Түүхэн дэх хамгийн аймшигтай цуврал алуурчид

Хүний ой тойнд багтамгүй, аймшигт хэргийг хийсэн, араатнаас ч дор сэтгэхүйтэй хүмүүсийг эрүүл гэж дүгнэхэд хэцүү. Тэдгээр хүмүүстэй нэг гараг дээр хөл нийлүүлэн амьдарч байгаа гэж бодохоор амар амгалан амьдрах нөхцөлгүй мэт, амьсгалах агаар давчдах мэт аймшигтай санагдах юм. Ингээд та бүхэндээ сэтгэл сэртхийлгэж, дотор шимшрүүлэм цуст аллагууд үйлдсэн, түүхэн дэх хамгийн цуутай цуврал алуурчдыг танилцуулж байна. 

Түүхэн дэх хамгийн аймшигтай цуврал алуурчид
БЭЛЭГ БЭЛЭГ!
Хаах
Сурталчилгаа

1 Анатолий Оноприенко (Anatoly Onoprienko)

Украйны “мангас” хочит түүнийг 1996 онд 52 хүний үхэлд буруутган баривчилсан байна. Түүний гэрээс 100 гаруй яргаллын хэрэгсэл, хүйтэн зэвсгийг хураан авчээ. Тэрээр нэг гэр бүлийн 10 гишүүнийг буудаж, амь насыг нь хөнөөсний 8 нь балчир хүүхдүүд байжээ. Мөн машиндаа унтаж байсан 5 хүнийг шатааж алсан байна. Үүнийгээ тайлбарлахдаа, "Би эхэндээ зүгээр л тэднийг дээрэмдье гэж бодож байсан. Гэвч тэд хүний анхаарал татаж, дуу чимээ гаргаад байсан тул алахаас өөр аргагүйд хүрсэн” хэмээн хэлсэн байдаг. 

Анатолий Оноприенко (Anatoly Onoprienko)

2 Андрей Чикатило (Andrei Chikatilo)

Украйнд төрсөн, ЗХУ-ын үеийн цуврал алуурчин, "яргачин" хочит тэрбээр 1978-аас 1990 хооронд 50 гаруй хүүхэд, эмэгтэйчүүдийг хэрцгийгээр хүчирхийлж, хороосон гэх аймшигт тоо баримтыг "эзэмшдэг". Удаан хугацааны туршид хэргээ хүлээхгүй байсаар, 1992 оны 4-р сард 53 хүний аминд хүрснээ хүлээн зөвшөөрсөн юм. Тэдгээр цогцоснууд хүн танихын аргагүй зэрэмдэглүүлсний дээр хүчинд автсан шинжтэй байсан гэнэ.  Андрей 1994 оны хоёрдугаар сард цаазаар авахуулжээ.

Андрей Чикатило (Andrei Chikatilo)

3 Абул Жaбaр (Abul Djabar)

Афганистаны цуврал алуурчин, Абул Жабарыг 300 гаруй залуу эрчүүд, хөвгүүдийг хөнөөсөн хэрэгт сэжиглэн баривчилсан ч тэр өөрөө эдгээрээс 65 хүнийг л хороосноо хүлээн зөвшөөрсөн юм. Тэр эхлээд хохирогчдыг дээрэмдэж, дараа нь үхтэл нь зоддог байжээ. Олон хүнийг чичрүүлсэн энэ аймшигт алуурчныг 1970 онд баривчилсан байдаг.

Абул Жaбaр (Abul Djabar)

4 Янь Синьхай (Yang Xinhai)

БНХАУ-ын цуутай цуврал алуурчин, энэ эрийг 1999-2003 оны хооронд нийт 69 аллага, 23 дээрмийн хэргээр баривчилсан байдаг. Тэрээр эдгээр хэргээ ихэвчлэн шөнийн цагаар үйлдсэн бөгөөд айл ухаж, улмаар гэртээ байгаа хүмүүсийг хороодог ажээ. 2002 онд түүнийг, 6 настай бяцхан охиныг эцэгтэй нь хамт хөнөөсөн, бие давхар бүсгүйг хүчиндсэн гэх булай хэргээр шийтгэн, өнөөг хүртэл хорьж байгаа юм. Хүний санаанаас гарамгүй үйлдэл хийсэн, араатнаас ч дор сэтгэхүйтэй балмад этгээд юм даа.

