Дэлхийн хамгийн аюултай террорист бүлэглэлүүд

Шашин шүтлэг, улс төр, нийгэм цаг үеийн шударга бус байдлаас үүдэн, улс орнуудтай зөрчилдөж, өөрсдийн үзлээ нэгт тависнаар террорист бүлэглэлүүд үүсч бий болдог юм. Тэд яваа яваандаа үзэл суртал нэгтэй хүмүүсийг өөрсдийн бүлгэмдээ нэгтгэн, улам хүчирхэгждэг. Харин сүүлийн үед улам бүр эрчээ авсаар буй алан хядах бүлэглэлүүд дэлхий нийтийг айдаст автуулж, амар тайван байх нөхцлийг алдагдуулж байгаа төдийгүй гэм зэмгүй олон хүний амийг зэрлэгээр хөнөөх болсон билээ. Ингээд танд дэлхийн хамгийн аюултай гэгдэж байгаа террорист бүлэглэлүүдийг танилцуулъя.

Дэлхийн хамгийн аюултай террорист бүлэглэлүүд
Киногоо үзээд бэлгээ аваарай!
Хаах
Сурталчилгаа

10 "Их Эзний Эсэргүүцлийн Арми" (The Lord’s Resistance Army)

Энэ нь 1987 оноос өнөөг хүртэл үйл ажиллагаагаа явуулж буй бүлэглэл юм. Одоогоор Өмнөд Судан улсад нуугдаж байгаа хэмээн үзэж байгаа бөгөөд удирдагч нь Жозепь Кони (Joseph Kony) гэх залуу аж. Уганда, Өмнөд Судан, Конго, Африк зэрэг улсуудад ерөнхийдөө суурьшдаг. Анхандаа Уганда улсад энх тайвныг тогтоох зорилгоор байгуулагдаж байсан хэдий ч зорилго зорилт, үйл ажиллагааны чиглэл нь удахгүй өөрчлөгдөж 2008-2011 оны хооронд 2,300 хүний амийг бүрэлгэж, 4000 хүнийг хулгайлан, хэдэн мянган хүнийг орон гэргүй болгож орхисон юм.

"Их Эзний Эсэргүүцлийн Арми" (The Lord’s Resistance Army)

9 "Колумбын хувьсгалт зэвсэгт хүчин" (The Revolutionary Armed Forces of Colombia)

Тус бүлэглэл нь анх Колумби улсын Консерватив болон Либерал намуудын хоорондох мөргөлдөөнөөс болж үүссэн хэмээдэг. Империалист үзлийн эсрэг байр суурьтай гэгдэж, ядуу тариачин, ажилчдад тусална гэж амалж байсан боловч бас л олон мянган хүний алтан амийг хайр найргүй бүрэлгэсэн юм. Тэд хүний наймаа хийж, хар тамхи худалдаалан, хууль бусаар алт олборлож санхүүгийн эх үүсвэрээ бүрдүүлдэг байна.

"Колумбын хувьсгалт зэвсэгт хүчин" (The Revolutionary Armed Forces of Colombia)

8 "Техрик-и-талибан Пакистан" (Tehrik-i-Taliban Pakistan)

Тэд 2007 оны 12-р сараас өнөөг хүртэл оршин тогтнож байна. Пакистан болон Афганистаны хил дээрх Зоне үндэстнүүдийн нутагт байрлаж, Пакистаны террорист бүлэглэлүүдийг нэгтгэн, хараа хяналт тогтоодог. Тэдний гол зорилго бол Пакистаны засгийн газрыг татан буулгаж, Пакистан болон Афганистаны нутгаас НАТО-ийн цэргийн хүч рүү дайрах юм. Исламын үзэл суртлыг баримталдаг уг аймшигт бүлэглэл нь Аль-Каида бүлэглэлтэй ойрын холбоотой байдаг. Мула Фазлулах (Mullah Fazlullah) удирдагчтай тэднийг 60,000 хол давсан цэрэг армитай гэдэг. Тэдний дэлхий нийтэд учруулсан хохирол нь тоо тоймшгүй их билээ.

"Техрик-и-талибан Пакистан" (Tehrik-i-Taliban Pakistan)

7 "Лашкар-э-Тайба" (Lashkar-e-Tayyiba)

“Лашкар –э- Тайба” нь хамгийн чадварлаг армитай хэмээн нэрлэгддэг бөгөөд Пакистан болон Энэтхэг улсын нутаг дэвсгэрт суурьшдаг байна. Лалын шашинт энэхүү бүлэглэл нь 1900-аад оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд 2001 онд Энэтхэг улсын засгийн газрын ордон руу дайран 12 хүн, 2008 онд Мумбай хотын сургуулийг барьцаалан халдаж 160 гаруй хүний амийг хөнөөсөн байдаг. Тэдний гол зорилтуудын нэг нь Зүүн Өмнөд Азид шариат засаглалт Исламын улсыг байгуулах ажээ.

