Монгол бүсгүй дэлхийн тавцанд гарлаа

Эгдүүтэй, нүдэнд дулаахан царай, хүчирхэг өвөрмөц хоолойгоороо 2000 оны үед залуусыг байлдан дагуулж байсан дуучин К.Номинжин эрдэм ном, урлаг соёлын замналаа тэгшитгэн АНУ-д хэсэгтээ төвхнөөд байсан. Тэгвэл тэрээр энэ жил дэлхийд алдартай Нью-Йоркийн “Carnegie Hall” танхимд, “Grammy” наадмын хошой шагналт, Америк-Хятад гаралтай хөгжмийн зохиолч Кристофер Тиний урилгаар өөрөө үгийг нь зохиосон “Цас наранд уярна” хэмээн гүн ухааны утга агуулгатай дуугаа дуулсан байна.

Монгол бүсгүй дэлхийн тавцанд гарлаа

1

Кристофер Тиний энэхүү тоглолтонд тэрээр 2014 онд мөн оролцож байсан гэнэ.

2

Энэхүү тоглолтонд К.Номинжин маань Англи, Голланд, Герман, Австрали зэрэг улсын найрал дуучидтай хамтран дуулсан бөгөөд түүний дуунд Монгол нутгийн үзэсгэлэн гоо, элчилгүй их ээрэм талын онцлог шинж нь хүнийхээ сэтгэл зүрх болон үг аялгуунд хэрхэн амь оруулдагийг олон улсын урлагийн хүмүүст харуулсан, бахархам явдал болжээ.

3

Өдгөө 27 настай дуучин К.Номинжин 4 хэлээр ярьдаг төдийгүй уран бүтээлээ 15 орны хэл дээр дуулдаг байна.  

4

Харин Кристофер Тиний тухайд бол тэрээр кино урлаг, телевизийн салбар, видео тоглоом, хүүхэлдэйн кино, зар сурталчилгааны салбарт томоохон нэр нөлөөтэй бөгөөд “X-Men” болон “Лило Ститч 2” хүүхэлдэйн киноны ая зохиогчоор ажиллаж байжээ. Түүнчлэн “Apple”, “Nokia”, “Guess”, “Disney” зэрэг дэлхийн алдартай компаниудтай хамтран ажилладаг юм байна.  

5

Тэрээр энэхүү тоглолтонд оролцсон тухайгаа "Миний дуулж буй эхний япон дуу хүний амьдралын бага, залуу, өтөлсөн 3 үеийг харуулсан, 3 дуучин дуулна. Дахилт нь "Би үүнээс цааш хэр удаан амьдрах юм бол" гэж асуусан хайку. Хятад дуу нь Даоист гүн ухааны зам мөрийн тухай дуу. 3 дахь дуу Омар Хайяамын фарси/перс хэл дээрх яруу найраг бол эртний суфи гүн ухааны шүлэг. Санскрит хэл дээрх 4 дэх дуу маан мөн залбирал байгаа юм."

6

"Шууд намайг сонсоё гэвэл 46:41 Япон дуу, залгуулаад араас нь Хятад дуу, түүний дараа 1:23:43 үед Фарси, залгуулаад Санскрит хэлээр дуулж байгаа." хэмээн өөрийн фэйсбүүктээ бичжээ. 

7 К.Номинжингийн хувийн зургуудаас

К.Номинжингийн хувийн зургуудаас

8

9

10

11

12

13

14

15

16

17

340
таалагдаж байна

79
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()