Янь Синьхай (Yang Xinhai)

5 Кампатимар Шанкарияа (Kampatimar Shankariya)

Энэтхэгийн цуврал алуурчин түүнийг 1970 онд 70 гаруй хүний үхэлд буруутган баривчилсан юм. Тэрээр хохирогчдоо дандаа толгой руу нь алхаар цохиж хөнөөдөг болохыг мэргэжилтнүүд тогтоожээ. Жигшүүрт хэрэг хийж, газар дээрээ баригдсан тэрээр хэргээ хүлээхгүй байсааар нилээд хэдэн сарын дараа хүлээн зөвшөөрсөн гэдэг.

Кампатимар Шанкарияа (Kampatimar Shankariya)

6 Гари Ридвэй (Gary Ridgway)

АНУ-ын Вашингтон мужид 1980-1990-ээд оны хооронд 70 гаруй эмэгтэйн амийг бүрэлгэсэн хэрэг гарч, олон хүнийг айлган чичрүүлж байв. Үүний ялтнаар Гари Рижвэй хэмээх гаж донтон эр баригджээ. Тэрээр хөнөөсөн хүмүүсийнхээ цогцсыг "Ногоон гол" хэмээх газарт аваачиж хаядаг байсан тул "Ногоон голын алуурчин" хэмээх нэрийг авчээ. Гари Рижвэй, 2001 онд баривчлагдаж, насаараа хоригдох ял сонссон юм.

Гари Ридвэй (Gary Ridgway)

7 Педро Филхо (Pedro Filho)

Бразилийн цуврал алуурчин тэрээр 14 настайгаасаа хүн хороож эхэлсэн бөгөөд 71 хүний амийг онц ноцтойгоор бүрэлгэж, улмаар 1973 онд 128 жилийн хорих ялаар шийтгүүлжээ. Шоронд байх хугацаандаа хамт хоригдож байсан хүнийхээ амийг бүрэлгэж, 400 жилийн хорих ял нэмж сонссон аж.

Педро Филхо (Pedro Filho)

8 Даниэль Камарго Барбоса (Daniel Camargo Barbosa)

Колумбын цуврал алуурчин Камарго нь 1970-1980 оны хооронд 150 гаруй охид бүсгүйчүүдийг хүчиндэж, хөнөөсөн байна. Тэрээр Колумбын шоронгоос оргосныхоо  дараахан, ахин 71 охидыг онц хэрцгийгээр хөнөөсөн ажээ. Ингээд 1989 онд баригдаж,  ердөө 16 жилийн хорих ял л сонссон гэдэг. Камарго 1994 оны 11-р сард шоронд байхдаа хамт хоригдож байсан хүндээ алуулсан аж.

Даниэль Камарго Барбоса (Daniel Camargo Barbosa)

9 Педро Лопес (Pedro López)

Колумбын цуврал алуурчин тэрээр 300 гаруй охид, бүсгүйчүүдийг хөнөөсөн хэргээр баривчлагдсан байдаг. Тэр дундаа эмзэг бүлгийн охидыг эзэнгүй байшинд хорьж, хүчирхийлэн онц хэрцгийгээр хороодог байсан нь тогтоогдсон аж. Түүний хохирогчдоос 53-ийнх нь цогцос олдож, харин бусад нь ор сураггүй алга болжээ. 1980 онд Эквадорын шоронд 18 жилийн хорих ял эдэлж байгаад суллагдсан ч, 2002 онд дахин хүчингийн болон хүн амины хэрэг үйлдэж бүх насаараа хоригдох ял сонсчээ.

Педро Лопес (Pedro López)

10 Луис Гаравито (Luis Garavito)

Түүнийг 138 гаруй хүний үхэлд буруутган баривчилсан билээ. Хохирогчдын ихэнхийг бага насны хүүхдүүд эзлэх бөгөөд түүнийг хүмүүс “мангас” хэмээн хочилдог аж. Учир нь тэрээр балчир хүүхдүүдийг мөнгө, чихэр, амттай зүйлсээр хуурч дагуулж яваад хоолойг нь хэрчин, хүн танихын аргагүй болгоод хаядаг аж.

Луис Гаравито (Luis Garavito)

Өмнөх нийтлэлийг доорх линкээр орж үзээрэй

~ Хамгийн хэрцгий цуврал алуурчид ~

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()