Сексийн үеэр гаргадаг тэнэг алдаанууд

2016-04-01, 10:40
34,789

Бид та бүхэндээ хосуудын харилцааг гал халуун, эсвэл бүр үнс нурам болгох хүчтэй ор хөнжлийн явдлын талаар хүргэж байна. Зарим үед эрчүүд санаачлагыг гартаа авч байна гээд эсрэгээрээ байдлыг бүр ч дордуулж орхидог. Түүнчлэн бүсгүйгээ боол мэт өөртөө "үйлчлүүлчихээд", дуг нойрондоо дугжирч өнждөг бол бидний бэлтгэсэн мэдээлэлд анхаарлаа хандуулна уу.

Сексийн үеэр гаргадаг тэнэг алдаанууд
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа

1 Амиа бодох

Та арай хайртай бүсгүйдээ жаахан хүү мэт эрхэлчихээд, түрүүлээд унтчихдаг юм биш биз? Шөнө бүр ийнхүү амиа боддог бол бүсгүй тань халамж хүссээр, нэг л мэдэхэд хөндийрсөн байх вий. Хосуудын аз жаргал харилцан итгэлцэл, хүндлэл дээр тогтдог. Тиймээс хоёр биедээ халамж анхааралтай байж, юу хүсч байгааг нь мэдрэхийг хичээгээрэй.

Амиа бодох

2 Биеэ барих

Шөнийн ажлын үеэр хосууд хэн хэн нь илэн далангүй байж, "ичих" хэмээх ойлголтыг толгойноосоо авч хаях хэрэгтэй. Учир нь тэрхүү зүйл хосуудын харилцаанд шууд биш ч, цаашдаа дам нөлөөлсөөр улмаар ямар ч сексийн хүсэлгүй болох эрсдлийг дагуулж байдаг. Тиймээс хосууд хоорондоо сайтар ярилцаж, яавал хамтрагчид тань илүү таатай байгааг асууж, аль болох нээлттэй, илэн далангүй байгаарай.

Биеэ барих

3 Гарын алгаа долоох

Энэ нь нэг төрлийн дохионы хэл гэж ойлгож болно. Учир нь олон нийтийн газар байхад хэн нэгэн аятайхан бүсгүй, залуу руу тань хараад алгаа долоовол тэр таныг хүсэж байгаагийн илрэл ажээ. Мэдээж иймэрхүү дохио зангааг олны нүдэн дээр ил үйлдээд байх нь хүмүүс тухайн хүнийг гаж донтон мэтээр хардаг байна. Тиймээс болгоомжтой байх нь чухал шүү.

Гарын алгаа долоох

4 Хүсэхгүй байгаа мэт царайлах

Залуу минь та хэн нэгэн аятайхан бүсгүйг болзоонд урьчихаад, нэг оронд орох болоход биеэ барьж, хүйтэн царайлан балмагддаг юм биш биз? Ингэх нь бүсгүйчүүдийн хувьд яг л юу ч мэдэхгүй бяцхан жаалыг хүчээр өвөртөө оруулах гэж байгаа мэт санагддаг байна. Тиймээс нэгэнт таалагдсан бүсгүйтэйгээ шөнийг өнгөрөөх болсон бол санаачлагыг гартаа авч, юу чаддагаа харуулах хэрэгтэй. 

Хүсэхгүй байгаа мэт царайлах

5 Идэвхигүй байх

Зарим үед бүсгүйчүүд шөнийн ажилдаа маш идэвхигүй байж, юун түрүүнд унтахыг л хичээдэг. Мэдээж өдрийн туршид маш ачаалалтай ажиллаад ядарсан үед, унтаж амрахыг илүүд үзэх нь бий. Гэвч үргэлж иймэрхүү шалтгаанаар хамтрагчаа уйдаавал, түүнийг өөрөөсөө түлхэж байгаагаас өөрцгүй хэрэг болох юм. 

Идэвхигүй байх

6 Унтлагын өрөө рүү хоол хүнс авч орох

Романтик, эротик кинонууд дээр хамтрагчаа уйдаахгүй, өвөрмөц сайхан мэдрэмжийг өгөхийн тулд ямарваа нэг амттан, шингэн зүйлсийг ашигладаг. Энэ нь хэдийгээр сайхан мэт санагдаж байж болох ч, нэг буруудвал хэрүүл маргаан, доромжлолоор дуусна гэдгийг ч анхаараарай. Тиймээс иймэрхүү эрсдэлтэй зүйлсийг хийхээр шийдсэн бол сайтар бэлдэх, мэдрэмжтэй байх хэрэгтэй юм.

