

6
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()