Бие эрхтнээрээ зураг зурдаг хачирхалтай хүмүүс

Сүүлийн үед хүмүүс маш олон зүйлсээр өөрсдийн мэдлэг, ур чадварыг сорьж, түүнийгээ хөгжүүлэн, нийгэмд цойлон гарч ирэх болжээ. Түүний нэгэн жишээ бол хамгийн хачирхалтай аргаар уран бүтээл туурвидаг хүмүүс юм. Нэгэн үе цаас бийрийг л нийлүүлж, урлагийн бүтээл амилдаг хэмээх түгээмэл ойлголт бидний тархинд хадаастай байсан бол өнөө үед хүмүүс зураг зурах боломжтой бүхий л зүйлсээр гайхамшгийг бүтээж байна шүү дээ... Ингээд бидний мэдээлэлтэй танилцана уу.

Бие эрхтнээрээ зураг зурдаг хачирхалтай хүмүүс
Хит кинонууд 50% хямдарлаа!
Хаах
Сурталчилгаа

1 Лаагаар зурах

Лаагаар урлагийн бүтээл туурвих нь 1930-аад оноос үүсэлтэй ажээ. Ийнхүү зурахад ямар нэгэн бийр, үзэг, будаг, цаас, ер нь лаа, шүдэнзнээс өөр юу ч хэрэггүй. Стив Спaзук (Steve Spazuk) хэмээх энэ эр 15 жилийн турш лаагаар зурж байгаа бөгөөд асаж буй лааны дөлний тусламжтай, дахин давтагдашгүй урлагийн бүтээл туурвидаг байна. Тэрээр ихэвчлэн шувууны дүрс, бүжиглэж буй бүсгүйчүүд гэх мэт хөдөлгөөн ихтэй зүйлсийг дүрсэлдэг ажээ.

Лаагаар зурах

2 Чандраар зурах

Вал Томпсон (Val Thompson) хэмээх энэ бүсгүй, хүний чандрын найрлагатай будгаар зураг зурдаг байна. Тэрээр ихэвчлэн нас барагсдын дурсгалд зориулж, тэдний гэр бүлийн хүсэлтээр бүтээлээ туурвидаг гэнэ. Нэг зургийн ханш ойролцоогоор 1.150 доллар хэмээн тогтоожээ. Хамгийн чухал нь тухайн талийгаачийн чандрын хэсгээс будгандаа хольж хөрөг зургаа амилуулвал илүү сүнслэг, жинхэнэ мэт болдог хэмээн тэр хэлсэн байна. 

Чандраар зурах

3 Занданшуулсан цогцсоор бүтээл туурвих

Хэн ч сонссон айдас хүрэм эдгээр бүтээлийг Оноре Фрагонар (Honoré Fragonard) хэмээх Францын уран бүтээлч эр бүтээдэг юм. Түүний зургийн хэрэгсэл нь мэдээж хэдэн зууны өмнө үхэж, занданшсан хүний цогцоснууд байх аж. Тэрээр өнөөг хүртэл нийт 700 гаруй хүний цогцсон дээр ажиллажээ. Өдгөө тэдгээрээс 20 нь олонд танигдаад байна. Нас барагсдын биеийг будаж, урлагийн бүтээл туурвих санаа жирийн нэгэнд төрөөд байхгүй бизээ. Магадгүй жинхэнэ уран бүтээлч хүн, энгийн биш сэтгэхүйгээр сэтгэдэг гэдэг л энэ байх.

Занданшуулсан цогцсоор бүтээл туурвих

4 Биеэрээ зурах

Мило Муар (Milo Moiré) хэмээх Шведийн зураач бүсгүй, маш хачирхалтай аргаар бүтээлээ туурвидаг аж.  Тэрээр өөрийн хөх, цээж, тохойгоороо зурдаг бөгөөд үүнийг нь үнэлж, урлагийн бүтээл хэмээн тодотгох хүмүүс цөөнгүй. Түүнийг шүтэн биширдэг хүмүүсийн үнэлгээ чухам зурагт нь уу, эсвэл зураачид нь уу гэдэг бас л эргэлзээтэй юм. Тэрээр өнгөрсөн жил өөрийн бие даасан үзэсгэлэнг гаргасан бөгөөд алдар нэр нь түгсээр байгаа билээ.