Унтлагын өрөө рүү хоол хүнс авч орох

7 Төмсгийг нь хүчтэй базлах

Зарим үед бүсгүйчүүд хүсэл тачаалдаа хэт автаж, залуугийнхаа төмсөгнөөс хүчтэй базаж орхидог. Энэ нь мэдээж тухайн бүсгүйдээ кайфтай санагдаж болох ч, харин хамтрагчид тань тэсэхийн аргагүй өвдөлт мэдрүүлдэг байна. Тиймээс шөнийн жаргалыг чинь үгүй хийж, хормын дотор л бүхнийг нураах эрсдэлтэй. Харин зөөлхөн базалт, гар шүргэх төдийд бол ямар ч эрсдэл байхгүй. Энэ бүхэнд зөвхөн мэдрэмж л чухал юм. 

Төмсгийг нь хүчтэй базлах

8 Шинэ зүйл туршиж үзэх

Хосуудын харилцааг үргэлж шинэхэн хэвээр нь байлгаж, аз жаргалтай болгодог зүйл бол орондоо шинийг туршиж үзэх явдал юм. Ингэх нь эхэндээ ичмээр санагдаж болох ч, хуучин уйтгартай байдлаараа үргэлжилвэл дур хүсэл амархан хөрөх аюултай байдаг ажээ.

Шинэ зүйл туршиж үзэх

9 Утасныхаа вибраторыг ашиглах

Энэ бол хамгийн бохир арга гэж хэлмээр байна. Мэдээж  тусгай зориулалтын чичрэгч төхөөрөмж ашиглавал өөр хэрэг. Гар утсанд асар их нян бактери агуулагдаж байдаг тул таны биед хор хөнөөлтэй төдийгүй, хэт цэнхэр гэрлийн туяа нь мөн л муу нөлөө үзүүлэх өндөр магадлалтай юм. 

Утасныхаа вибраторыг ашиглах

10 Асуултаар булах

"Таалагдаж байна уу?", "Одоо яамаар байна?", "Ингэвэл зүгээр үү?" гэх мэт олон асуултаар нэгнийгээ залхаадаг юм биш биз? Хэтэрхий олон асуултыг асуух нь өөртөө итгэлгүй байдлыг илтгэж, шөнийн жаргалыг юу ч үгүй нураах эрсдэлтэй тул орчноо мэдэрч, санаачлагыг гартаа авахыг зөвлөж байна.

Асуултаар булах

11 Үсийг нь зулгаах

Зарим хүмүүс хүсэл тачаалынхаа оргил үе дээр хамтрагчийнхаа үсийг зулгаах, маажих, өвтгөх талтай байдаг. Тиймээс сэтгэл хөдлөлөө хянаж, биеэ барихгүй бол түүнийгээ гэмтээх, гомдоох, бүр өөрөөсөө түлхэх хүртэл эрсдэлтэй. Хэрвээ та иймэрхүү зүйлсийг хэтрүүлсэн тохиолдолд тэр таныг гаж донтон ч гэж бодож болно шүү дээ. 

Үсийг нь зулгаах

12 Хүчтэй амьсгалах

Зарим үед хүмүүс шөнийн ажлынхаа үеэр хамтрагч руугаа хүчтэй амьсгалах, үлээх, аахилах гэх мэт үйлдлийг өөрийн ч мэдэлгүй хийж орхидог. Энэ нь мэдээж амьсгал давхцах шалтгаанаас болсон ч, хамтрагчийнхаа урдаас үлээх, аахилах нь үнэхээр таагүй сэтгэгдлийг төрүүлдэг юм.

Хүчтэй амьсгалах

13 Хөлсөө дусаах

Хэт их хүчин чармайлт, идэвхитэй хөдөлгөөний дүнд усан хулгана болтлоо хөлөрсөн үү? Хэрвээ тэгвэл юун түрүүнд хөлсөө алчуурт шингээн арчаарай. Тэгэхгүй бол хамтрагчийнхаа бие, нүүрэн дээр хөлсөө дуслуулж, таагүй мэдрэмжийг төрүүлэх болно. 

 

Хөлсөө дусаах

14 Насанд хүрэгчдийн кино дуурайх

Ялангуяа эрчүүдийн хувьд найз бүсгүйтэйгээ шинэ зүйлийг туршиж үзэх хүсэлдээ автаж, насанд хүрэгчдийн кино дууриах гэж оролддог. Тэдгээр кино бол урьдаас бэлдэж найруулсан зохиомол жүжиг, бодит байдлын сүүдэр ч үгүй байдаг учир иймэрхүү зүйлсийг хүчээр хийх гэж оролдох нь тохиромжгүй. 

Насанд хүрэгчдийн кино дуурайх

15 Виагра хэрэглэх

Зарим хүмүүс сексийг илүү идэвхитэй, сонирхолтой болгохын тулд тодорхой хэмжээнд сэрэл хөдөлгөх бэлдмэл хэрэглэдэг байна. Энэ нь эсрэгээрээ тухайн хүний биед харшилж, зүрхний шигдээст ч хүргэх магадлалтай гэнэ. Тиймээс аливаа зүйлийн хэмжээг хэтрүүлэх, огт мэдэхгүй зүйлсийг шууд бие дээрээ туршиж үзэхээс зайлсхийгээрэй.

Виагра хэрэглэх

55
таалагдаж байна

14
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()