Террористуудын харгис цааз

“ISIS” буюу “Исламын улс” бүлэглэл нь бидний нүд харж түвдэмгүй аймшигт аллага, олон тооны хорлон сүйтгэх ажиллагаа явуулдгаараа зартай. Хамгийн аймшигтай нь хохирогчдын ихэнх хэсгийг өөрийн үзэл бодлыг хэлснийхээ төлөө цаазлуулж байгаа гэм зэмгүй иргэд, хэлмэгдүүлэлтэд өртсөн хүмүүс эзэлдэг байна. Түүгээр ч зогсохгүй, бяцхан хүүхдүүдэд хүртэл хүйтэн зэвсэг атгуулж, тоглоом зугаа мэтээр хүмүүсийг хороолгож байх юм. Ингээд та бүхэнд тэдний гүйцэлдүүлдэг цаазын хэлбэрүүдийг танилцуулъя.

Террористуудын харгис цааз
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа

1 Толгойг нь хутгаар тасдах

Саяхан лалын шашинтнууд нэгэн эрийн толгойг хутгаар тасдаж буй бичлэг цахим ертөнцөөр нэг тархаж байсан. Түүнийг үзсэн хүмүүсийн зүрхэнд хэсэгтээ л айдас хурж, шөнөдөө ч тайван амрахаа больсон юм. Хэн хүний санаанд багтамгүй аймшигтай харгислалуудыг хүмүүс дээр туршиж, гүйцэлдүүлэн түүнээсээ бах таваа хангадаг эдгээр хүмүүсийг ойлгошгүй... Тэдний түгээмэл гүйцэлдүүлдэг цаазын хэлбэр нь “халал” буюу энэхүү толгой тасдах хэрцгий цааз ажээ.

Толгойг нь хутгаар тасдах

2 Давхраар нь буудах

Энэхүү цаазын хэлбэр нь хүмүүсийг давхраар нь зогсоож бууддаг байна. Мэдээж хамгийн урд байгаа хүн нь түрүүлж үхнэ. Харин дараа дараагийн хүмүүсийн үхэх магадлал буурч, сүүлийн хүн шархтай үлдэнэ. Тэдний зорилго нь тухайн хүнийг сүүлдэж үхсэндээ харамсан уйлж, амьдаараа шороонд булуулахыг харж, түүнээсээ бах таваа хангах явдал юм. Тиймээс ч цаазын энэхүү хэлбэрт, магадгүй хамгийн урд буй хүн нь зовлон багатай үхдэгээрээ бусдыгаа бодвол давуу талтай гэж хэлж болохуйц...

Давхраар нь буудах

3 Танкаар дайрах

Мөн л хэн хүний санаанд багтамгүй энэхүү цааз нь хүмүүсийг амьдаар нь танкаар дайрч хороох юм. Улмаар хөөрхий хэрэгтнүүд хүн харахын эцэсгүй болж, зэрэмдэглүүлдэг ажээ. Ингэж үхсэн хүмүүсийн цогцсыг бие биенээс нь салгах, булахад хүртэл маш хэцүү. Тиймээс ч зүгээр л нохой, шувууны хоол болгон хаях нь элбэг байдаг байна. 

Танкаар дайрах

4 Үхтэл нь усанд дэвтээх

Эдгээр шийтгэлийн хамгийн аймшигтай нь энэ болов уу. Учир нь эдгээр хүмүүс үхэн үхтлээ хоол ундгүй, торонд хашуулан, усанд байдаг аж. Усанд байгаа учраас хэрэгтнүүд усаа уугаад хэд хоног тэсэх боловч, бие нь ялзран хэврэгшиж хамгийн адгийн үхлээр үхдэг. Энэхүү цаазыг гүйцэлдүүлэх хугацаа нь хүн хүнээсээ шалтгаалан харилцан адилгүй учир хамгийн ихээр үзэн ядсан хүмүүсээ л ингэж шийтгэдэг байна.

Үхтэл нь усанд дэвтээх

5 Толгойг нь сугалах

Таны харж байгаачлан бүлэглэлийн гишүүд, шийтгэхээр зэхэж буй хүмүүсийнхээ толгойг олсоор холбож, олсныхоо үзүүрийг машинаас уян, тэдний толгойг яг л оргилуун дарс буудуулж байгаа мэт хэрцгийгээр сугалан хороодог байна. Эл явдлын дараа хэргийн газар дээр зөвхөн толгойгүй болсон цогцос л үлдэх нь аймшигтай. 

