Бид хоол хийхдээ ямар алдаа гаргадаг вэ?

Амт чанар сайтай хоол хийх нь хүн бүрийн чадаад байдаг зүйл биш гэдгийг манай мундаг эзэгтэйчүүд мэдэх биз ээ. Бид ихэвчлэн өөрсдийн хүсэл сонирхол, мэдрэмжиндээ тулгуурлан хоол хийдэг. Гэвч энэ үедээ хоол хийх ерөнхий стандартаас бага зэрэг, заримдаа бүр тэр чигтээ гаждаг бөгөөд яг юун дээр алддаг, тэдгээрийгээ хэрхэн зөв хийх тухай мэдлэггүйгээсээ болж амтгүй хоол хийх нь бий. Ийм учраас танд зөвлөмж болгон, доорх мэдээллийг хүргэе.

Бид хоол хийхдээ ямар алдаа гаргадаг вэ?
Киногоо үзээд бэлгээ аваарай!
Хаах
Сурталчилгаа

1 Гоймонгоо усанд сойх

Та гоймонгоо чанаж болгосныхоо дараа хүйтэн усанд сойж, наалдахаас сэргийлдэг бол энэ нь тийм ч зөв арга биш юм. Учир нь ийн усанд сойх нь гоймонгийн амтыг сулруулдаг. Харин үүний оронд гоймон дээрээ бага зэргийн тос хийж хутгаад, наалдахаас сэргийлээрэй.

Гоймонгоо усанд сойх

2 Оливын тос

Сүүлийн үед бараг ихэнх хүмүүс хоолондоо наранцэцэгийн тос биш, оливын тосыг түгээмэл хэрэглэдэг болжээ. Энэ нь дотроо боловсруулсан, боловсруулаагүй оливын тос хэмээн 2 янз байдаг. Боловсруулаагүй тос нь амин дэмээр баялаг гэгддэг тул хүмүүс сонгон хэрэглэх нь ихэссэн юм. Гэхдээ энэ нь салат хутгахад л тохирохоос бус мах ногоо хуурч, шарах үед муутгах, амтыг нь султгах мөн хавдар үүсгэх хорт бодисыг ялгаруулах гэх мэт сөрөг тал ихтэй. Иймд та мах ногоо зэргээ шарж, хуурахдаа боловсруулсан оливын тосыг хэрэглэж байвал тохиромжтой шүү. 
 

Оливын тос

3 Улаан лооль

Улаан лоолийг та шөлтэй хоолонд хийх гэж байгаа бол түр азнаарай. Эхлээд төмс, лууван, байцаагаа бүрэн болгосны дараа улаан лоолийг хийх хэрэгтэй. Учир нь тус бүтээгдэхүүний хүчил нь махны болох явцыг хурдасгадаг тул хэт болгох гээд байдаг талтай.

Улаан лооль

4 Төмс чанах

Төмс гэлтгүй ногоонуудыг чанахдаа үргэлж тагийг нь тавьж байхыг зөвлөе. Эс бөгөөс тухайн ногоонуудад агуулагдаж байсан шим тэжээл, амин дэмүүд нь уураар дамжин агаарт замхарч, хоол амтгүй болох нөхцлийг бүрдүүлдэг байна. Мөн таглаж чанаснаар ногооны болох явц илүү түргэсдэг билээ.

Төмс чанах

5 Жигнэмэг, бялуу

Амтат жигнэмэг, бялуу хийсэн тохиолдолд шууд идэх нь маш том алдаа шүү бүсгүйчүүдээ! Хөрч амжаагүй байгаа жигнэмгийг зүсэхэд хэлбэрээ алдах бөгөөд хатуу байдаг билээ. Иймд бага зэрэг амрааж, хөргөөд гэр бүлийнхнээ дайлаарай.

Жигнэмэг, бялуу

6 Дарсны үлдэгдэл

Өмнөх орой нь найз нөхөдтэйгөө шил дарс хувааж уугаад үлдсэн дарсыг та яадаг вэ? Арай асгачихдаг юм биз. Тийм бол үүний оронд та оройн хоолоо амтлахад ашиглаж болно шүү. Үхрийн мах, гахайн мах шарах зэрэгт төгс зохицдог төдийгүй таны өмнө амталж байгаагүй сайхан амтыг мэдрүүлэх болно.

Дарсны үлдэгдэл

7 Цацагт хяруул

Цацагт хяруулын мах амин дэм, уураг ихтэй, таргалуулахгүй боловч шарж, идэхэд хатуу, аргуу байдаг билээ. Гэхдээ энэ нь таны хэрхэн шарж буйгаас л хамаарна. Та махаа амтлан хайруулын тавганд 7 минут, шарах шүүгээнд 15 минут шарахад л хангалттай юм.

Цацагт хяруул

8 Броклиг хэрхэн чанах вэ?

Амин дэмээр баялаг энэхүү ногоог хүмүүс хэт их чанаж, сайхан амт, өнгөлөг төрхийг нь үгүй хийчихдэг нь анзаарагддаг. Иймд та броклигоо халуун усанд хийн зөөлрөх хүртэл нь дэвтээгээд, дараа нь хүйтэн усанд сойгоорой.

Броклиг хэрхэн чанах вэ?

9 Элэг

Хүмүүс элгийг цусны бүлэгнэл үүсэхээс сэргийлдэг хэмээн үзэж, эмчилгээний журмаар ашигладаг. Гэхдээ ямар элэг сонгох тал дээрээ өөрийн биеийн онцлогоос хамаарч, зөвийг сонгож байх нь зүйтэй юм. Үхрийн элэг нь хамгийн шим тэжээлтэй гэгддэг боловч хэт ихээр хэрэглэх нь ходоодыг өвтгөх магадлалтай. 

Элэг

10 Пицца чимэх

Пицца хийхдээ хэт их соус, зайдас, бяслаг зэргийг ашиглах нь буруу юм. Сүүлийн үед хүн бүр л өөрийн эрүүл мэнддээ анхааран, аль болох эрүүл хооллохыг эрмэлзэж байна. Гэхдээ хааяа нэг гэртээ пицца хийж идэх нь тийм ч буруу биш боловч чимэглэлдээ анхааран мах, махан бүтээгдэхүүнээс илүүтэй аль болох ногоог хэрэглэхийг зөвлөе.

Пицца чимэх

11 Загас амтлах

Ихэнх хүмүүс загасыг давс цацаж амтлачихаад шууд л шарж орхидог. Гэхдээ та үүний оронд загасаа шарахаас 15 минутын өмнө амталж, бага зэрэг амраах нь зүйтэй юм. Ингэснээр загасны бүхий л хэсэгт амтлагч тархан, танд төгс амтыг мэдрүүлэх болно.

Загас амтлах

93
таалагдаж байна

9
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()