Улс орнуудын хачирхалтай хуулиуд

Энх тайвныг цогцлоож, ард иргэдийнхээ амар амгалан амьдрах нөхцлийг бүрдүүлэх гэж эрх мэдэлтнүүд шинэ хууль дүрмийг санаачилж, баталдаг билээ. Харин зарим улс орнуудын хууль, дүрмүүд яах гэж сэдсэн юм бол гэмээр үнэхээр хачирхалтай байх юм. Иймд та бүхэндээ улс орнуудын тэдгээр сонирхолтой, содон хуулиудыг танилцуулъя.

Улс орнуудын хачирхалтай хуулиуд
Хит кинонууд 50% хямдарлаа!
Хаах
Сурталчилгаа

1 Англи

Өдөр бүр л Английн төрийн ордон руу олон зуун хүн орж, гарч байдаг юм. Гэхдээ тус улсын хачирхалтай нэгэн хууль нь парламентийн танхимд үхэх, амиа алдахыг хатуу хориглодог байна. Нэгэнт тэндээ амиа алдсан тохиолдолд үхэлд хүргэсэн хүн болон үхсэн хүн хоёрыг аль алийг нь буруутайд тооцдог байна. 

Англи

2 Тайланд

Аялал жуучлал ихээр хөгжсөн тус улсын баримталдаг сонирхолтой нэгэн хууль нь мөнгөн тэмдэгт дээр гишгэхийг хориглодог аж. Учир нь эрт үеэсээ л ёс заншлаа дээдэлж, ахмад настанаа хүндэтгэж ирсэн тус улсын иргэд мөнгөн дэвсгэртээ ч мөн хайрлаж, дээдэлдэг байна. Хэрэв та Тайландад аялж яваад санамсаргүй газар унасан мөнгөн дэвсгэрт дээгүүр алхах юм бол эхний удаад сануулаад өнгөрөх ч, хоёр дахь удаад улсаас хөөж явуулах хүртэл арга хэмжээг авдаг ажээ.

Тайланд

3 Герман

Хэдийгээр та Германы хурдны зам дээр машиныхаа хурдыг хэд ч хүргэж болох хэдий ч шатахуунаа заавал дүүргэсэн байх ёстой. Учир нь хурдны замын ойролцоо шатахуун түгээгүүрийн станц байхгүй тул үүнийг хуулиар зохицуулж өгчээ.

Герман

4 Өмнөд Солонгос

Сүүлийн үед хээл хахууль гэдэг бүхий л улсын толгойны өвчин болоод буй тул Өмнөд Солонгос улсын засгийн газраас нэгэн арга хэмжээ авсан байна. Замын цагдаа нарыг жолооч нараас ямар нэгэн авилга авч болохгүй, хэрвээ авсан тохиолдолд хорих ял ноогдуулна хэмээн хуулиндаа зааж өгчээ. 

Өмнөд Солонгос

5 Австрали

Тус улсын зарим хотуудад хөхний даруулгагүйгээр, даашинз өмсөн олон хөлийн газраар явбал энэ нь хууль бус үйлдэлд тооцогддог байна.

Австрали

6 Португаль

Ус чандмань эрдэнэ хэмээн Монголчууд бид эртнээс дээдэлж ирсэн билээ. Үүний адилаар аялал жуучлалын салбар өндөр хөгжсөн  Португаль улс нь далай руу бие засч, бохирдуулахыг хатуу цээрлэж, хуулиараа хориглодог аж.

Португаль

7 Япон

Техник технологийн ноён оргил болсон Япон улсад хэт их жин нэмэхийг хориглодог байна. Жил бүр иргэдээ үзлэгт хамруулж, бэлхүүсний тойргийг нь хэмжин, эрэгтэй хүмүүс 87 см, эмэгтэй хүмүүс 80 см-ээс хэтэрч болохгүй хэмээн заажээ. Таргалснаар элдэв өвчин тусах эрсдэлтэй, түүнчлэн ажлын бүтээмж үлэмж буурдаг тул дээрх арга хэмжээг авсан байна. 