Толгойг нь сугалах

6 Ижил хүйстэн хүмүүсийг дээврээс шидэж хороох

ISIS бүлэглэлийнхний үйлддэг харгис ялуудын нэг бол хэрэгтнийг байшингийн дээврээс шидэж хороох юм. Хамгийн харамсалтай нь тэдний хэрэгтэн хэмээн үзсэн хүмүүс нь ердөө л эсрэг хүйстнээ сонирхсон гэм зэмгүй эрчүүд байх аж. Тэд ижил хүйстэн хүмүүсийг байж боломгүй, бузар булай хэрэг үйлдэж, бурхны өөдөөс тэрсэлсэн хэмээн үздэг учир даруй амийг нь бүрэлгэдэг байна. 

Ижил хүйстэн хүмүүсийг дээврээс шидэж хороох

7 Хүзүүнд нь тэсрэх бөмбөг зүүлгэх

Яг л “Loonеy Tunes” хүүхэлдэйн кинон дээр гардаг шиг, тэд шийтгэх гэж буй хүмүүстээ улбар шар өнгийн хувцас өмсүүлж, хүзүүнээс нь тэсрэх бөмбөг зүүж, биеийг нь тэсэлдэг байна. Амьдаараа чандарлагдахаас шальтай ялгаагүй энэхүү ял нь удаан тарчлалгүй, хурдан амь тавьдаг гэдгээрээ л давуу талтай байх...

Хүзүүнд нь тэсрэх бөмбөг зүүлгэх

8 Машинд суулгаж, шатаах

ISIS-ийн бүлэглэлүүд хэрэгтнийг төрөл бүрээр хороож, тарчлаан зовоохыг хүсдэг бололтой. Тэдний энэ удаагийн арга нь ялтныг машинд суулган, пуужингаар харваж, амьдаар нь шатааж алах гэнэ. Иймэрхүү аймшигтай зүйлийг кинон дээрээс л харж байснаас бодитоор харсан хүн үгүй. Гэтэл бидний амьдарч буй гараг дээр ийм харгис нүгэл үйлддэг амилсан чөтгөрүүд зэрэгцэн алхаж байна гэж бодохоор хэлэх ч үг олдохгүй юм.  

Машинд суулгаж, шатаах

9 Пуужингаар харвах

Тэдний бас нэгэн цаазын хэлбэр нь хүнийг холоос онилон пуужингаар харваж, хөнөөх явдал юм. Хоригдлуудыг зугтахаас сэргийлэн, бүхий л биеийг нь хүлж, баглаад орхидог тул, хөөрхий хүмүүс үхлээ хүлээн залбиран суухаас өөр арга үгүй.

Пуужингаар харвах

10 Завин дээр суулгаад дэлбэлэх

Танкаар дайрч, машинд суулгаад дэлбэлж, пуужингаар харваж үзээд бүгд уйтгартай санагдсан тул тэд ийнхүү хохирогчдийг тэсрэх бөмбөг суурьлуулсан завин дээр бэхэлж суулгаад, дэлбэлж хороодог шинэ "нэр төрөл" гаргаж ирсэн байна. Түүнчлэн тэд жинхэнэ эрчүүд усан дээр үхэх нь баатарлаг явдал хэмээн үздэг ажээ. 

Завин дээр суулгаад дэлбэлэх

11 Цамхаг дээр зогсоогоод толгойг нь буудах

Яг л “Counter Strike” тоглоом тоглож байгаа мэт, хүмүүсийг цамхагийн орой, өндөрлөг газруудад байрлуулж, өөрсдийн цэц мэргэнийг шалган толгой руу нь буудаж хороодог ажээ. Тэд үүнийгээ зугаа цэнгэл хэмээн боддог байна. 

Цамхаг дээр зогсоогоод толгойг нь буудах

12 Бяцхан хүүхдээр буудуулах

Тэд бяцхан үрсдээ багаас нь буу зэвсгийг хэрхэн ашиглахыг зааж өгөн, хүмүүсийг буудуулж сургадаг. Энэ нь ч мөд тэдний цаазын нэг хэлбэр юм. Төрж, өссөн орчин нь ийм болохоор л тэдний дундаас "хүн төрхтөн" ховор төрж байгаа биз ээ...

Бяцхан хүүхдээр буудуулах

21
таалагдаж байна

250
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()