Бидний амьдралыг өөрчилсөн эмэгтэйчүүд

Хүн төрөлхтний өнөөгийн соёл иргэншилд бүсгүйчүүдийн оруулсан хувь нэмрийг дурдахгүй байхын аргагүй юм. Тэр ч утгаараа бид та бүхэндээ шинжлэх ухааны салбарт нээлт хийсэн, түүхэн дэх хамгийн алдартай эмэгтэйчүүдийг танилцуулж байна. Эдгээр эмэгтэйчүүд өөрсдийн зорилгодоо үнэнч байж, бусдын хэл амнаас ч айж эмээлгүйгээр тухайн салбартаа анхдагч нь болж чадсан түүхэн хүмүүс юм.

Бидний амьдралыг өөрчилсөн эмэгтэйчүүд
Хит кинонууд 50% хямдарлаа!
Хаах
Сурталчилгаа

1 Ада Ловлейс (Ada Lovelace), 1815-1852 он

Английн нэрт яруу найрагч Жорж Байроны охин, энэ эмэгтэй Чарльз Бэббижемийн боловсруулсан төслийг улам хөгжүүлж, тооны машины бүтцийг анхлан тодорхойлсон байдаг. Түүнчлэн дэлхийд анх удаа тооцоолох машины програмыг бүтээсэн бөгөөд түүхэн дэх хамгийн анхны програм зохиогч эмэгтэй гэдгээрээ алдартай юм.

Ада Ловлейс (Ada Lovelace), 1815-1852 он

2 Дороти Хожкин (Dorothy Hodgkin), 1910-1994 он

Английн алдарт биохимич, Дороти нь пенциллин, витамин В12 эмүүдийг нээсэн бөгөөд түүгээрээ 1964 онд Нобелийн шагнал хүртсэн 3 дахь эмэгтэй болсон юм. Мөн рентген туяаны хөгжилд асар их хувь нэмрийг оруулсан гэдгийг ч дурьдах нь зүйтэй.

Дороти Хожкин (Dorothy Hodgkin), 1910-1994 он

3 Барбара МакКлинток (Barbara McClintock), 1902-1992

Мэдрэлийн өсөлтийн судалгаагаараа дэлхий дахинд нэртэй бөгөөд 1986 онд физиологи болон анагаахын чиглэлээр Нобелийн шагнал хүртсэн юм. Тэрээр найзыгаа нас барсны дараачаас эмч болохоор зориг шулуудсан гэдэг. Сонирхолтой нь эл бүсгүй анх хичээлийн нэг семестрийн хугацаанд Сэнт Луйс дахь Вашингтоны их сургуульд суралцах боломжийг олж авсан бөгөөд семестр дууссаны дараа тус сургуульдаа 30 жил ажилласан байдаг.

Барбара МакКлинток (Barbara McClintock), 1902-1992

4 Мариа Гёпперт-Майер (Maria Goeppert-Mayer), 1906-1972

Герман гаралтай Америкийн эрдэмтэн Мариа нь цөмийн физикч эмэгтэй юм. Тэрээр  1963 онд Mари Кюригийн дараа хоёр дахь Нобелийн шагналыг хүртсэн эмэгтэй гэдгээрээ алдартай. Хачирхалтай нь Мариа анхандаа физик бус, математикийн хичээлдээ илүү дуртай байсан ч, хожим физикийн салбарт амжилт гаргасан юм. Анхны атомын цөмийн бүрхүүлийн загварыг гаргасан бөгөөд дэлхийн 2-р дайны үед цөмийн зэвсэг бүтээх Манхейтэн төсөл дээр ажиллаж байжээ. 

Мариа Гёпперт-Майер (Maria Goeppert-Mayer), 1906-1972

5 Розалинд Франклин (Rosalind Franklin), 1920-1958

Молекулын бүтцийн ойлголтыг анх хүн төрөлхтөнд таниулж түүгээрээ олонд танигдсан алдартай эмэгтэй юм. Түүний амьдрал бүхэлдээ шинжлэх ухаанд бүрэн зориулагдсан мэт л өнгөрчээ. Учир нь түүнд шинжлэх ухаанаас өөр ямар ч хобби, сонирхол байгаагүйн дээр насаараа ганц бие байсан юм. Тухайн үед молекулын бүтцийн олон судалгааны ажлууд герман хэл дээр бичигдсэн байсан тул зайлшгүй шаардлагаар, мөн хүсэл сонирхлынхоо дагуу тус хэлийг бие даан суралцсан гэдэг.

