Эмчилгээний харгис аргууд

Эртний Ромчуудын цаг хугацааг МЭӨ 753 - МЭ 476 он хүртэл авч үздэг. Харин тэд хүчирхэгээр оршин тогтнох энэхүү хугацаандаа маш хачирхалтай, бүдүүлэг аргаар элдэв өвчин эмгэгийг эмчилж байжээ. Эмчилнэ гэхээсээ илүү зарим үед байдлыг бүр ч дордуулж, эсрэгээрээ хүмүүс олноор амь алддаг байсан гэхэд ч болохоор аж. Хэн ч хацран дээр гарсан зүгээр нэг батгаа эмчлүүлэхийн төлөө үхэхийг хүсэхгүй шүү дээ... Ингээд та бүхэндээ тэдгээр хачирхалтай эмчилгээний аргуудыг хүргэе.

Эмчилгээний харгис аргууд
Дараагийн үед тавтай морил
Хаах
Сурталчилгаа

1 Батга

Батгаших өвчлөл нь ялангуяа өсвөр насны залууст түгээмэл тохиолддог. Эртний Ромд ийнхүү батга гарсан хүнийг эмчлэхдээ матрын махаар маск тавьдаг байжээ. Ингэх нь үрэвслийг намдааж, бохирдлыг ил гаргахад нөлөөтэй хэмээн боддог байсантай холбоотой. Түүнчлэн батгыг шахахаас урьдаар гашилсан бяслагаар арчдаг байсан гэнэ. Ингэх нь харин ч эсрэгээрээ байдлыг улам бүр дордуулж, бохир оруулан, шархыг үрэвсүүлдэг байжээ.

Батга

2 Ургацаг

Эртний Ромчууд үү ургацагийг авахдаа хунгийн өөх, үнээ, хулганы ялгадсыг ашигладаг байв. Хамгийн аймшигтай нь үүг авсны дараа шархан дээр эдгээр зүйлийг тавьж, улмаар шарханд бохир орсноор хүмүүс хуруугаа ч алдах эрсдэлтэй тулгарч байсан гэдэг. Энэхүү аргыг хожимоо хориглосон гэнэ шүү.

Ургацаг

3 Толгойны өвчин

Толгойн өвчин нь хүн төрөлхтөнд магадгүй хамгийн түгээмэл тохиолдог өвчлөлүүдийн нэг байх. Ихэвчлэн хүчилтөрөгч дутагдах, хоол холдох, ядаргаа, нойргүйдэл зэргээс шалтгаалдаг. Гэвч зарим тохиолдолд тархины хавдар байх ч магадлалтай гэнэ. Эрт үед толгойн өвчлөлийг зааны хошуугаар эмчилж байжээ. Тэд зааны хошууг анагаах чадвартай хэмээж, өвчтөний толгойд зааны хошууг хүргэдэг байсан байна.

Толгойны өвчин

4 Өтгөн хатах

Өтгөн хатах нь тийм сүйдтэй биш мэт боловч, цаашлаад дотор эрхтэнд муугаар нөлөөлдөг, зовиур ихтэй өвчлөл юм. Тиймээс ч эрт үед өтгөн хатахад тухайн хүний шулуун гэдэс рүү шингэн шахаж, чонын түүхий цөс идүүлдэг байжээ. Мөн шинэ жимс, манжин нь өтгөн хаталтанд сайнаар нөлөөлдөг хэмээн хүнсэндээ ихээр хэрэглэдэг байсан аж.

Өтгөн хатах

5 Дотор муухайрах

Эрт үед дотор муухайрахыг “Пеннирояал” хэмээх ургамлаар эмчилдэг байжээ. Энэ нь Европын орнуудаар гол төлөв ургадаг бөгөөд өвчин эдгэрэлтэд сайнаар нөлөөлдөг байна. Тэрчлэн хөхүүл эхийн сүүг уулгадаг байжээ. Учир нь хөхний сүү хоолны шингэцэд нөлөөлж, дотор муухайрахыг зогсоодог хэмээн үздэгтэй холбоотой.

Дотор муухайрах

6 Гэдэс дүүрэх

Гэдэс дүүрэх нь хэд хэдэн шалтгаантай. Ихэвчлэн хэтэртлээ идэх, даарах жиндэх зэргээс үүддэг юм. Эртний Ромчууд ийнхүү гэдэс дүүрсэн хүний хэвлийд нь тахианы давсалсан цээж махыг тавьж, тахианы сангасаар гэдсийг нь тосолдог байжээ. Мөн лаврын навчны өтгөн хандыг өвчтөнд уулгадаг гэнэ. Энэ нь эсрэгээрээ тухайн хүний ухааныг балартуулж, комад оруулдаг байсан байна.

Гэдэс дүүрэх

7 Цусан суулга

Цусан суулга өвчин нь өвчин үүсгэгч бактер, вирус, шимэгч хорхойноос үүдэлтэй юм. Өвчний үед хүмүүс цусаар хүндэрч, бие нь тамирдан, цаашлаад амь насанд нь ч аюул тулгардаг байв. Оточ, маарамбууд тус өвчнийг эмэгтэй хүний сарын тэмдэг, толбот гүрвэл, Ром дарсаар анагаахыг оролддог байсан ч, энэ нь төдийлөн амжилтыг ололгүй, олон хүнийг тэнгэрийн оронд явуулдаг байжээ.

Цусан суулга

8 Шээс задгайрах

Ийнхүү шээс задгайрахад цөөвөр чоно, зэрлэг гахайн давсгийг өвчтөнд идүүлдэг байжээ. Тэрчлэн том загасыг барьж, гэдэс дотроос нь жижиг загасыг гарган түүгээр эмнэдэг байсан байна. Мөн тухайн хүний бэлэг эрхтний сүв рүү хурц зүйлээр хатгаж цочроох нь ашигтай хэмээн бодож аймшигт яргаллыг хийдэг байсан гэнэ.

Шээс задгайрах

9 Тулай өвчин

Тус өвчнөөр ихэвчлэн эрчүүд өвчилдөг бөгөөд энэ нь шээсний хүчлийн давс үе мөчинд хуримтлагдаж, хурууны үеэр хүчтэй хатгуулж, халуу оргиулан, улайлгадаг байна. Тулай өвчнийг бүрэн анагаах арга өнөөг хэр нь тодроогүй бөгөөд тухайн үед өвчнийг оношилж чадаагүйгээс маш олон хүн харамсалтайгаар нас барж байжээ. Тэд үүнийг ямааны өөх, аргалаар эмчилдэг хэмээн бодож, тэрчлэн үнэгийг амьдаар нь тосонд чанан түүнийгээ идүүлдэг байжээ.

Тулай өвчин

10 Унаж, татах

Унах татах өвчлөл нь тархи мэдрэлийн хэвийн ажиллагаа алдагдсантай холбоотой байдаг. Эрт үед ийнхүү татах унах нь үе мөчтэй холбоотой хэмээн үздэг байснаас зэрлэг гахайн тос, тэмээний хатаасан тархийг идүүлдэг байсан аж. Мөн тухайн хүн өөрийн гараар араатан амьтныг хөнөөснөөр тэр хүн эргэн хэвэндээ орно гэсэн мухар сүсэгт ч итгэдэг байжээ.

Унаж, татах

Холбоотой мэдээллийг доорх линкээр орж үзнэ үү.

~ 20-р зуунд хэрэглэгдэж байсан харгис эмчилгээний аргууд ~

7
таалагдаж байна

36
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()