Эрдэмтдийн илрүүлсэн хачирхалтай амьтад

Өдөр ирэх тусам л дэлхий ертөнц дээр бидний үл мэдэх асар олон зүйлсийг нээн илрүүлсэн байх юм. Бүгдийг нь таниж мэдэж барна гэвэл зүүд зэрэглээ мэт барьцгүй тул таны мэдлэгийг цар хүрээг бага ч атугай тэлэх үүднээс хэн бүхний мэдээд байдаггүй хачин жигтэй амьтдыг танилцуулая. Хамгийн гол нь эдгээр харь зүстэй амьтдыг эрдэмтэд саяхан л нээж илрүүлсэн гэнэ шүү. 

Эрдэмтдийн илрүүлсэн хачирхалтай амьтад

1 Нүцгэн сохор номин

Өмнөд Африкд олноор суурьшдаг тус амьтан нь 8-10 см-ийн урттай, ойролцоогоор 35 гр жинтэй аж. Газар доор 75-80-уулаа нэгэн сүрэг болон амьдардаг бөгөөд жижиг биетэй тул асар хурдан хөдөлдөг. Тус амьтныг “Kim Possible” хүүхэлдэйн кинонд “Rufus” гэх дүрээр олноо таниулж байсан билээ.

Нүцгэн сохор номин

2 Улаан панда

Харц булаам өтгөн үсээр биеэ гоёсон тус амьтан нь муурнаас бага зэрэг том хэмжээтэй өвсөн тэжээлтэн юм. Ихэвчлэн Гималайн нуруу, Хятадын өмнөд бүсээр нутагладаг улаан панда нь 50-64 см урттай, 3.7-6.2 кг жинтэй бөгөөд мод, уул хаднаа авирч явдаг байна. Сүүлийн жилүүдэд тоо толгой нь багасч, ховордож байгаа тул 2009 онд улаан номонд бүртгэжээ.

Улаан панда

3 Урт хамарт сармагчин

Хүн бүрийн сонирхлыг татах хамрынх нь урт дунджаар 17,78 см байдаг бөгөөд ширэнгэн ойд амьдардаг байна. Тэд боловсорч гүйцсэн жимс идэхэд гэдэс нь цүрийж цанхайдаг аж. Учир нь гүйцэд болсон жимсний ислүүд нь гэдсийг нь хийгээр дүүргэдэгбөгөөд тус өвчлөл нь урт хамарт сармагчидийг үхэлд хүргэх ч аюултай байдаг байна. Мөн сүүлийн үед цөөрөх хандлагатай байгаа юм.

Урт хамарт сармагчин

4 Йети хавч

2005 онд Өмнөд Номхон далайгаас тус өвөрмөц амьтныг нээн илрүүлсэн байна. 15 см урттай бөгөөд гоёмсог цагаан үсээр хамаг бие нь хучигджээ.

Йети хавч

5 Аксолотль

Мексикийн явдаг загас хэмээн алдаршсан боловч яг ч бас загас биш төдийгүй хоёр нутагтан аж. Үүнийг амьтан бус шавьж, хорхой гэж мөн нэрлэдэг байна. 15-45 см урттай байдаг тус амьтад нь ховордсон болон царай муутай амьтдын жагсаалтанд зүй ёсоор багтдаг аж.

Аксолотль

6 Альпака

Царай төрхийн хувьд хоньтой төстэй боловч биеийн хэлбэрээрээ лам гөрөөстэй адил юм. Тэдний ноосоор нь оймс, бээлий, нөмрөг зэргийг хийдэг байна. Нас бие гүйцсэн альпака нь 81-99 см өндөртэй, 48-84 кг жинтэй байдаг бөгөөд ихэвчилэн Өмнөд Америк, Перу, Эковадор зэрэг нутгуудаар суурьшдаг аж.

Альпака

7 Залаат буга

Духан дээрээ жижиг залаатай тул ийн нэрийджээ. Мөн шүд нь маш хурц, цус сорогч мэт харагдах боловч их аймхай амьтан юм. Хятад болон Афганистан улсын ой шугуйд амьдардаг бөгөөд тэднийг агнах хүмүүс олширч байгаа тул ховордсон амьтдын тоонд багтдаг байна. Тэд 50-70 см өндөртэй, 17-50 кг жинтэй байдаг билээ.

Залаат буга

8 Фосса

Мадагасгар арлын хамгийн том биетэй махчин амьтан юм. Ил гарч, далд ордог хумстайн дээр  эвхэгддэг сарвуутай байна. Сүргээр бус ганц нэгээр амьдардаг бөгөөд сүүлийн үед ой мод тайрж, сүйтгэж байгаагаас болж тус амьтадын орогнох газар хомсдож байгаа аж.

Фосса

9 Тарсиер

Шар шувуу төрлийн амьтан буюу өдрийн цагаар хардаггүй аж. Тэдний нүд нь жижиг биенд нь хэт ахадсан бөгөөд тархитай нь адил хэмжээтэй юм. Терсиерууд нь ихэвчилэн могой, шувуу, шавьж зэргээр хооллодог байна.

Тарсиер

10 Хуниасан хүзүүт гүрвэл

Австрали улсын нэрийн тэмдэг болсон жижиг луутай төстэй тус амьтан нь харагдаж байгаагаас тэс өөр буюу харьцангуй тайван амьтан байна.  Ихэнхидээ модон дээр сууж өөрсдийгөө далдалдаг бөгөөд зарим хүмүүс гэрийн тэжээмэл амьтан болгон тэжээх ч байдаг аж. Сүүлийн үед тус амьтны тоо толгой өсч байгаа юм.

Хуниасан  хүзүүт гүрвэл

11 Загасан чоно

Уг амьтан нь ойролцоогоор 40 кг жинтэй, халуун орны намгархаг усанд амьдардаг. Жижиг загас болон сээр нуруугүй амьтдаар хооллодог байна.
 

Загасан чоно

Илүү сонирхолтой мэдээллийг доорх линкээр орж үзнэ үү. 

~ Дэлхийн хамгийн царай муутай амьтад 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()