Биеэрээ зурах

5 Мод, цавуугаар баримал бүтээх

1880-аад онд амьдарч байсан Хананума Масакити (Hananuma Masakichi) хэмээх Японы уран бүтээлч эр, анх өөрийн амраг бүсгүйдээ зориулан 2000-20.000 хэсэг хар модны үртсийг нийлүүлэн баримал бүтээж эхэлжээ. Түүнийг томруулан харваас биеийн хэсэг бүрийг модны үйрмэг, үртсээр урласан байдаг гэнэ. Тэрээр үүнийгээ сайтар өнгөлж зүлгээд, хувцаслан яг л хүн шиг харагдуулдаг байна. Жинхэнэ гайхамшиг гэж үүнийг л хэлнэ дээ.

Мод, цавуугаар баримал бүтээх

6 Цусаар баримал бүтээх

Марк Куинн (Marc Quinn) хэмээх Английн уран барималч эр, өөрийн энэхүү баримлыг 5 сарын турш хийсэн гэдэг. Хамгийн сонирхолтой нь үүнийгээ өөрийн цусаар хийжээ. Зөвхөн цусаар ч бус маш олон зүйлсээр этгээд баримлуудыг урладгаараа бусад уран бүтээлчдээс тэр ялгардаг билээ. Өөрийн биеийг гаргуунд гаргаж, жинхэнэ утгаараа цус хөлсөөрөө зурсан зургууд нь түүнд алдар нэрийг авчирсан юм.

Цусаар баримал бүтээх

7 Бөөлжсөөрөө зурах

Цусаар, галаар, цогцсоор гэх мэт үнэхээр хачирхалтай арга барилаар зурдаг хүмүүстэй танилцлаа. Тэгвэл та бүхэндээ 27 настай Милли Браун (Millie Brown) бүсгүйг танилцуулъя. Тэрээр тусгай будаг оруулагчтай сүүг ууж, улмаар өөрийгөө огиулан, бөөлжсөөрөө зураг зурдаг ажээ. Байж боломгүй, хачирхалтай аргаар зурсан түүний зургийг  2011 онд нэгэн үйлчлүүлэгч 2400 доллараар худалдаж авсан гэнэ шүү.

Бөөлжсөөрөө зурах

8 Цусаар зурах

Винсент Кaстиглиа (Vincent Castiglia) хэмээх Нью-Йорк хотын уран бүтээлч энэ эр, хүний цусаараа зураг зурдаг ажээ. Та түүнийг хэн нэгний цусаар уран бүтээлээ туурвидаг хэмээн бодож магадгүй. Гэвч тэрээр өөрийн цусыг шингэлэн, гайхамшигтай зургуудыг зурдаг байна. Хэрвээ танд заяасан л бол, түүний зургаас үхэл-амьдрал, там-диваажин, бурхан-чөтгөрийг хэд дэх ч  мэдрэхүйгээрээ харах боломжтой.

Цусаар зурах

9 Сарын тэмдгээрээ зурах

Таны харж буй энэ бүсгүйг Лани Бeлосo (Lani Beloso) гэдэг бөгөөд тэр маш хачирхалтай, бүр бохир ч гэмээр зүйлээрээ уран зураг зурдаг байна. Тэрээр өөрийн сарын тэмдгийн цусаа илүү бүтээлчээр ашиглаж, урлагийн бүтээл болгон хувиргадаг аж. Үнэхээр хачирхалтай байгаа биз? Зарим эрчүүд өөрийн цусыг ханаж бүтээл туурвиж байхад, тэр харин өөрийгөө өвтгөхгүйгээр үнэхээр овжин арга олсон байх юм. 

Сарын тэмдгээрээ зурах

10 Алтаар зурах

Өдгөө 28 настай Лина Виктор (Lina Viktor) хэмээх зураач бүсгүй, сүүлийн үед маш эрэлттэй, олны танил болсоор байна. Учир нь тэрээр алтаар урлагийн бүтээл туурвидаг юм. Зөвхөн уран бүтээл биш, давхар загварын салбарт ч хэдийн хөлөө олжээ. Тэрээр моделийн ажлынхаа зав чөлөөгөөр өөрийн урландаа чөлөөт цагаа өнгөрүүлэх дуртай гэнэ. 

Алтаар зурах

50
таалагдаж байна

78
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()