Япон

8 Итали

Итали бол дэлхийд бяслагны үйлдвэрлэл болон амт чанараараа дээгүүр байр эзэлдэг улс юм. Гэхдээ орондоо орохоосоо өмнө бяслаг идсэнээр хар дарж зүүдлэх аюултай байдаг тул унтахаасаа өмнө бяслаг идэх, бяслагийн үйлдвэрт унтах зэргийг хатуу хориглодог аж.

Итали

9 Оклахома, АНУ

АНУ-ийн Оклахама мужид баримталдаг нэгэн хачин, жигтэй дүрэм нь нохойг шоглохгүй байх явдал юм. Тэд нохойг эртнээс өөрсдийн анд найз хэмээн хэн хэнээс илүүтэй хүндэлж ирсэн тул тэднийг элэглэж, үл ойшоохыг хуулиараа хориглосон байдаг аж. Хэрэв дүрмийг зөрчвөл шоронгийн хаалга татах аюултай гэнэ шүү.

Оклахома, АНУ

10 Аляск, АНУ

Бүхий л хачирхалтай хуулиуд АНУ-д байдаг бололтой. Тус улсын хамгийн том муж гэгддэг Аляскд ичээндээ байгаа баавгайг сэрээх нь хууль бус үйлдэлд тооцогддог байна. 

Аляск, АНУ

11 Ютай, АНУ

Харах, хүрэхэд л эмзэг чамин санагддаг хөгжмийн зэмсэг бол яахын аргагүй хийл билээ. Харин АНУ-ийн Ютай мужид хийл хөгжмийг цаасан цүнхэнд хийж явахыг хориглодог байна.

Ютай, АНУ

12 Англи

Англи улс 2004 онд Польш улсаас төмс импортлохыг хуулиар хоригложээ. Учир нь тус улсад тариалсан төмсийг эрүүл ахуйн шаардлага хангадаггүй хэмээн үздэг гэнэ.

Англи

13 Чикаго, АНУ

Чикаго хотод шатаж байгаа ресторанд хооллохыг хориглодог байна. Энэ хууль нь мэдээж хүмүүсийн инээд, уур хоёрыг зэрэг хүргэсэн нь тодорхой. Яаж ч бодсон шатаж байгаа ресторанд хэн хооллож суухав дээ. Тиймээс энэ хуулиар шийтгэгдсэн хүн байдаггүй гэж л найдъя.

Чикаго, АНУ

14 Бангладеш

Бангладеш улс чадварлаг боловсон хүчин бэлтгэх зорилгоор дунд болох ахлах ангийн сурагчдыг шалгалтын үеэр хуулахыг хуулиараа хатуу хориглодог ажээ. Хэрэв хуулсан тохиолдолд шоронд хорих хүртэлх арга хэмжээг авдаг байна.

Бангладеш

15 Хонгконг

Гэр бүлийн харилцаа, итгэлцэл гэдэг маш чухал зүйл. Хонконгд нөхөр нь эхнэрээ хуурсан тохиолдолд эхнэр нь түүнийг алах ч эрх тэй гэнэ шүү. Эсвэл яаж ч тамалж, зодож, шийтгэж өшөөгөө авч болдог аж. 

Хонгконг

16 Милан, Итали

Загварын ертөнцийн төв гэгддэг Милан хотоор дүүрэн үзэсгэлэнт бүсгүйчүүд, загварлаг эрчүүд байдаг. Харин тэднийг хөмсөгөө зангидаж явахыг хориглож, хотын өнгө үзэмжинд сөргөөр нөлөөлнө гэж үздэг байх юм. Харин тахир дутуу болон өвчтэй хүмүүсд тус хууль хамаардаггүй гэнэ.

Милан, Итали

17 Самоа арал

Самоа гэх жижиг арал нь яг л диваажин мэт үзэсгэлэнтэй байгальтай. Харин тус арал дээр мөрдөгддөг нэг хачирхалтай хууль нь эхнэр, найз бүсгүйнхээ төрсөн өдрийн мартахыг хориглосон байдаг аж. Нөхрүүд нь эхнэрийнхээ төрсөн өдрөөр гаран дээр нь шивээс хийж тэмдэглэдэг бөгөөд үүнийг нь цагдаа нар шалгаж хянадаг гэнэ. 

Самоа арал

40
таалагдаж байна

11
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()