Розалинд Франклин (Rosalind Franklin), 1920-1958

6 Гертруда Элион (Gertrude Elion), 1918-1998

Тэрээр 1988 онд Анагаахын салбарын Нобелийн шагнал хүртсэн юм. Эрдэмтэн Жорж H.Хитчинг (George H.Hitching)-тэй хамтран ДОХ-ын эмчилгээнд чухал нөлөө үзүүлэх эмийг бүтээжээ. Тэд хумхаа өвчин, цусны цагаан бөөм болон герпес вирусыг эмчлэх эмийг боловсруулсан байна.

Гертруда Элион (Gertrude Elion), 1918-1998

7 Ирене Жолио-Кюри (Irene Joliot-Curie), 1897-1956

Алдарт эрдэмтэн Мария Кюригийн охин тэрбээр хиймэл цацраг идэвхт байдлыг судалсан судалгааны ажлаараа 1935 онд химийн салбарт Нобелийн шагналыг хүртсэн юм. Тэдний гэр бүл бүгд түүхэн дэх хосгүй шинжлэх ухааны зүтгэлтнүүд байсан билээ. Тиймдээ ч тэрээр гэр бүлийнхээ нэр алдар, авьяас билгийг үргэлжлүүлэн хожим гайхалтай шинжлэх ухааны зүтгэлтэн болсон. Тэрээр хиймлээр цацраг идэвхт бодисыг гаргаж авах аргыг анх олсон бөгөөд энэ нь өнөөгийн анагаах ухааны салбарт чухал үүргийг гүйцэтгэж байна.

Ирене Жолио-Кюри (Irene Joliot-Curie), 1897-1956

8 Лиза Мейтнер (Lise Meitner), 1878-1968

Цацраг идэвхт бодис болон цөмийн физикийн судалгаагаараа маш алдартай шинжлэх ухааны зүтгэлтэн юм. Тэрээр хэсэг нөхдийн хамт цөмийн урвалыг нээсэн бөгөөд үүгээрээ Нобелийн шагнал хүртсэн билээ. Түүгээр ч зогсохгүй Лиза Берлиний их сургуулийн анхны эмэгтэй профессор бөгөөд 1938 онд эх орноосоо дүрвэсэн аж. Түүнд Манхейттэн төсөл дээр ажиллах санал ирсэн ч өөрийн мэдлэгээ зэвсэг хийхэд зориулахгүй гэх үндэслэлээр татгалзсан байдаг.

Лиза Мейтнер (Lise Meitner), 1878-1968

9 Жейн Гудолл (Jane Goodall), 1934 - Одоо

Сармагчны төрөл зүйлийн судалгаагаараа дэлхий дахинаа алдартай, хамгийн шилдэг "шимпанзе" судлаач юм. Тэрээр амьдралынхаа 45 жилийг Танзани улсад шимпанзе судлахад зарцуулсан бөгөөд аав нь түүнийг нэг настай байхад хамгийн анх тоглоомон шимпанзе бэлэглэсэн нь анх энэ амьтантай танилцуулсан байна. Тэрээр өдгөө 82 настай бөгөөд өнөөг хэр нь түүнд аавынх нь бэлэглэсэн тоглоомон шимпанзе байдаг аж. Түүнчлэн Кембрижийн Их Сургуульд Ph.D зэргээ авах хүртлээ их сургуульд огт суралцаж байгаагүй гэдэг.

Жейн Гудолл (Jane Goodall), 1934 - Одоо

10 Мари Кюри (Marie Curie), 1867-1934

Радио идэвхт чанарын судалгаагаараа алдартай, физик болон химийн салбарт Нобелийн шагналыг хүртсэн анхны эмэгтэй эрдэмтэн юм. Тэрээр судалгааныхаа ажилд шаардлагатай мөнгийг олохын тулд цагийн ажил хийдэг байжээ. Атом нь хуваагддаг гэдгийг нотолсон бөгөөд цацраг идэвх (radioactive) гэдэг үгийг анх хэрэглэсэн хүн юм. Хожим хэт их цацраг идэвхт бодисын нөлөөнд ажилласнаас болж насан эцэслэжээ.

Мари Кюри (Marie Curie), 1867-1934

91
таалагдаж байна

4
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()