"Лашкар-э-Тайба" (Lashkar-e-Tayyiba)

6 "Аль- Шабааб" (Al-Shabaab)

Тэд ихэвчлэн хүүхэд наймаалж, хар тамхи худалдаалж, хууль бус наймаа эрхлэн, дээрэм хийж мөн бусад террорист бүлэглэлүүдээс дэмжлэг авах гэх мэт аргаар хөрөнгө санхүүгээ бүрдүүлдэг байна. Тэд 2006 оноос үйл ажиллагаагаа явуулж эхлээд, өдгөө олон зуун хүний аминд хэдийнээ хүрчихээд байгаа юм. 9,000 гаруй цэрэгтэй тус бүлэглэл нь нэрт Аль-Каидагийн нэг хэсэг бөгөөд 2013 онд Кени улсын нийслэл Найроби хотод дайралт хийн 60 хүний аминд хүрсэн бол 2015 онд нэгэн их сургууль руу дайран 148 оюутанг хөнөөж байсан гэдэг.

"Аль- Шабааб" (Al-Shabaab)

5 "Хезболла" (Hezbollah)

1985 онд байгуулагдсан Ливаны хүчирхэг бүлэглэл юм. Жил ирэх тусам хүчээ зузаатган байгаа зэвсэгт бүлэглэл нь өдгөө иргэний дайны хөлд үрэгдсэн Сири улсын холбоотон төдийгүй тус улсын төрийн тэргүүн Башар Ассадын гол дэмжигч аж. Онгоц сүйрүүлэх, гэм зэмгүй иргэдийг хөнөөх, өргөн хэмжээний газар нутгийг бөмбөгдөх гэхчлэн маш олон террорист ажиллагаа үйлддэг гэдгээрээ зартай.

"Хезболла" (Hezbollah)

4 "Боко Харам" (Boko Haram)

Нигерийн хэт даврагчдын бүлэглэл “Боко Харам” нь 2002 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байдаг. Бусад бүлэглэлийн адил хүүхэд хулгайлж, барилгуудыг дэлбэлж, гэмгүй иргэдийг хөнөөдөг бөгөөд Нигерт шариатын засаглалыг бий болгохын төлөө тэмцдэг билээ. 2009-2014 оны хооронд буюу ердөө тавхан жилийн дотор тэд 200 сургуулийн охидыг хулгайлж, 5000 гаруй энгийн иргэдийг хөнөөсөн байдаг юм.

"Боко Харам" (Boko Haram)

3 "Талибан" (Taliban)

Афганистан улсын зэвсэгт босогчид болох “Талибан” бүлэглэлийг 1994 онд Мулла Омар гэгч байгуулжээ. Өдгөө тэд гэм зэмгүй иргэдийг үй олноор нь хөнөөж, байж болох бүхий л муу муухай үйлийг үйлддэг юм. Мөн НАТО-гийн эсрэг үйл ажиллагаа явуулж, дайралт хийх гэж оролдож байсан ч бүтэлгүйтсэн байдаг. Тус бүлэглэл нь эмэгтэйчүүдийг хүчирхийлж, хүүхдүүдийг наймаалдаг гэдгээрээ маш алдартай төдийгүй хамгийн аймшигт террорист бүлэглэлүүдийн жагсаалтанд зүй ёсоор багтдаг.

"Талибан" (Taliban)

2 "Исламын улс" (ISIS)

Сүүлийн үед хүн бүрийн айдсыг төрүүлэх болсон Исламын улс бүлэглэл нь олон зуун хүнийг олноор нь хороож, цаазлах гэхчлэн харгис үйлдлээрээ нэрд гараад байна. 2006 онд Исламын хэт даврагч бүлэглэлүүд нэгдэн “Исламын улс”-ыг байгуулсан байдаг. Өдгөө тэд Сирийн зүүн хэсэг, Иракийн хойд хэсгийг бүхэлд нь хамран байгаа төдийгүй тэдгээр улсууд дахь томоохон хотуудыг эзлэн аваад байгаа билээ. Тэдний зорилго нь Ойрхи Дорнод даяар Исламын улсын ноёрхлыг тогтоох аж. Цэргийн тоог нь 50-200 мянга гэж тооцоолдог ч, өдрөөс өдөрт өсөн нэмэгдсээр байна. 

"Исламын улс" (ISIS)

1 "Аль-Каида" (Al-Qaeda)

Ямар ч эргэлзээгүйгээр дэлхийн хамгийн аймшигт, аюултай террорист бүлэглэл бол “Аль-Каида” юм. Хэт даврагч тус бүлгийг үндэслэгч, үүсгэн байгуулагч Осама Бен Ладен (Osama Bin Laden)-ийг дэлхий нийтээр эрэн сурвалжилж байсан бөгөөд 2011 онд АНУ-ын хүчнийхэнд баригдан, хөнөөгдсөн байдаг. Тэд 2001 оны 9 сарын 11-ны өдөр Нью-Йорк хот дахь дэлхийн худалдааны цамхагийн хоёр ихэр барилгыг бөмбөгдөж, 3000 гаруй хүний амийг авч одсон байдаг нь өдгөө түүхэнд хар толбо болон үлдсэн юм. Бүлэглэлийн бүх гишүүд муслим шашинт бөгөөд амиа золиослогч этгээдэд тэсрэх бөмбөг зүүлгэн, олон нийтийн газарт цугларсан Христийн шашинт Америкчуудыг бөмбөгдөж, үй олноор нь хөнөөдөг гэдгээрээ цуутай юм.

"Аль-Каида" (Al-Qaeda)

50
таалагдаж байна

53
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()