Дэглэм барьж буй хүмүүсийн гаргадаг алдаа

Хоолны дэглэм барина гэдэг тухайн хүнээс асар их тэсвэр тэвчээр, хүч хөдөлмөр шаарддаг. Мэдээж хүссэн жиндээ хүрч, өөртөө болон бусдад таалагдахын тулд хүмүүс аль болох илчлэг, өөх тос багатай хүнсийг сонгон хэрэглэдэг. Гэвч зарим үед эрүүл хэмээн бодсон хоол хүнсүүд, цаагуураа таныг асар ихээр таргалуулж байдгийг мэдэх үү? Тэгвэл та бүхэндээ хоолны дэглэм барьж хүмүүсийн гаргадаг түгээмэл алдааг сонирхуулъя.

Дэглэм барьж буй хүмүүсийн гаргадаг алдаа
ДААМ БАГЦ!
Хаах
Сурталчилгаа

1 Тараг

Тараг нь мэдээж учиргүй илчлэг, өөх тос гээд байх зүйлгүй. Харин ч тараг ууж хэвшсэнээр таны биеийг кальциар тэтгэж, ясны сийрэгжилт болон эрт хөгшрөхөөс сэргийлдэг. Гэвч зөвхөн байгалийн цэвэр органик бүтээгдэхүүнийг хэрэглэснээр эдгээр үр дүнд хүрч болно. Харин хүнсний дэлгүүрүүдэд худалдаалдаг жимсний найрлага, сахарын хольцтой таргууд нь, харин ч эсрэгээрээ хүнийг маш ихээр таргалуулж, цусан дахь сахарын хэмжээг ихэсгэдэг байна. Тэдгээр таргаас нэг аягыг уухад л, та хэдийн 4 халбага сахар идчихлээ гэсэн үг юм.

Тараг

2 Шинэ ногооны салат

Тураах дэглэмийн хувьд, хүмүүсийн хамгийн их сонгон иддэг хоол бол бүх төрлийн ногооны салат билээ. Мэдээж ямар нэг өөх, тос илчлэг гээд байх зүйлгүй учраас хүссэн хэмжээгээрээ, хэдийд ч идэхэд тохиромжтой. Гэвч ихэнх ресторан, кафед зарагддаг салатанд маш их тос, амтлагч, хатаасан талх, авокадо жимс зэрэг ордог. Эдгээр нь харин ч эсрэгээрээ таныг маш ихээр таргалуулах талтай. Тиймээс аль болох гэртээ амттай салатыг хийж идээрэй.

Шинэ ногооны салат

3 Ананас

Хан боргоцой жимсэнд таны бодож байгаагаас ч их сахар агуулагддаг байна. Тиймээс дэглэм барьж буй хүмүүс энэхүү жимсийг бага хэмжээгээр идэх, идсэнийхээ дараа явган алхах, дасгал хийх зэргээр өөрийгөө аль болох идэвхитэй байлгах хэрэгтэй. 

Ананас

4 Кофе

Та ямар кофе уух дуртай вэ? Энгийн, хар, иристэй, мөстэй, хүйтэн гээд л төрлийн хувьд сонголт ихтэй, амт сайтай байдаг. Тэгвэл үнэндээ эдгээр кофег хэтрүүлэн уух нь зүрхний өвчлөл, түүнчлэн биеийн жинг ч эрчимтэй  нэмэгдүүлдэг ажээ.

Кофе

5 Жимсний ундаа

Мэдээж нэрнээсээ эхлээд л үнэхээр амттай сонсогдож байгаа биз. Бид гадуур худалдаалагддаг жимсний ундааг байгалийн 100 хувь цэвэр жүүс хэмээн андуурдаг. Гэвч үнэндээ тэдгээр нь сироп, будагч, нөөшлөгч бодисууд гээд бидний биед хортой, таргалуулах найрлагыг ихээр агуулж байдаг. Тиймээс өдөр тутамдаа бус, хааяа нэг ууж байгаарай.

Жимсний ундаа

6 Дарс

Дарсыг хааяа нэг бага хэмжээгээр уувал эрүүл мэндэд сайн нөлөөтэй. Тэрчлэн баярын уур амьсгал, хүмүүсийн харилцаанд ч эерэгээр нөлөөлдөг юм. Гэвч хэтрүүлэн хэрэглэх нь сэтгэцэд нөлөөлөх, тэрчлэн жинг нэмэгдүүлэх муу талтай ажээ.

Дарс

7 Хар шоколад

Хар шоколад нь бусад төрлийгөө бодвол хамаагүй илчлэг багатай ч, хэтрүүлэн хэрэглэх нь элэг цөсөнд муугаар нөлөөлж, түүнчлэн хүнийг нойргүйдэлд хүргэдэг ажээ. Харин тодорхой хэмжээнд хэрэглэснээр таны сэтгэл санааг сэргээж, тайвшруулах үр дүнтэй байдаг.

Хар шоколад

8 Суши, ороомог

Эдгээр амттай хоолыг хүний эрүүл мэндэд сайн хэмээдэг ч, мэдээж хэтрүүлэн хэрэглэх, байнга идэх нь хүний биед түргэн хоолтой адил нөлөө үзүүлдэг. Суши, далайн байцааны ороомог зэрэг нь будаа ихтэй учир өөхийг нэмэгдүүлж, биеийг хөөлгөх талтай байдаг байна. 

Суши, ороомог

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()